КАРМА БОТЬ Ⅳ - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ


  Зохиогч: Г.Лхагваа

  Зөвлөгч: Л.Басбиш

  Сайжруулсан 2 дахь хэвлэл

  2022 он

 

                                                                                   Нэгэн ямхын ялгавраас тэнгэр, там хоёул үүсдэг.

                                                                                                                                                    Лууз богд

 

ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТУЛГУУР АСУУДЛУУД

Мэдлэгжүүлэхийг хүний хөгжил гэж үзсэн өнөөгийн боловсролд хүмүүний хөгжлийн дээд үзүүлэлтүүд болох оюун санааны болон ухамсрын үнэт чанарууд багтаагүй орхигджээ.

Мэдлэгээр тархийг дүүргэх арга зөв юм бол одоогийн бүх хүн ижил төвшинд байх ёстой. Гэтэл тэгсэнгүй.

Мэдлэгжсэн дэлхийд хүн бүр яагаад ижил тэгш сайн сайхан амьдарч чадахгүй зовцгоож байна вэ?

Дөрвөн аргын тоо шиг, бичиг үсэг шиг хүн төрөлхтнийг нийтлэг хамарсан, амьдралд нь ямар нэг хэмжээгээр хүртээмжтэй өөр мэдлэг дэлхий дээр байгаа билүү? Хариулт нь бэлэн: Тийм мэдлэг өөр байхгүй.

Хүн бүрийн сурах хөдөлмөр яагаад ийнхүү талаар өнгөрч байна вэ?

Чанаргүй сургалт, энэ тэрхэнийг тоочиж болох боловч асуудал үүнд биш байна.

Нобелийн шагналт А.Эйнштейн хэлжээ: “Боловсрол гэж сургуульд заалгаснаа бүгдийг мартсаны дараа чамд үлдсэн зүйлийг хэлнэ. 30 жилийн дараа чи сургуульд заасан бүгдийг мартах нь гарцаагүй. Харин энэ үед чамд өөрөө сурсан тэр зүйл чинь үлддэг. Энэ бол жинхэнэ боловсрол юм”.

Өнөөгийн нийгэм хүний асуудалд буруу ханджээ. Мэдлэгжсэн робот маягийн ертөнцийг бүтээжээ. Үүнийг цаашилвал хүмүүний зовлонгийн шалтгаан ч гэж үзэж болох юм.

Хүмүүний зовлонгийн шалтгаан юу вэ?

Юм сураагүй, мэдлэг боловсролгүй байдал уу?

Бурхан Багшийнхаар: “зовлонгийн шалтгаан нь хүмүүний мунхаг сэтгэлд байна”. Энд яригдаж байгаа “мунхаг сэтгэл” нь юм сураагүй, мэдлэг боловсролгүй байдал огт биш, өөрийгөө таниагүй мунхаг байдал юм.

Өөрийг нь таниулах сургалт гэж юу вэ?

Өөрийгөө таних гэдэг нь сэтгэлээ таних юм. Хүн болох, хүн байх нь мэдлэгтэй бус сэтгэлтэй холбоотой гэж үзжээ. Иймээс Бурхан Багш бээр мэдлэгийн тухай огт дурдсангүй.

Яагаад? Буддизмд шаардлагагүй мэдлэгийг гай зовлонд тооцдог байна. Учир нь мэдлэг бол оюун санаанд суулгаж буй ул мөр буюу үйлийн үр бөгөөд далд ухамсарт байршсан хэрэг болохгүй муу буруу мэдлэг нь хүмүүний ажил, амьдралд хохирол учруулдаг төдийгүй хүмүүнийг буруу удирддаг гэж үздэг байна. А.Эйнштейн ч энэ тухай хэлж сануулжээ.

Нийгмийн үнэт зүйл нь хүн юм бол хүн яагаад тэрхүү үнэт баялаг болж бүтэж чадахгүй байнав?

 o Хүмүүс өөрийн үнэт зүйлээр баяжиж байж нийгмийн баялаг болох учиртай.

 Хүний үнэт зүйл нь юу вэ?

o Тэр бол хайрлахуй, энэрэхүй, асрахуй, нигүүлсэхүй, огоорохуй, баясахуй, амар амгалан, аз жаргал, дотоод эрх чөлөө хийгээд өгөхүй, талархахуй юм. Энэ бүгд нь амьдрахуйн хэл юм. Биеийн хэлээ ойлгоно гэсэн үг.

o Оршихуй, нэгдэл, шүтэн барилдлагын ухамсарт хэлийг мэднэ гэсэн үг юм. Ингэснээр өөрийгөө танина гэсэн үг.

 Хүн бүрд ижилхэн заяамал ийм үнэт зүйлийг хэрхэн нээж хөгжүүлэх вэ?

