МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ
Зохиогчид: Г.Лхагваа, П.Баатар, С.Нансалмаа, С.Сэржмядаг
2021 он
Нэгэн цагт бие махбодийн хэрэгцээ нь түүний дотоод энергээр, улмаар зохицуулалт нь ухамсраар тодорхойлогдож байсан бол яваандаа “хүнийг бие махбодь гэж эндүүрсэн”-ий харгайгаар махан бодийг бодит хоол хүнсээр хангах зохиомол хэрэгцээ, онол номлол үүсчээ. Ингэж бие махбодь, бодит хоол хүнс гээд бодитой бүхний ноёрхол тогтож хүн гээчийг эзэгнэснээр ухамсрыг доройтуулжээ.
Хүн ийнхүү энергийн болон ухамсрын зохицуулалтаа бүрмөсөн алдсанаар гайхамшигт байгаллаг чанарууд нь үгүй болж, нас богиносч, эрүүл мэнд доройтож, хүч чадал, эр бяр, тамир тэнхээ, чалх буурчээ. Энэхүү гамшгаас гагц эртний болон түрүү үеийн монголчууд аврагдсан бөгөөд ухамсраа амтаар солиогүй ганц ард түмэн хүн төрөлхтний дунд олон зуунаар оршин байсан ба Чингис хаан тэргүүтэй цөөхөн Монгол үндэстэн дэлхийн эзэн, соёлт гэгдэх орнуудын эзэн болж явсны нууц энэ болой. Г.ЛХАГВАА
УДИРТГАЛ
Судалгааны үр дүнд юуны өмнө эртний монголчуудын тухай ойлголтод шинэ таамаглал дэвшихэд хүрч байна. Монгол үндэстний бие дааж хөгжүүлсэн шинжлэх ухааны их өв хөрөнгө, тухайлвал ард түмнээрээ зуун зуунаар хязгаартай бага хоол буюу оюун санааны хоолыг эрхэмлэснээр ухамсрыг өөд татах ухааныг нээн олж, энэ үндсэн дээр оюуны чадавх, эрүүл мэнд, туулах чадвар, тэсвэр тэвчээр, хүч чадлын аль ч үзүүлэлтээр хүнийг хүн төрөлхтний түүхэнд гараагүй хэмжээгээр хөгжүүлж чадсан цор ганц ард түмэн байжээ.
Хамгийн наад жишээ гэхэд эртний монголчуудын туулах чадвар наанадаж 2-3 хөтөлгөө морины хэмжээнд хүрсэн байна.
“Монголчууд айхтар тэвчээртэй бөгөөд ганц хоёр хоног юу ч идэж уугаагүй хирнээ өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй” (Карпини), “Монгол цэргүүд олон хоногийн өл даадаг” (Ж. Ж. Саундерс) гэсэн түүхэн тэмдэглэлүүд тэр үеийн монголчуудын хоол хүнсний бодит хэрэглээ, тэсвэр тэвчээрийн талаарх үнэт баримт юм.
Ард түмэн зуун зуунаар оюун санааны хоолтой байж, бүх төрлийн махбод (хий, шар, бадган хүн, шар ба хийн хүн, бадган ба хийн хүн, бадган ба шарын хүн, хий, шар ба бадган хавсарсан хүн)-ийн хүнийг хязгаартай хоолны программын хүрээнд ижил шинж чанартай болгон хөгжүүлнэ гэдэг бол ер бусын гайхамшигт үзэгдэл юм.
Чингис хааны үед цэргийн хүнсийг ар тал нь хангадаг байснаас үзвэл монгол цэргүүд өчүүхэн бага хоолоор хэрэгцээгээ хангаж чаддаг байжээ. Цэргийн хүнсийг ар тал нь даах гэдэг нь биедээ авч явж олон хоногийн өл залгуулах сайтар нунтагласан багахан борцыг хэлэх ба хурууны өндөгний үзүүрээр чимхэж шөл хийхэд цэрэг, аянчин, мөргөлчин, жинчний хоногийн хоол болж байжээ.
Монгол хүний хөгжлийн эдгээр үзүүлэлт нь тэднийг дэлхийн эзэн болгосон түүхийг бүтээхэд хүргэсэн гол зүйл юм.
