УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА

УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР

 

Зураач Лхагваагийн Батхишиг

 

 

ДҮҮРИЙМААГИЙН МӨНХРӨХҮЙН 

ОНОЛ, ХУУЛИУД

 

 

image


 

 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

ДҮҮРИЙМААГИЙН МӨНХРӨХҮЙН ОНОЛ, ХУУЛИУД

Тэр нэгэн өдрөөс хойш орчлонгийн шороо түмэнтээ хөрвөж, цэцэгс хорин тавантаа гундаж цэцэглэвч зүрхний шимшрээ, сэтгэлийн гороо тайлагдах янзгүй. 

“Эцэг эх, хань ижлээ хайрлаж явсуу гэж өөртөө захиж амьдарсан минь санаснаар болоогүй ч үүнийг би хүмүүст хичээнгүйлэн захиж байна” гэж тунхаглангаа чамдаа амласанчилан “Ханийнхаа нэрийг дараагийн зуунуудад хүн төрөлхтний дунд мөнхөлнө” гэсэн хүч хором завсаргүй дотоодод оршсоор билээ. 

Эл хүчний ачаар байгалийн болон биологийн шинжлэх ухаанд “Дүүриймаагийн мөнхрөхүйн онол, хуулиуд” хэмээх 140 онол, хууль, тодорхойлолт, томъёо  шинээр бий болсны дотор хүний үүсэл, удамшил, хөгжил, хувьслын 47 хууль нээгдсэнээр хагасарсан хүн бүтэн болж, оюун ухаанд гацсан хүн ухамсрын хүн болж, дотоод боломж нь өвчнөө өөрөө анагааж эдгэрүүлэхээс эхлээд өөрийгөө бие даан хөгжүүлэх гээд үнэхээр төрөл арилжсан шинэ хүн, төсөөлөх ч боломжгүй байсан өндөр дээд арга технологи бий болж байна.

Энэ нь миний хань хүн төрөлхтний тусыг бүтээж байгаа хэрэг юм.

Хүнийг 400 гаруй жил дан ганц биологийн систем (биологийн хүн) гэж хуульчилж ирсэн шинжлэх ухааны төөрөгдлийг залруулснаар хүн бээр энергийн биет (60 гаруй хувь) + биологийн биет (40 хүртэл хувь) бүхий энергийн, термодинамикийн ба биологийн систем болон өөрчлөгдөж байгаа ба хүнийг болон хөгжлийг нь байгалийн шинжлэх ухааны хуулиар авч үзэхийн хамт энергийн хууль, термодинамикийн ба физикийн хуулиуд хүний Үндсэн тулгуур хууль болж өөрчлөгдсөнөөр өнөөгийн тахир дутуу хүн аврагдлаа.

1996 оноос бидэн хоёрын нээж  хөгжүүлж эхэлсэн шинжлэх ухааны шинэ бодгаль хүний 70 орчим хувь нь энергийн үүсэлтэй, одоо хир олдоогүй байгаа нийт геномын 2/3 нь энергийн удамшилтай холбоотойг олсны дээр хүний хөгжил нь оюун ухаанаар бус ухамсрын хөгжлөөр (ертөнцүүдийн хөгжил ч мөн ухамсар хэмээх хэмжээс мөн) тодорхойлогдох ба ухамсрын хөгжил нь Эйнштейний Энергийн томъёо (Э = m c2)-ны биелэл болж хувирч байна. 

Юмсын оршихуйн үнэний тухай байгалийн шинжлэх ухааны тулгуур хуулиуд шинээр томъёологдсоноор юмсыг үзэх үзэлд үндсэн эргэлт гарч байна. Товчоор авч үзвэл юу ч үүсээгүй, юу ч устаагүй, орчлонгийн бүх энерги тэгтэй тэнцүү, дахин бүтээгдэж бий болохгүй, хамаг амьтан мөнхийн үнэний хэлбэр мөн бөгөөд үхэл, төрөлт гэж үгүй, зөвхөн хувьсал байна, бодгаль хүний удамшлын 2/3 нь тэдний энергийн мэдээллээр тодорхойлогдох төдийгүй хувьсал энэхүү мэдээллийн дагууд явагдана. 

Хүн бол үүсэл, устал үгүй гэрлийн мөн чанар мөн. Сансрын бичил загвар мөн. Энергийн, термодинамикийн ба биологийн систем мөн.

ЮМСЫН ОРШИХУЙН ҮНЭНИЙ ТУХАЙ БУДДЫН БОЛОН БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ТУЛГУУР ХУУЛИУДЫН ТОМЪЁОЛОЛ

(Дүүриймаагийн хуулиуд)

[номын PDF хувилбарыг үзэх]



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(27 өдрийн өмнө)
ХҮНИЙГ ГҮНЗГИЙ СУДАЛСАН ШИНЖЛЭХ УХААН БУДДИЗМААС ӨӨР АЛГА ХҮНИЙГ ГҮНЗГИЙ СУДАЛСАН ШИНЖЛЭХ УХААН БУДДИЗМААС ӨӨР АЛГА
Хүний нийт геномын олдоогүй байгаа гуравны хоёр нь энергийн мэдээлэл
(6 сарын өмнө)
DER BUDDHISMUS IST EINZIGE WISSENSCHAFT, DIE DEN MENSCHEN  VOLLSTÄNDIG STUDIERTE   DER BUDDHISMUS IST EINZIGE WISSENSCHAFT, DIE DEN MENSCHEN VOLLSTÄNDIG STUDIERTE
(Vom Interview von Prof. Doktor –Ing.habil. Gurragchaa LCHAGVAA für "Daily News" eine von drei g
(6 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ НИРВААН. МЯНГАНЫ ШАСТИР - БОТЬ Ⅵ ДАРМА. ҮНЭН ЁС - БОТЬ Ⅴ