УЯАН ДЭЭР ӨНЖСӨН ЗУН


Хур нар тэгширсэн энэ зуны наадамд

Хулангаас бусад нь уралдав, уяа хурд тэгшхэн

Хөлхөө наргиа сүлэрсэн энэ зуны наадамд

Хөгшид нялхас дутсангүй, хөл хөөрцөг тэгшхэн

Уяан дээр өнжсөн зун гараанд шилгээн хоцорч

Ураа цолгин хүлэг салхи сандааж эргэв

Уйтан хөндийн ногоо хөөрцөглөн цовхчиж

Ухаа толгод хотолзуулан уулс дайвуулж эргэв

Газар тэнгэрийн хий зайд галтай туурай цахилж

Гариг хооронд дүүлж алдан гантай амгай агсчуулж

Өврийн уулс өндөлзүүлэн салхи хуйлан айсуй

Арын уулс найгуулан тоос шидлэн айсуй

Ажнай хүлгийн тоосонд хийморь сэргэнэ гэлцэж

Атигар бор эмээ газар догонцуулан айсуй

Түгшиж эгшиж хүлээсэн морьд ирэв

Төөнөж буугиж хүлээсэн морьд ирэв

Дурангийн тод харааг бүрэлзүүлэн

Дуутын шар хөтлийг навталзуулан ирэв

Дэгэл гэгэл сэтгэлийг мэгшүүлэн ирэв

Дэлхийн будар хурыг асгаруулж ирэв

Зун зуны цэцгийг сортолзуулан дүүлж цойлж ирэв

Зүг зүгийн салхийг самран ойж бууж ирэв

Түрүү хүлгийн хөлсөнд хийморь сэргэнэ гэлцэж

Түнтгэр хүрэн өвөө өөртөө агсамнаж ирэв

Хур нар тэгшхэн энэ жилийн наадамд

Хулангаас бусад нь уралдав уяа хурд тэгшхэн

Хөлхөө наргиа сүлэрсэн энэ зуны наадамд

Хөгшид нялхас дутсангүй хөл хөөрцөг тэгшхэн

 

1993.8.20


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

Хуанли