Энэ бол Ж. Ж. Саундерсийн “Монголын байлдан дагуулал” номонд бичсэнчилэн: “Бичиг үсэггүй, соёлгүй, бүдүүлэг ард түмэн яаж соёлт гүрнүүдийг байлдан дагуулсны учрыг одоо хир мэдэж чадаагүй байна” гэсний хариу юм.
Чингис хаан: “Их улсыг засах нь болсон идээтэй адил” (Лу. Алтан товч) хэмээсэн нь идээ ундны (хүнсний) төрийн бодлогыг чухалчлахын хамт хамгийн гол нь монголчуудаас өөр ямар ч ард түмэн олж мэдэж хэрэгжүүлээгүй “оюун санааны хоол”-ны гайхамшгийг их хаан онцолсон байна.
Монголчууд эртнээс нааш цагаан хоолны уламжлалтай байсан ба жилийн 9 сард нь сүү, цагаан идээгээр хооллож, үүнийгээ “гэдэс цайлгах” гэж нэрлэсэн нь Г.Рубрук, П.Карпини нарын баталснаар “өвлийн багахан махан хоол”-ноос болж бүтэц нь доройтсон гэдэсний микроорганизмын бүтцийг сайжруулах, улмаар бие махбодид шаардлагатай тэжээлийн бодисыг тэдгээр микроорганизмын синтезийн бүтээгдхүүн (аминхүчил, уураг, тосны хүчил, эрдэс бодис, аминдэм )-ээр хангах нэн сонин баримталтай байжээ.
Өнөөгийн ба түрүү үеийн монголчуудын зарим харьцуулалт
Эртний болон түрүү үеийн монголчуудын олон зуунд баримталсан хоолны жаяг нь “Их идэхийн шидийг хойд хормой үзнэ”, “Ухааны сүвийг тос /хоол/ бөглөнө”, “харсан бол идсэнд, амссан бол цадсанд тооц”, Монгол оронд Бурханы шашин дэлгэрснээс хойш “Бурхан Багш хоногт нэг хоолтой, хүн төрөлхтөн хоёр хоолтой, араатан гурван хоолтой” гэсэн сургаал бөгөөд үүнийг үе үеийн монголчууд ягштал хэрэгжүүлсэн байдаг. Тэр үеийн европынхон болон өнөөгийн биднээс 5-6 дахин бага хооллох мөртөө хүн төрөлхтний түүхэнд хамгийн дээд оюуны чадавх, эрүүл мэнд, туулах чадвар, тэсвэр тэвчээр, хүч чадлын хөгжилд хүрч чадсан ухамсрын хүн, сэтгэхүйн таашаалаас ангижирсан эр зоригтнууд байсан байна.
Энэ бүхэн бол эртний монголчуудаас хүн төрөлхтний ухамсрын хөгжилд оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр юм.
Тэжээхүй ухаан (анагаах ухаан ба хоолзүй) хэмээн нэрлэгдсэн уламжлалт анагаах ухааны онцлог нь:
1. Хүнийг бүрэн бүтэн байдлаар авч үзсэн нь уламжлалт мэдлэгийг шинжлэх ухааны өндөр төвшинд аваачсан байна.
Эмний сударт өгүүлснээр “Хүний бие анх бүтэхдээ эцгийн ба эхийн дусал шим лүгээ таван махбодь цугларснаас бүрэлдэнэ” (Ч.Баавгай, Б.Болдсайхан Монголын уламжлалт анагаах ухаан) хэмээжээ. Эр, эм бэлгийн эс нийлж хүн бүрэлдэх тухай өнөөгийн шинжлэх ухааны ойлголтоос огт өөрөөр төсөөлсөн энэхүү тодорхойлолтод шороо, ус, гал, хий, огторгуй таван махбодийн онолыг нэмж авч үзсэн байх ба эдгээр таван махбодь нь ертөнцийг, түүний бүх зүйлийг, үүний дотор хүнийг бүтээсэн эгэл бөөмийн тухай квант онол мөн бөгөөд цаашлаад зургаан амтыг ч мөнхүү эл онолоор томъёолсон байна.
