ОЧИРХАЙРХАН УУЛ

ОЧИРХАЙРХАН УУЛ

Юүлсэн бүх галба

         тэмдэг тавьж отголсон

Ертөнцийн бүсэлхийгээс

         тээр дээр онголсон

Суврага ханан зоо нь

         дэлхийн эрэс шиг ханхайдаг

Суугуул эрдүү төрх нь

         уулсын эцэг шиг намбайдаг

Дүнчүүр сэтгэл шившин байж

         амь оруулсан уул минь

Түмний хайр ширээн байж

         хэл оруулсан уул минь

Уул болсон цагаасаа урмаар тэжээлгэж

         танхил болсийм

Ухаан орсон үеэсээ

         хүн малд ноолуулж налгар болсийм

Дэлхийн хүй цөглөхөд

         галтай цуг бүрэлдсэн

Дэлхийн зулай битүүрэхэд

         газрын хэвлий тийрч өндийсэн

Галба юүлэхэд ганхалгүй

         босоогоороо үлдсэн

Галт хайлшаар тургиж

         дотроо уужилсан

Өтгөсийг элээж өр нимгэрсэн

         буурал уул

Үүл сэмэрч ус хагстал

         мэгших уйтай

Өвсөө зөөллөж өлгийтийг угтсан

         буянт уул

Өвөл хэнзэрч үндэс яргатал

         баясах хөөртэй

Үлдсэнээс орь ганцаараа

         өвөөгийн өвөөгийн танил

Өнчрөхөөс орь ганцаараа

         үе үеийнхний танил

Орчлонд ганцхан хувь

         Очирхайрхан уул минь

Ондоо юугаар ч дутаагүй

         миний л шүлгээр дутсаан

1993.8.15 Цэцэрлэг хот

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(9 өдрийн өмнө)
СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА
Норвегийн улс төрч, профессор Глеен Дийсений профессор Сергей Карагановтой хийсэн ярилцлагаас
(13 өдрийн өмнө)
ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ
Америкийн эдийн засагч, Колумбын ба Харвардын их сургуулийн профессор
(13 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ

Хуанли