КАРМА БОТЬ Ⅱ - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ


                                

  

  Зохиогч: Г.Лхагваа

  Зөвлөгч: Л.Басбиш

  Сайжруулсан 2 дахь хэвлэл

  2022 он

 

 

                                            20-р зууны гамшгийг хараад хүмүүс дэмий л шимширцгээж байна.

                                            Бурхан яахаараа ... гэлцэнэ. Тийм ээ. Бурхан зөвшөөрчээ. Бидний

                                            эрх чөлөөг болгоожээ. Юу ч мэдэхгүй, мэдрэхгүй хэвээр нь биднийг

                                            түнэр харанхуйд үлдээсэнгүй. Сайн, муу хоёрыг ухааруулъя гэжээ.

                                            Буруу зам сонгосныхоо төлөө хүн төрөлхтөн төлбөр төлөх цаг иржээ.

                                                                                                                                                         А.Эйнштейн

 

 

Карма гэдэг нь үйлийг заадаг санскрит үг бөгөөд одоо дэлхий дахинд үйл ба үр дагавар гэсэн утгаар хэрэглэгдэж байна.

 И.Ньютоны Хөдөлгөөний хуулиар “Үйлдэл бүхэн өөртэйгөө тэнцүү буюу эсрэг хариу урвалыг үүддэг”. Энэ хууль Буддын номлолтой яв цав нийцнэ.

 Буддизмд үздэгээр “Үйл бүхэн үрээ бүтээдэг. Үр нь өөрийг тань бүтээдэг”.

 Карма буюу үйл үр нь хүний бие, хэл, сэтгэлийн үйлийн өнгө, хэлбэрт харгалзсан энергийн хүч юм. Буддизм бол хүн, түүний хөгжил, доройтол, сэтгэл, үйл ба үр дагавар, дахин төрөлтийн учир шалтгааныг гүн гүнзгий судалсан цорын ганц шинжлэх ухаан юм. Эцэс төгсгөлгүй дахин төрөлт бол сансрын хүлээсэнд уягдаж дөнгөлөгдсөн гурван ертөнцийн хамаг амьтны гаслант зовлон гэж буддизмд үздэг. Бие, хэл, сэтгэлийн ухамсаргүй үйл, дадал зуршил, хувь хүний өөрийгөө бодитжуулсан “би” үзэл, нэг үгээр хүмүүний харанхуй мунхгаас үүдэлтэй ухамсаргүй үйл бүхэн нь үр дагуулах шалтгаан, төрөл авч сансрын тойрогт хүлэгдэж эргэлдэх шалтгаан болдог байна. Сансрын тойрог гэдэг нь ведэд үздэгчилэн хүн 8 сая амьдралын хэлбэрт тулгагдан үхэж төрөхийн хүрдэнд эцэс төгсгөлгүй эргэлдэхийг хэлж байна.

 Инагуух ба чинагуух ертөнц, хүний хөгжил ба доройтлыг үндэс сууриар нь шинжилсэн буддын гүн ухааны судалгааны арга, аргачлал нь хүмүүний гэгээрэл юм. Гэгээрэл бол ухамсрын хөгжил. Энэ чанараараа хүнийг сансрын хүлээсээс гэтэлгэн чөлөөлж, улмаар ухамсрыг нь бурхан, хутагт, хувилгаан зэрэг хэмжүүрээр өндөр дээд төвшинд хөгжүүлж чадсан шинжлэх ухаан бол буддизм юм. Гэгээрэгсдийн олж авсан билиг талын мэдлэг нь гүн бясалгалын дүнд ертөнцийн энерги-мэдээллийн орноос олж авсан далд нууц мэдлэг юм. Арга талын мэдлэг нь задлан шинжлэх ухаан болно. Буддын гүн ухаан ба өрнийн шинжлэх ухааны эхний ялгаа нь хүнийг хэрхэн авч үзэх асуудал юм. Буддын гүн ухааны хүн нь эр эм бэлгийн эс, таван махбодь, сүнс гэсэн энерги-генийн хүн бол өнөөгийн шинжлэх ухааны хүн нь эр эм бэлгийн эс нийлж бүтээсэн гэгдэгч биологийн хүн юм. Газар тэнгэр шиг ялгаатай хоёр ухаанаас тэс өөр гаргалгууд гарах нь мэдээж билээ. Тиймдээ ч буддын хүн бол 70% хүртэл энергийн хүн, ухамсрын хүн, бүгд бурхан чанартай, үхэл үгүй мөнх бол шинжлэх ухааны хүн нь бие махбодь, оюун ухаан, нэг амьдраад дуусах хүн юм.

