ТӨӨРСӨН ЭР


Оронгоо орхисон сайх эр олныг бодох завгүй

Оройтсон хайранд халамцуу хүний тогоонд дасна

Оньсого шиг, олон хэлийн шувуухай шиг амьдрал түүнд таавар таалгаж

Орог хөндийн жавар, хадны нөмөр шиг ац сандайлна

Шинэхэн амрагт жаргал өгөхөөр мэрийн

Шилтэй нүдээ хөштөл харц чулуудаж аргадна

Шидэт эрийн үлгэр зохиохоор шуудран

Сэрэвгэр хадны зэрэглээг үйлээрээ гиншиж жаргана

Харь гаригийн хүн шиг шинэ айл цэрвүү

Ханьсаж ирсэн сүнс шиг хэдэн хүүхэд хөндий

Нойтон хамуу шиг хөөрхийд хүндлэл нэн хомс

Нохой үгүйлэх хашаанд түгшүүр харин намжмал

Ар гэр тал эзгүйрч

Амьдын хагацалд бүтэн өнчирч

Арга мухардан зовлон нүүрлэж

Айлын инээд нүхэнд шургаж...

Үхсэн гэмээ нь үйлээ үүрч

Үнэний тэнгэрийг хялайх юмсанж

Нүгэл хураалгүй нулимс хагсрааж

Нүцгэн хувиа бөөцийлэх юмсанж

Хүмүүний санаа нэг эргэхээрээ

Хүрдэнд хавчуулсан цааснаас дор

Хөлгүй хайранд умбахлаараа

Хүүдэн мананд төөрснөөс дор

 

1984 он


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


Дууны сайхан Дууны сайхан
Дууны сайхан
(3 өдрийн өмнө)
ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(1 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(3 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ НИРВААН. МЯНГАНЫ ШАСТИР - БОТЬ Ⅵ

Хуанли