ЭНЭ НАМРЫН ГУРВАН САР

ЭНЭ НАМРЫН ГУРВАН САР

Ээж минь эргэж ирнэ гэж

     хэлж явсан юм шиг

Энгэрийн ногоон тойруулганд

     мөөг цавцайна

Эх үрийн сэтгэлд

     нуурын шувууд дайвалзан

Эргэнэг хөх уулс

     нулимсанд бөхөлзөнө

Үсний минь мөнгөн хяруунд

     зун нэгэнтээ цантаж

Үдийн жин халуун

     нохой гаслааж барсангүй

Үглээ цагаан ботго

     зүүд хуваалцан уярахуй

Үлгэр өөртөө шивнээд

     дуусгалгүй жаргааж чадсангүй

Учир таньсан эхийн

     сэтгэл шиг дулаахан

Уулс минь намайг

     тойрч хоноход алзсангүй

Уулга алдах эхийн

     дэврэх цай шиг шуранхайлж

Улаан хадны цуурай

     намаржаа доргиоход сэрсэнгүй

Хүний сэтгэл гээч

     хөвсөрсөн их манан

Хүлхэж таашаах чихэр шиг

     амттай болоод уйдсангүй

Хүний сэтгэл гээч

     хөөсөрсөн их далай

Хөөцөлдөөд гүйцэмгүй инээд шиг

     жаргалтай болоод уйлсангүй

Их цармын салхийг

     гол шиг урсган

Ээжийн аялдаг дуу

     жалга жалгаас тодхон

"Бор борын бялзуухай"

     жиргэхгүй газар алга

Бодлоо өөртөө үлдээсэн хойно

     эхээсээ би өнчирсөнгүй

Ээж минь эргэж ирнэ гэж

     хэлж явсан юм шиг

Энэ намрын шувууд

     буцах янзгүй

Ээж минь гуйж

     хайраар далласийм шиг налгар

Энэ намрын гурван сар

     дуусах янзгүй

1995.11.10 Берлин-Франкфурт-Майн-Бээжин-Улаанбаатар


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(12 өдрийн өмнө)
СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА
Норвегийн улс төрч, профессор Глеен Дийсений профессор Сергей Карагановтой хийсэн ярилцлагаас
(16 өдрийн өмнө)
ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ
Америкийн эдийн засагч, Колумбын ба Харвардын их сургуулийн профессор
(16 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ

Хуанли