МӨЧЛӨГ ШҮЛЭГ


Од эрхэсийг чандалж манан

Олойр сар шөнөжин жижүүрлэнэ

Ороолж харвах одонд харамсан

Онгон мэлмий нь уснаа дальдчина

1976

*                  *                   *

Шөнийн уртад уйдахгүй гэж

Сайхан зүүд зүүдэлж хонолоо

Зүүдэнд ирсэн шиг жаргалыг

Зүрх надаас нэхэх боллоо

1975

*                  *                   *

Зуурдын учралд цэг хатгаж

Зүрхнээсээ чамайг хасъя гэлээ

Цурмын жаргалаас сэтгэл дайжуулж

Зүүднээсээ даруй хөөе гэлээ

Гэвч

Чамгүйд өнгөрсөн үдийн тасархай

Жил сар шиг уртхан байлаа

1970

*                  *                  *

Анхны болзоонд дэнслэх сэтгэл

Дууны хурдаар яаруу довтолж

Амрагийн бараа үзсэн даруйд

Гэрлийн хугарлаар эргэж зүрхшээнэ

1980


*        *       

Хүү нь эх орноо

Хатуу улаар

Хамаагүй туучиж явна

Харайж наадаж явна

Эх орондоо хайртайдаа

Эрхэлж бардаж явна

Харь газрын хүн

Харин эмээж цэмцийж явна

1972

*              *              *

Өөрт дутсан зоригоо

Чамаас азтай нөхөж

Өөдөөс өгсөн гарын чинь

Халуун алга мэдрэхүй

Орчлонд амьд яваагийн

Баяраар судас булгиж

Одтой тэнгэрийн хаяа

Сэтгэлийн чөлөөнд дайвалзана

1980


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

Хуанли