ЭГШИГ ГИЙГҮҮЛЭГЧ


Эгшиг минь чамдаа

Гийгүүлэгч байх гэж

Эх хэлэндээ авиа нэмж шивнэх гэж

Хайрын тэнгэрт харц нэмж шиврээх гэж

Хавраар цэцэгнээс урьтаж дэлгэрсээн би

Эгшиг минь чамдаа Гийгүүлэгч байх гэж,

Эмээлийн бүүрэг зуурч унаж үхчихгүй гэж

Элж ширгэсэн горхи тойрч живж үхчихгүй гэж

Эдгэрч аньсан үлий тойрч цөмөрч үхчихгүй гэж

Эцэнхий морины сүүл хөдөлгөн хэдэн зуун сажилсаан

Эгшиг минь чамдаа Гийгүүлэгч байх гэж,

Эзэн Чингисийн сүнс бараадан төөрчихгүй гэж

Эр хоёр загалын мөр хөөн явгарчихгүй гэж

Эцэг эхийн төөрөг хайн будилчихгүй гэж

Эгшиг минь чамайгаа олж ирсээн би

 

 

1996.9.7


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


Ангийн хурлын илтгэл Ангийн хурлын илтгэл
Архангайн Тариат сумын дунд сургуулийг 1965 онд төгсөгчдийн ангийн хурал - 1992 он
(1 сарын өмнө)
ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХӨӨС ӨӨР ӨӨРЧЛӨХ ЮМ БИДЭНД БАЙХГҮЙ ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХӨӨС ӨӨР ӨӨРЧЛӨХ ЮМ БИДЭНД БАЙХГҮЙ
Хүн бол Энергийн ба Термодинамикийн хуульд захирагдана. Хүн байх, хүн болохын үндэс нь эхлээд өөрийг
(3 сарын өмнө)
ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ  (Хөрөг нийтлэл) ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ (Хөрөг нийтлэл)
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хөрөг нийтлэл
(2 жилийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ДАРВИНЫ БИЧНЭЭС ЭНЕРГИЙН ОНОЛ ХҮРТЭЛХ ХҮМҮҮНИЙ ХУВЬСАЛ Экологийн боловсрол: Байгальд ээлтэй хүүхэд БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙ ШИНЭ БА ШИНЭЧИЛСЭН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Байгаль орчны шинэ хуулиудаас Хайрын ханасан уусмал Хөтөлгөө морьтой эцэг Мөнхрөхүй ухаан Цэцэг тоссон бүсгүй

Хуанли