Таван махбодийг 21-р зууны суут эрдэмтэн агсан С.Хокин: “Орчлон ертөнцийн бүх бодис нь шороо, хий , гал, ус гэсэн 4 махбодиос бүрддэг гэж Аристотель үзэж байжээ. Шороо, ус хоёрыг доош чангаадаг татах хүч, гал, хий хоёр нь дээш болгодог хөөргөгч хүч гэсэн хоёр хүчний нөлөөнд эдгээр махбодь өртдөг. Орчлон ертөнцийн бүрдлийг бодис, хүч хоёрт хуваасан энэ ойлголт одоо хүртэл хэрэглэгдэж байгаа” гэсэн бол Нобелийн шагналт Ф.Г.Хопкинс үүнийг баталгаажуулж: “доошоо татах шороо, ус махбодь, дээшээ тэмүүлэх гал, хий, огторгуй махбодь бол хорвоогийн тогтоцын үндсэн элемент байсаар ирсэн, байх ч болно” гэжээ.
Бурхан Буддагийн онолоор “Бүх юм таван махбодиор биежиж, эргээд таван махбодид задран шингэдэг”.
Уламжлалт тэжээхүй ухааны онолд өвчнийг “халуун, хүйтэнд хураагдахгүй нэг ч өвчин байхгүй” хэмээсэн эртний энэтхэгийн Аюурведийн хүчний буюу арга, билгийн онол, “хий, шар, бадганы тэнцвэрт жам ёс алдарч, урваж хувирснаар өвчин үүсдэг” гэх өвчний үндсэн онол, мөн таван цул, зургаан сав эрхтнийг таван махбодийн онолоор тодорхойлж харилцан хамаарлыг нь илэрхийлсэн системийн онол, тэдгээрийг эх, хүү, дайсан, нөхрийн харьцаанд авч үзсэн шүтэн барилдлагын онол хэрэгждэг байна. Өөрөөр хэлвэл, уламжлалт тэжээхүй ухаанд бүх юмсын нэгдлийн тухай Оршихуйн хууль биеллээ олдог ба өөр хоорондоо салангид ямар ч зүйл үгүй юм. Энэ бүхний цаана “нөхцөл шалтгаан бүрдэж буй болсон бүхэн нөхцөл шалтгаан бүрдэхэд үгүй болно” хэмээсэн Учир шалтгааны хууль хэрэгждэг байна.
2. Уламжлалт эм тан үйлдвэрлэлийн технологи, судалгаа бүх цаг үеийн хамгийн өндөр төвшинд хүрсэн гэж үзэж болно.
Чулуу, шороо, цэцэг, навч, холтос, мод, өвс ногоо, хүн болон бүх төрлийн амьтны яс, үс, тархи, чөмөг, мах, дотор эрхтэн, хумсыг хүртэл тус бүрд нь хэрхэн номхотгож боловсруулах нарийн технологийг бий болгож, өвчний эмчилгээнд тохируулан хэрэглэх аргыг нэг бүрчилэн судалж тогтоосон талаас нь авч үзвэл үнэхээр үнэлж баршгүй шинжлэх ухаан юм.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ХООЛЗҮЙ
1.1 Эртний ба түрүү үеийн монголчуудын хөгжлийн программ
1.2 Эртний ба түрүү үеийн монголчуудын хоолзүйн баримтлал
1.2.1 Монголчуудын хязгаартай хоолны баримтлал
1.2.2 Монголчуудын улирлын онцлогтой хоолзүйн баримтлал
Байгалийн буюу Оршихуйн жам ёс ба бие махбодийн зохирлын зүй тогтол
Байгалийн буюу Оршихуйн жам ёс ба амтын хүч чадал, хүний хүч тамирын зохирлын зүй
тогтол
Жилийн 6 цагийг дагаж биед хий, шар, бадган хурах, хөдлөх, амирлах зүй тогтол
“Цаг улирал”, “Хүн”, “Хүнс” системүүдийн хамаарлын зүй тогтол
1.2.3 Монголчуудын махбодийн онцлогтой хоолзүйн баримтлал
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ХООЛЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭЧЛЭЛ
