ХАЙР

Даавуу дээлээ нимгэлмээр бүгчим ч юм шиг

Дааган харыг эсгэрмээр давилуун ч юм шиг

Дандаа л босож хараймаар оргилуун ч юм шиг

Данагар данагарыг аялмаар хөхүүн ч юм шиг

Бүлээн салхи мэт биеэр хайр урсана

Бүсгүйн харц зөөлнөөр сэтгэлд урсана

Орсон буур шиг энэ зүрхийг яана

Одоо яг дэлбэрвэл түймэр ч болж мэдэхнээ

Үхсэний хойно миний хайраар юу хийнэ

Үлээвэр хөгжим их л сайндаа хийсгэж одно

Чи мэдвэл ичингүйрч үлдэнэ

Чийгийн улаан өт огт мэдэлгүй өнгөрнө

Тэгэхээр эхэлж шувуунд хэлье, тэнгэр мэдэг

Тэсгэлгүй ногоонд шивнэе, газар мэдэг

Хайр гэдэг "өвчин" халдваргүй нь яамай

Хавийн бүсгүйд тараавал хараал тусч мэднэ

 

1993.8.16 Цэцэрлэг хот


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

Хуанли