Хүн бүр оюун санаа, ухамсрын төвшинд ижил хөгжих боловсролын тийм менежмент байх учиртай. Хүн болох, хүн байхын сургалт, боловсролын менежмент гэсэн үг. Үүнээс цаашлаад хүмүүний үнэт чанарыг хөгжүүлэх замаар гэгээнтэн, Бурхан хэмээн нэрлэгддэг тэрхүү бодгаль хүний хөгжлийн өндөр төвшинд хүрэх явдал юм.

 

ГАРЧИГ

ТАВДУГААР БҮЛЭГ. АМЬДРАЛ БА НИЙГЭМ

5.1 Хүн ба нийгэм

5.2 Хүний хөгжлийн тулгуур асуудлууд

5.3 Тодорхойлолтууд

     (5.1) Нийгмийн үнэт зүйл ба нийгмийн баялаг

     (5.2) Бодгаль хүмүүн

     (5.3) Нийгэм

     (5.4) Оршихуй

     (5.5) Хотол оршихуй

     (5.6) Амьдрал

     (5.7) Амьдралын утга учир

     (5.8) Хүмүүний үнэмлэхүй чанар ба үнэт зүйл

     (5.9) Бурхан ба хүмүүний чадавхи

     (5.10) Хүмүүний баялаг

     (5.11) Нийгмийн хөгжил

     (5.12) Мэдээлэл

     (5.13) Эергүү мэдээлэл (энерги)

     (5.14) Сөргүү мэдээлэл (энерги)

     (5.15) Иргэншсэн нийгэм

     (5.16) Хүмүүний хөгжил

     (5.17) Боловсрол

Ном зүй

  

 

ГАРЧИГ

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. ХООЛ ХҮНС БА ХООЛЗҮЙ

6.1 Түрүү үеийн монгочуудын хөгжлийн программ

6.2 Түрүү үеийн монголчуудын хоолзүйн баримтлал

6.2 Веган (ногоо), Цагаан хоол

6.4 Мацаг

6.5 Хоолзүйн маргаантай асуудал, тэдгээрийн шийдэл

6.6 Хүмүүний махбодийн энергийн шинж чанар ба Хоолзүйн шинэ онолын үндэслэл

    6.6.1 Хоолзүйн тэнцвэрт чанарын онол ба түүний тэнцвэргүйдэл

6.7 Махбодийн энергийн хуулиуд

6.8 Насанд хүрсэн хүний хоногийн илчлэгийн хэрэгцээний шинэ зөвлөмж

6.9 Хүний ба бие махбодийн энергийн зарим үзүүлэлт

6.10 Хоолыг хязгаарлах замаар хүний энергийн зарим үзүүлэлтийг дээшлүүлэх боломж\

6.11 Хоол хүнсний энерги – мэдээллийн шинж чанар (Ус)

Ном зүй

 

 

ГАРЧИГ

ДОЛООДУГААР БҮЛЭГ.

ХҮНСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ БА ЧИГЛЭСЭН ҮЙЛЧЛЭЛИЙН

ОНОЛЫН ШИНЭ БАРИМТЛАЛ

7.1 Хүнсний чиглэсэн ба зохицуулагч үйлчлэл

7.2 Хүнсний чиглэсэн үйлчлэл

7.3 Хүнсний зохицуулагч үйлчлэл

7.4 Зохицуулагч үйлчлэлээр нь тооцсон хүнсний бүтээгдхүүний ангилалзүй

7.5 Хүнсний шинжлэх ухаан, үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн ирээдүй

Ном зүй

 

 

ГАРЧИГ

НАЙМДУГААР БҮЛЭГ. ХҮНИЙГ ТӨГС ТАНЬСАН БУДДЫН ГҮН УХААНЫ ЦОГЦ ХАНДЛАГЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ СЭТГЭЛГЭЭНД АВЧ ҮЗЭХ НЬ

Бодьгал хүмүүний тодорхойлолт

Хүмүүний дотоод хувирал ба хувиргагч хүч

Төөрөг тавилангийн тодорхойлолт

Хувь заяаны тодорхойлолт

Бодьгаль буюу ухамсрын хүмүүнд байгалийн шинжлэх ухааны болон

Буддын онол, хуулиудын үйлчлэл

Үйлийн үрийн теорем

Учир шалтгааны хууль

Юмсын үүслийн тухай буддын ба шинжлэх ухааны онол

Ном зүй

 

 

НОМЫН ЗҮҮЛТ

ДҮҮРИЙМААГИЙН МӨНХРӨХҮЙН ОНОЛ, ХУУЛИУД

НОМЫН ЛАВЛАХ

САНСКРИТ ЗАРИМ ҮГ, НЭРШЛИЙН ТАЙЛБАР

ХАЙЛТ

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ

 

   

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.