2.1 Хоолзүйн маргаантай асуудлууд, тэдгээрийн шийдэл
(2.1) Системийн хууль
2.2 Хүмүүний бие махбодийн энергийн шинж чанар ба хоолзүйн онолын шинэчлэл
2.2.1 Хоолзүйн тэнцвэрт чанарын онол ба түүний тэнцвэргүйдэл
2.3 Махбодийн энергийн хуулиуд
(2.2) Хүний тухай ерөнхий онол
(2.3) Хүний ангилал
(2.4) Махбодийн энергийн хууль
(2.5) Махбодийн энергийн төвшний хууль
(2.6) Махбодийн бодисын солилцооны эрчмийн хууль
(2.7) Махбодийн энерги нөөцлөлтийн хууль
(2.8) Махбодийн энерги зарцуулалтын хууль58
(2.9) Махбодийн илчлэгийн хэрэгцээний хууль
(2.10) Наслалтын хууль
Насанд хүрсэн хүний хоногийн илчлэгийн хэрэгцээний шинэ зөвлөмж
Хүний бие махбодийн энергийн зарим үзүүлэлт
Хоолыг хязгаарлах замаар хүний энергийн зарим үзүүлэлтийг дээшлүүлэх боломж
ГУРАВДУГААР БҮЛЭГ. ХИЙ, ШАР, БАДГАНЫ ОНОЛ
3.1 Хүн энергийн, термодинамикийн, биологийн систем болох нь
3.2 Хүний үндсэн шинж чанарыг энерги бүрдүүлэх нь
Гамма буюу хийн овор төрхийн хүн
Бетта буюу бадган овор төрхийн хүн
Альфа буюу шарын овор төрхтэй хүн
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ТАВАН МАХБОДИЙН ОНОЛ
Хар зурхайн таван махбодийн онол
Шар зурхайн таван махбодийн онол
ТАВДУГААР БҮЛЭГ. АМТЫН ТУХАЙ ДОРНЫН УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ УХААН
Амтын онолын үндэс
Хийн 6 билиг шинжийг дарах эм, идээ ундны 5 эрдэм
Шарын 7 билиг шинжийг дарах эм, идээ ундны 6 эрдэм
Бадганы 7 билиг шинжийг дарах эм, идээ ундны 6 эрдэм
Арвидсаныг номхотгох уламжлалт анагаах ухааны эмчилгээний технологи
Хорогдсоныг төлжүүлэх уламжлалт анагаах ухааны эмчилгээний технологи
Идээ унданд холбогдох зарим зарим мэдлэгийн хураангуй
Махбодийн хоол
Улирлын хоол
Хооллох цаг
Газар орны онцлог
Идээг тохируулах
Идээний цээрлэл
Жирэмсэн эмэгтэйн идээ, ундны цээрлэл
Зарим идээний хор тайлах
Идээний билиг чанарт холбогдох зарим мэдлэг
Амтаар найруулах арга
Чадлаар найруулах арга
Шингээлтээр найруулах арга
ЗУРГААДУГААР БҮЛЭГ. АМТЫН ЗОХИЦУУЛАГЧ ҮЙЛЧЛЭЛ БА ХҮНСНИЙ АНГИЛАЛЗҮЙ
6.1 Амтын зохицуулагч үйлчлэл ба шинжлэх ухааны зарим тайлбар
6.2 Тэжээлийн бодисын зохицуулагч үйлчлэлээр тооцсон хүнсний ангилал
6.3 Амтын чадлаар ангилсан хүнс, эмт ургамлын ангилал
1. Үр тарианы зүйл
2. Сүү, цагаан идээ
3. Махны зүйл
4. Тосны зүйл
5. Ногооны зүйл
6. Чихрийн зүйл
7. Болгосон идээний зүйл
8. Усны зүйл
9. Цай
10. Архины зүйл
11. Хүнсний амтлагч, эмний ургамал
12. Жимс, жимсгэнэ
Идээ унд, эмт ургамлын билиг чанарыг “халуун ба хүйтэн” хоёр хүчинд хуваасан хураангуй
6.4 УСНЫ ТУХАЙ ОРЧИН ҮЕИЙН БА УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ
6.4.1 Ундны усны орчин үеийн судалгаа
6.4.2 Монголын уламжлалт тэжээхүй ухаан дахь усны судалгаа
НОМЫН ЗҮҮЛТ
НОМЗҮЙ
ХАВСРАЛТ
ЛАВЛАХ
ХАЙЛТ
ЗОХИОГЧДЫН ТУХАЙ