Шадар сайд Чойжилсүрэнгийн Пүрэвдорж


Архангай аймгийн тариат сумын 10 жилийн дунд сургуулийг

Монгол улсын засгийн газрын шадар сайд Чойжилсүрэнгийн Пүрэвдорж агсаны нэрэмжит болгосныг тохиолдуулан шав тавих ёслолд гэргий Батбаярын хэлсэн үг

 

  1. 2004.06.16             

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр-худалдааны сайд, Архангайн нутгийн зөвлөлийн дарга, эрхэм хүндэт Ч.Ганзориг,

Эрхэм хүндэт Архангайчууд, Тариат сумын иргэд хөдөлмөрчид, 10 жилийн сургуулийн багш сурган  хүмүүжүүлэгч, сурагч шавь нар аа, 

Энэ сайхан нутаг ус, сургууль, эрдэмтэн багш нар, хамт олон ээлээ өгч, миний хань Чойжилсүрэнгийн Пүрэвдорж ажил хөдөлмөрийн гараагаа инженерээс эхлэн Засгийн газрын Шадар сайдын албыг хашиж төр, түмэндээ зүтгэхдээ та бүхний нүүрийг улайлгалгүй, итгэлийг тань дааж чадсаныг тэмдэглэж хэлэхэд таатай байна.

Сайн үйлийг бүтээлцсэн хэн боловч хойч үедээ дурсагдан мөнхрөх алдар гавъяаны эзэн байдгийг мэдрэх бүр сэтгэл их хөдөлж байна.

Монгол улсын Засгийн газар, МАХН, Тариат сумын 10 жилийн дунд сургууль болон Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ч.Ганзоригийн санаачилгаар эх орныхоо нэгэн үнэнч шударга хөвүүнийг, төрийн зүтгэлтнийг нутаг усаар нь овоглон мөнхөлж, үе үеийнхэн хүмүүжиж төлөвшсөн, улмаар алдар суутнуудыг ч төрүүлсэн 80 жилийн бахархал түүхтэй Тариат сумын 10 жилийн дунд сургуулийг Монгол улсын Засгийн газрын Шадар сайд агсан Чойжилсүрэнгийн Пүрэвдоржийн нэрэмжит болгож, хойч үе маань төрийнхээ зүтгэлтнээр бахархан хүмүүжих өнө хэтийн сайхан үйл бүтээлээ. Нутгийн зөвлөлийн дарга Танд гүн талархал илэрхийлье.

Таны эцэг, бусад олон эрдэмт багш нар төрийн энэ зүтгэлтнийг өсгөж хүмүүжүүлсэнийг цохон тэмдэглэмээр байна.

Чойжилсүрэнгийн Пүрэвдорж төрийн ямар шударга дайчин зүтгэлтэн байсан тухай би нэгэн энгийн жишээ хэлье. Тэр жил дүү маань мөнгө зээлээч гэж гуйхаар нь Пүүжээгээс асуутал өөрөө л мэд гэлээ. Өөрөө мэдээд банкинд байсан 8000 төгрөгөө аваад өгчхөв. 2 хоногийн дараа алдарт 20-р тогтоол гарч банкин дахь мөнгө 2 дахин өсдгийм байна. Би л болсон хойно адгаж, ийм юм болохыг мэдэж байсийм бол хэлчихгүй гэж уурлав. Тэгэхэд: “Мэдэж байсан. Гэхдээ улсын нууц шүү дээ” гэж байж билээ. Ийм л гүндүүгүй, нуруутай, амин хувийн өчүүхэн эрх ашгийг умартаж зүтгэсэн төрийн хүн байсан. Ийм л сайхан эцэг, хань байсан. Гэр орондоо ганц удаа ч ширүүн үг хэлж, загнаж зандарч үзээгүй гээд бодохоор энэ даруухан жишээ энгийн хирнээ энэ хүний талаар ихийг хэлэх биз ээ.

Тийм болохоор би Архангайчуудыг ханиараа тал татан төсөөлж, энэ нутгийнхнаар бахархаж явдаг юм. Энэ сайхан нутгийн ийм нэгэн сайхан хүний хань байх аз надад таарсан юм. Би завшааныг ашиглан Архангайчуудад баярлалаа гэж хэлмээр байна.

Хойч үе маань сайн хүн болж өсөж торниход миний ханийн бүтээсэн сайн үйл үлгэр дуурайл болох болтугай.

Монгол улсын Засгийн газрын Шадар сайд Чойжилсүрэнгийн Пүрэвдоржийн нэрэмжит Тариат сумын 10 жилийн дунд сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч, сурагчид, хөдөлмөрийн хамт олонд сайн сайхны ерөөл дэвшүүлье.



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