ЭЦГИИН СҮР

Нутгийн уулс шиг эцгийн минь сүр

Нугын цагаан гэртээ бий

Нугын цагаан гэр дотроо

Нутгийн минь тал шиг хоймортоо бий

Тэнгэрийн өнгө шиг эцгийн сэтгэл

Тэрхийн Цагаан нуурандаа бий

Тэрхийн мөнгөн хун шиг

Дээвэр цагаан гэртээ бий

(Уг шүлгэнд дүү Гүррагчаагийн Дамба ая хийсэн)

"Суврага хайрханы сунасан хөх нуруу нэвсгэр ойтойгоо хажууханд налайж, хөлс нэвчсэн цамцаа хагас эгэлдрэглэн аав  минь мод толгойгоо тогшин амсхийж суудагсан.Миний нүдээрээ үзсэн тэр зураг, тэр амьдрал давтагдашгүй ээ. Амьдрал ийм л энгийн эгэлхэнээс амттай тансаг болдог ажээ. Эцгийн таниулсан орчлон надад ухаарлын туйл болон үлджээ".

"Эцгийнхээ дэргэд жаргалтай явсан минь" дурдатгалаас,1974 он


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


Ангийн хурлын илтгэл Ангийн хурлын илтгэл
Архангайн Тариат сумын дунд сургуулийг 1965 онд төгсөгчдийн ангийн хурал - 1992 он
(1 жилийн өмнө)
ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХӨӨС ӨӨР ӨӨРЧЛӨХ ЮМ БИДЭНД БАЙХГҮЙ ӨӨРИЙГӨӨ ӨӨРЧЛӨХӨӨС ӨӨР ӨӨРЧЛӨХ ЮМ БИДЭНД БАЙХГҮЙ
Хүн бол Энергийн ба Термодинамикийн хуульд захирагдана. Хүн байх, хүн болохын үндэс нь эхлээд өөрийг
(1 жилийн өмнө)
ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ  (Хөрөг нийтлэл) ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ (Хөрөг нийтлэл)
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хөрөг нийтлэл
(3 жилийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ДАРВИНЫ БИЧНЭЭС ЭНЕРГИЙН ОНОЛ ХҮРТЭЛХ ХҮМҮҮНИЙ ХУВЬСАЛ Экологийн боловсрол: Байгальд ээлтэй хүүхэд БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙ ШИНЭ БА ШИНЭЧИЛСЭН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Байгаль орчны шинэ хуулиудаас Хайрын ханасан уусмал Хөтөлгөө морьтой эцэг Мөнхрөхүй ухаан Цэцэг тоссон бүсгүй

Хуанли