КАРМА БОТЬ Ⅰ - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ
Зохиогч: Г.Лхагваа
Зөвлөгч: Л.Басбиш
Сайжруулсан 2 дахь хэвлэл
2022 он
ӨМНӨХ ҮГ
АМЬДРАЛ ӨӨРИЙН ЗАМ МӨРТЭЙ, ЖАМ ХУУЛЬТАЙ.
Зам мөр нь: "Бурханлиг зөв ба Бусармаг буруу".
Жам хууль нь: "Тарьсан бүхнээ хураах, Хийсэн бүхэнтэйгээ учрах".
Бурхан багш сургажээ: "Ариун сургаалыг мэдэлгүй зуун жил амьдарснаас мэдээд хором амьдарсан нь үнэ цэнтэй".
Ариун сургаал гэж юуг хэлнэ вэ? Ариун сургаал гэдэг нь өөрийн мөн чанар болох уг гарвал би-гээ хуурамч би-гээс ялгаж өөрийгөө зөв танихыг хэлж байна.
Амьдралын үнэ цэн гэж юу вэ? Амьдрахуй нь хүмүүний өөрийгөө бүтээх үйл юм. Өөрийгөө зөв бүтээх нь хамгийн сайн бүтээл, хамгийн өндөр хариуцлага мөн гэж Бүтээлийн ба Хариуцлагын тухай Оршихуйн хуулиуд тунхаглаж байгаа билээ. Буруу бүтээл байж болох учраас чухамхүү зөвийг онцолжээ.
Учир шалтгаан, үйл үрийн энэхүү ном нь шинжлэх ухаанаар тайлж буй орчин цагийн судар юм. Өөрийгөө хэрхэн зөв таних хийгээд зөв бүтээхүйн тухайд хүмүүний амьдралын бурханлаг ба шинжлэх ухаанч хосолмол зам мөрийг уг судар номлож байх ажээ.Өөрийгөө зөв таньж, зөв бүтээснээр хүний энэ насны амьдралын чанар төдийгүй хойд төрлийн амьдрал нэг мөр шийдэгдэхийн учир энэ нь гайхалтай хэрэг биш гэж үү.
Үүний тулд уг судар оршвой.
ГАРЧИГ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ХҮН, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Эхлэл. Бичнээс энергийн онол хүртэлх хүмүүний хувьсал
1.1 Эрдэмтэд хүний тухай
1.2 Физик бие ба өнөөгийн шинжлэх ухааны хүн
1.3 Ухамсар буюу бодгаль хүмүүн
1.3.1 Энэтхэгийн вед болон физикийн шинжлэх
ухааны онолын үүднээс Таван махбодийг авч үзэх нь
1.3.2 Платоны таван биет ба Таван махбодь
1.3.3 Сүнс буюу ухамсар
1.3.4 Бие махбодь буюу физик бие
1.4 Ухамсар буюу бодгаль хүмүүн
(1.1) Бодгаль хүмүүний тодорхойлолт
1.5 Бодгаль хүмүүний Үндсэн хууль
1.6 Мэдээлэл
( 1.1) Хүмүүний Үйлийн тодорхойлолт
( 1.3) Мэдээллийн хууль
1.7 Хүмүүний хөгжлийн хууль
1.8 Ухамсар
1.9 Дорно дахины таньж мэдсэн хүн ертөнц
1.10 Хүний биеийн энергийн хангамж
1.11 Амин энерги Чи
1.12 Хүний биеийн энергийн хүрдүүд буюу чакра
1.13 Кундалин
1.14 Өөрийгөө олохуй
Номзүй