ЭВИЙН ХОРВОО

Эвийн хорвоог түшилцэн

Ижий минь одоо нутагтаа бий

Эргэх замын үзүүр тоссон

Эсгий цагаан гэртээ бий

Гэгэл цайлган сэтгэлд нь

Насны хир угаагдаж

Эгэл уужим хайранд нь

Ухааны сэв ариусч

Буман ачлалд ивээсэн

Буянтны дээд ижий минь

Холын холоос таныгаа гэж

Хоногийн цаанаас яараад байна

Эвийн хорвоог түшилцсэн

Эх нутаг надад бий

Ирнэ л гэж хүлээгээд

Ижийтэй минь хамт бий

Гэрлийн олзтой хорвоод

Хүний хувьтай ирэхдээ

Гэр шигээ дотно нутагтаа

Хүүгийн азаар өөриймсэж

Насны содон үеэ

Нутагтаа даамай өгчхөөд

Навч цэцгийн шүтэл шиг

Ургийн холбоо барьсан

Эх нутгаа хүү нь

Ижий шигээ л санаад байна

Ижлээ дутаах амь шиг

Элгээ сүжрээн санаад байна

Насны барилдлага шүтэлцсэн

Ургийн нандин холбоонд

Нар, сар, дэлхий шиг

Удмын бат ерөөлд

Эвийн хорвоог түшилцсэн

Ертөнцийн гурван амины

Эсийн тэнцвэр атгалцсан

Нэг нь би өөрөө байна

Алив нэг нь дутваас

Амьдралын хэм тэгшрэхгүй ээ

Хоёр нь дутсан газарт

Хорвоогийн жаргал тэнцрэхгүй ээ

Эвийн хорвоог түшилцсэн

Эх нутаг надад бий

Эргэх замын үзүүр тосон

Ижий минь нутагтаа хүлээж бий

 

1997 он Лейпциг, Герман


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

Хуанли