ХОЕРХОН ДУУДАХ УТАС


Утас дуугарна

Уянгалан дуудна

Учралын хорвоод

Дутуу юм алга

Уулзуулах гэж

Улс гүрнээрээ

Дуудуулж хайна

Учралын хорвоод

Дутуу юм алга

Утас

Улайссан төмөр шиг

Халуун юм гэж мэдсэнгүй

Ухасгээд авчих зориг дутна

Утас

Улайссан зуух шиг

Халуухан юм гэж мэдсэнгүй

Харан байж амьсгаа давхцана

Хөлс чийхарна

Харц мөргөлдүүлэн байж

Хайртайг цээжээр уншдаг

Эгэлгүй "хайртангууд"

Ээ бурхан өршөө

Эсвэл би өөрөө ч

Тэнэг байж мэднэ

Утас

Утасны цаана хүн

Хүн хүндээ

Хөндлөнгийн нэг биш

Хататлаа хүлээсэн

Халууртлаа хүссэн

Тийм ээ хүссэн хүлээсэн

Тэнгэрлиг тэр бүсгүй...

Утасны цаана хүн

Усгал харц, бүлээн амьсгал

Уянгалиг дуу, уярсан сэтгэл

Уймсан зүрх, үй олон хүлээлт

Утас

Утасны цаана...

Ахиад дуудах утас

Амьсгааг хоолойд юүлнэ

Дахин нэг дуудвал

Тарчлаан баярлуулах

Тамтай ачтай

Энэ утас

Хүсэх хүлээх гэдэг

Хүмүүнд амар заяахгүй

Хоёрхон дуудах харилцуур хооронд

Хамаг ухаан нийлж сална

Хонгорхон харц тодорч бүдгэрэн

Хорвоогоор чи дүүрч харагдана

Зүрх хүлээтэй зүүд шиг учрал

Зөн совин, хүслэн хяслан

Өөрийгээ ч олж харахгүй нь ээ

Би хайлж байна

Хоёрхон дуудлага харилцуур хооронд

Хорвоогийн жаргал наашилна, цаашилна

 

1985 он


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

Хуанли