УЯХАН ЗАМБУУТИВИЙН НАР

Хан хурмаст чичрээж

         уулс доргиож, далай цалгиаж

Хайрын дуу дуулмаар

         би хайлж байх шиг

Хаврыг намар болгож

         дөрвөн улирал буцтал

Хайрын шүлэг уншмаар

          би жаргаж байх шиг

Зуун гол бэлчирлэж

         загас ижилсэх холоос

Зуны нар саатуулж

         гэрлийн сиймхийгээр шивнэлцсийм

Зуун нуруу бэдэрлэж

         саахалт буух алсаас

Зулхай цагаан үүлний

         хормойгоор шагайлцсийм

Нуурууд хотлох нутгийн

          шувуу усаа орхиж

Нөөлөг уулсаа эргэцэхэд

          дуу нь надад сонсодсийм

Нураг шаргал манхны

         зоо хуйсран бэдэртэж

Нууж уйлах тэнгэрийн

         будар алганд буусийм...

Балчир тоглоомоо өрж

          айлын охинтой наадахуй

Баруун чих хангинасийм

         чи төрсөн байж

Бага цэнхэрийг эмнэгт нь

          овоодож дараад сөхрүүлэхэд

Баруун зовхи татсийм

          чи торнисон байж

Хан хурмаст үүлсээ

           зунжингаа шилгээхэд

Хайранд норсон зүрх

           бүтэн зуун цамнасан

Хасаг тэргэний дугуй

          дэлхий бүтэн эргэхэд

Хайрын сайхан харц

          насны жаргал амласан

Азарга азарга адуу дэлээрээ

         тэнгэр хурайлах мэт

Алдрай хайрын жаргалан

        зэрэглээ шиг цамнасан

Арван засгийн унага

         тоосоороо зэрэг тоглох шиг

Аз жаргал өөд хоёул

          шуурга мэт тэлүүлсэн

Миний баярыг би бүүхэл

          дэлхий даахад ч бэрх

Мичдээр даруулж хоёр эрхэс тэгнэсэн ч

          газарт тогтоох бэрх

Гал ус нийлэх мөртөө

          түймэр шатаж байхад

Гадаад далайг юүлсэн ч

          унтраах гэдэг бэрх

Эх болсон зургаан зүйл

         хамаг амьтантай

Энэ аугаа их хайрыг

        харин ч нэг хуваалцахгүй ээ

Бүтэн зууныг халиргагч

        ихэмсэг яруу сайхан

Бүх хүн төрөлтнөөс

       чамд л буйгаар нь өгнөө

Сүүн цацалт ижийс

       хаалгаа сахин хоцорч

Сүүлт одоор дайлгасан

        хайраар дэлхий дүүрэг

Чиний төрсөн өдрийн

        одыг хүүдээ бугуйлдаж

Цэнхэр хадганд хадгалсан

         эцэгтээ би мөргөе

Дурлалын хаан намайг монголчууд минь

          толгой дээрээ залж

Дуулга цагаан Алтайгаа

          бүтэн жил гороолооч!

Дурлалын хатан хаан чамайг минь

         дэлхийгээрээ өргөж

Дуутай аргадаж бүүвэйлэн

         бүтэн зуун жаргаагаач!

 

 

 

1996.1.12 Улаанбаатар


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.

Хуанли