Энэ хоёр ухааны өөр том ялгаа бол буддизмд бүх юмс үзэгдэл хоосон чанартай бол өнөөгийн шинжлэх ухаанд “бодитой” юм. Өнгөн талаас нь авч үзвэл бидний сэтгэлд тэмтрэгдэж, нүдэнд харагдаж, гарт баригдаж буй бүхэн бодитой. Мөн чанар талаас нь авч үзвэл нөхцөл шалтгаан бий болж бүрдсэн бүхэн нөхцөл шалтгаан бий болоход байснаараа эс байх тул энэ нь өөр ямар нэг зүйлээс шалтгаацсан харьцангуй үнэн мөн. Энэ нь угтаа хоосон чанартай гэсэн үг юм. Харин квант механикийн үзэл онол буддын хоосон чанарын онолыг баталж байгаа билээ. А.Эйнштейний мөрөөдөж байсан физик орны нэгдсэн онол бол Хоосон чанарын онол байсан нь одоо тодорхой болжээ.

 Кармын хууль бол Оршихуйн түгээмэл хуулиудын хамгийн гол хууль, нөгөөтэйгүүр Оршихуйн түгээмэл хуулиуд нь Кармын хууль мөн. Хууль гэдэг нэр томъёог шинжлэх ухаанд зайлбаргүй, хөдөлбөргүй хэрэгжих утгаар хэрэглэдэг.

 Үйлийн үр нь сайн ба муу, хувь хүний, ураг төрлийн, хамт олны буюу нийгмийн, улс орны гэж байдаг.

 Сэтгэлзүйн талаасаа бол сайн зөв мэдээллийг ихэсгэх чиглэлд явагдах процессийг “сайн үйл”, харин устгах чиглэлтэй процессийг “муу үйл” гэдэг. Хүний үүсгэж буй торсионы орон баруун эргэлт бүхий байдаг ба муу буруу мэдээлэл нь зүүн тийш эргүүлдэг. Усны бүтцийн судалгаанаас үзвэл холбоо үг нэг үгнээс илүү нөлөө үзүүлдэг, муу үг, хараал зүхэл их хэрэглэдэг газарт гэмт хэрэг их гардаг гэж японы эрдэмтэн Э.Масару дүгнэжээ.

 Сайн ба Муу үйл нь Торгон ертөнцийн хөгжил, хувьслын үндэс болдог тулгуур категиорууд юм. Одоогийн хүн төрөлхтний цацаргаж буй сөрөг мэдээлэл-энергийн торсионы орон нь дэлхийн мэдээллийн орны давхрагад хүрч мэдээллийг гажуудуулан дэлхий дахины үйл явцын зөв чиглэлийг алдагдуулж эхэлсэн байна.(С.Хүрэлсүх, 2007)  Энэ гамшгаас гарах арга зам хүн төрөлхтөнд нэгэнт өгөгдсөн байгаа нь Бурханы сургаал юм.

 “Үйл байвал үр байдаг”. Энэ бол орчлонгийн хууль цааз. Үйлийн үрийн хууль маш нарийн тодорхой, баараггүй, өчүүхэн ч эндүүрэл үгүй, ямар үйл байвал тийм л үр байдаг, зугтан зайлж чадахгүй. “Тэнгэрийн тор өргөн уудам, сийрэг байсан ч гоожихгүй” гэдэг ийм учиртай.

 


ГАРЧИГ

ХОЁРДУГААР БҮЛЭГ. КАРМА

2.1 Учир шалтгаан, үр дагаврын хууль буюу үйлийн үр

     (2.1) Учир шалтгааны буюу Хувиршгүй үнэний хууль

     (2.2) Шалтгаан - Үйл үрийн хууль

     (2.3) Кармын хуулийн үйлчлэх хүрээ

     (2.4) Үйлийн үрийн теорем

     (2.5) Үйлийн үрийн хуулийн үйлчлэх хүрээ

2.2 Зовлон, түүний ерөндгийн тухай дөрвөн үнэний сургаал

2.3 Хүмүүний үйл ба үйлдэл

2.4 Ухамсрын төвшин

2.5 Сансрын хүрд ба цаг хугацаа буцах тухай хууль

2.6 Шүтэн барилдлага

      (2.6) Зовлонгийн тодорхойлолт

      (2.7) Үйлийн үрийн тодорхойлолт

2.7 Дорно дахины гүн ухаан ба карма

      (2.8) Хүмүүний зорилго

2.8 Дэлхийд хүн байх нь олдоход бэрх боломж

2.9 Кармын хууль ба амьдралын чанар

2.10 Диваажин, Нүгэл, Там, Буян

2.11 Сэтгэл

2.12 Аскез – Өөрчлөлт

       (2.9) Үхлийн үнэний мөрдлөгүүд

2.13 Учир шалтгаан үр дагаврын хууль буюу Үйл үрийн хуулиуд

       (2.10) Амьдралын хуулийн тунхаглал

       (2.11) Хүмүүний амьдралын түгээмэл хууль

       (2.12) Үйл ба үрийн хуулийн тунхаглал

       (2.13) Үйлийг буцаах, ба зогсоох хууль

       (2.14) Амьдралын чанарын тодорхойлолт

       (2.15) Үйл амилах хууль

       (2.14) Оюун ухааны ариусал

2.15 Дэлхийн дулаарал – хүмүүний үйлийн үрийн арвидал

Номзүй

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(11 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(12 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(10 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа.