НИРВААН. МЯНГАНЫ ШАСТИР - БОТЬ Ⅵ


Зохиогч: Г.Лхагваа

Зөвлөгч: Л.Басбиш

2021 он

 

                                                                   

 

                                Хоёр туйлаас хараат бус, нэр тэмдгээс

                                   хэтийдсэн утгыг Хоосон чанар гэнэ.

                                                                           Будда

 

 

 

 

Очир огтлогч их хөлгөн судар – Доржзодов


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИРВААН

Хүн бөгөөс нэн гайхамшигтай зохион бүтээлт, түүний гуравны хоёрыг энерги бүтээсэн гэх шинэ үзэл баримтлал бол хүний тухай бидний судлаачдын тулгуур ойлголт юм. Энэ суурь ухагдахуун нь “Хүмүүн бидний уг мөн чанар бол гэрэл юм. Дотоодын гэрэл бол тэнгэрийн орон, бурхан чанар мөн. Бид өөрөө тэрхүү бурхан чанар мөн” гэсэн буддын онолтой тохирно.


Хүний тухай Тэг теорем

Теорем 0. Хүний тухай хууль
“Хүн нь үүсэл, устал үгүй гэрлийн мөн чанар мөн.
Хүн нь сансрын бичил загвар мөн.
Хүн нь энергийн, термодинамикийн ба биологийн систем мөн”.
 

Нобелийн шагналт Алберт Эйнштейний Энергийн томъёоны дагуу (E = m c2 ) энерги, матери хоёр эквивалент хамааралтай. Энэ нь хүний мөн чанар гэрэл мөн гэсэн ойлголттой мадаггүй давхцаж байна. Матери буюу хүн замхрахад, масс гэрэлд хувирахад (m = 0) гагц энерги (E) л үлдэнэ. Түүн дотор ямар ч бодот чанар – субстанц алга. Энэ бол Буддагийн би-үгүй хоосон чанар. Энэ бол Нирваан.

Сүнсний томъёо = Ухамсрын томъёо = Бурханы томъёо

E = (m = 0) c2

Би үгүй хоосон чанар = Нирваан = Үнэн = Оршихуй = Гэгээрэл = Ухамсар = Бурхан

 

Энэ бол ухамсрын буюу хүний хөгжлийн дээд эрэмбэ.

Сүнсний хурд нь гэрлийн хурдыг хоёр зэрэглэж үржүүлсэнтэй тэнцүү.

Энэ бол Бурханы физик. Бүх юмсын мөн чанарын физик ба математик тайлал.

Бүх юмс физик ба математикийн хувьд ийм хялбар тайлалтай байна гэдэг гайхалтай хэрэг. “Аливаа юмс хоорондоо ижил тэнцүү. Тэдгээрийн хооронд өчүүхэн ч ялгаа үгүй” гэх нь Бурхан Буддагийн Хоосон чанарын онол бөгөөд энэхүү онол ёсоор аливаа юмс өөрийн гэх мөн чанаргүй. Тэд эс бүтэж, эс эвдэрдэг. Тиймээс тэдгээр нь хов хоосон юм. Хүмүүн бид эд юмс бүтэж, эвдэрч байна гэж боддог. Үнэн хэрэг дээр эд юмс эс бүтнэ, эс эвдэрнэ.

Биеийн массгүй, цахилгаан цэнэггүй, гэрлийн хурд бүхий, юуг ч нэвтэлж чаддаг ойлголтыг фотон буюу долгион гэдэг. Бөөм долгион хэлбэрт шилжих нь Хоосон чанар буюу Нирваан юм.

Агуу А.Эйнштейн: “Үндсэн асуудал бол сүнсний хийгээд хүмүүний сэтгэлгээний дотоод төлөв юм. Энэ бол физикийн гэхээсээ илүүтэй ёсзүйн асуудал юм” гэж хэлэхдээ үндсэн асуудлыг “сүнсний хийгээд хүмүүний сэтгэлгээний дотоод төлөв“ гэж зөв тодорхойлсон атлаа энэ нь физикийн хамгийн гол асуудал болохыг ухаараагүй байна.

Энэ бүгд Их Багш Чин Хайн Хоосон чанарын тайлалтай дүйж байна:

“Та ядаж ганц секунд үзэл бодол, үг хэл, үйл ажлаараа цэвэр ариун байх юм бол тэр цагт хамаг л сахиус, бурхад, сахиулсан тэнгэрүүд таныг дэмжиж туслах болно. Тэр агшинд ертөнц бүхлээрээ таных болж, орчлон ертөнцийг хаанчлаг хэмээн танд хаан ширээ хүрч ирнэ”.

Үзэл бодол, үг хэл, үйл ажлаараа цэвэр ариун байх гэдэг нь наанадаж үг хэл, үйл, сэтгэл зөв цэвэр байх, цаанадаж үг үгүй, үйл үгүй, бодол үгүйг хэлж байна.

Ямар нөхцөлд масс тэгтэй тэнцэх (m = 0) вэ?

1) хүн бясалгалаар гэрэл болж хувирах;

2) хүн бясалгалаар би үгүй хоосон чанар болж хувирах, самади агуулах;

3) бодол үгүй нь тэг масстай эквивалент байна.

Зэн буддизмын онолд: “Бодол үгүй нь хоосон чанар – төгс дээд ном бөгөөд Гурван цагийн хамаг бурхад эндээс төрсөн” гэж үздэг.

“Бид дээд хэмжээст хүрвэл тоолж баршгүй олон ертөнцөд юм бүхэн нь хөөс адил хормын төдийд үүсэн бүрэлдэж, үгүй болохыг харна. Хормын зуур гэж хэлэхэд ч багадна. Үзэх төдий л замхардаг” гэж Их Багш Чин Хай квант ертөнцийн үзэгдлийг өөрийн үзэж харснаар маш нарийн тодорхойлсон байна.

Бид гэдэг чинь бие цогцос ч биш, сэтгэл ч биш. Хийж буй зүйл, сурч буй юм маань ч бид биш, толгойгоо эргүүлүүлж өөрсдийгөө гээд итгэчихсэн зүйл бид биш билээ. Хэрэв өөрсдийгөө ийм маягаар ойлгох юм бол бидэнд угтаа оршихуй байхгүй юм. Бидэнд угтаа оршихуй байхгүй, хүмүүн бид уг мөн чанараараа эс оршихуй юм. Нөгөө талаас нь авч үзвэл хүн хэмээх эс оршихуй бээр хоосон чанарын агаарт оршихуйтай нэгдсэн оршихуй юм (Чин Хай).

E = (m = 0) c2 - Сүнсний томъёо нь оюун ухааны чинад гарч ухамсрын төвшинд хүрэх, нягтарсан энерги болох матери буюу массыг гэрэлд хувиргаж гэгээрэх, Оршихуйтай нэгдэж бүхэл болох, хоосон чанар буюу нирвааныг онож Үнэнд хүрэх, эрх чөлөөтэй болохуйн тухай хууль юм.

Энэ бол хүний хөгжил нь ухамсрын хөгжил мөн гэсэн ухамсрын хөгжлийн тухай Дүүриймаагийн хууль юм.

Сүнсний томъёо нь гэгээрлийн тухай бясалгалын хууль, ухамсарт хүмүүн бээр бясалгалын хүчээр мөнхийн хөдөлгүүрийн жишээ болж болох тухай самади агуулах тухай хууль юм.

Бясалгал бол хувь хүний дотоод дахь хувьсгал юм. Энэ хувьсгал ухамсрыг маань ноосферээс христосфер, буддасфер буюу кришнасферт хувиргана.

Бурхан Буддагийн хүмүүний ухамсрын хөгжлийн тодорхойлолт:

“Одогтун, одогтун, чинадад одогтун, чинадын чинадад одогтун,

Аяа, ийн гэгээрнэ”.

“Одох” гэдэг нь ухамсрын геосфер → биосфер → ноосфер → христосферт хүрэх зам юм.

Бурхан Буддагийн сургаал нь:

 цаг хугацааг бүтээдэг сэтгэлийн тойргоос гарч,

 бухимдал үүсгэдэг эгог таягдан хаяж, оюун ухааны чинад гарч,

 ухамсрын хөгжлийн замыг нээж жинхэнэ эрх чөлөөг олох арга ухааныг номложээ.

Гэгээрэхүйн энэхүү томъёолол нь:

 “Нэр дүрсээс цааш,

 Ижилсэл бүхнээс тэртээд,

 Хязгаар бүхнээс халих зүгт яваад л бай, яваад л бай.

 Улам дэлгэрээд, улам тэлээд яваад л бай” гэсэн оршихуйн утгыг, гэгээрэхүйн утга буюу ухамсрын хөгжлийн шат бүрийг илэрхийлнэ.

Замнал буюу бясалгалын эрэмбэ нь энэхүү томъёолол ёсоор:

 Гадаад үзэгдлээс дотоод үзэгдэлд шилжих;

 Үзэгдлээс үзэгчид хувирах;

 Үзэгч, үзэгдэл хоёр үгүй болох.

Гэгээрэл бол зүүд нойрны ертөнцийг орхих буюу ухамсаргүйгээс ухамсарт шилжих үйл явц юм. Хүний ердөө 0.05% нь хатуу матери, үлдэх хэсэг нь хоосон орон зай. Хүний биеийг атомд хураангуйлвал тэвнийн толгойн чинээ болох юм. Тийм болохоор хүн хэмээх материйг гэрэлд хувиргах харьцангуй боломжийг Бурхан Будда 2,5 мянган жилийн өмнө нээчихсэн ба энэхүү нэн төгс технологи хүн төрөлхтний дунд мянга мянганаар амжилттай хэрэгжиж эдүгээ хүрчээ.

Бурхан Будда биднээс хийсвэр сэтгэлийн зорилт, тэмүүлэл, бүхий л ирээдүйг маань авч хаяад эцэст нь бидний салах дургүй, хамгийн дотноссон 'Би' хүртэхүйг хүртэл үгүй болгосноор дан ганц цэвэр ухамсар үлдэж, та бээр цэвэр ариун, гэм зэмгүй, цагаан цайлган, онгон хоосон болохыг Нирваан гэдэг. Нирваан нь аливаа зорилго, зорилт бус таны хоосон чанар. Хэрэв та бүхий л амьдралынхаа туж цуглуулсан зүйлүүдээ хөсөр хаяж, дахин хуримтлуулахаа зогсоож, аливаа юмс үзэгдэлтэй зууралдахгүй, харамч шунахай сэдэл, үйлдлүүдээ зогсоовоос дотоодоос маань хоосон чанар оргилон гарч ирнэ. Тавилгаа цөөлвөл орон гэрт зай нэмэгдэхтэй ижил. Хоосон чанар, нирваан, би – үгүй төлөв таныг орхиогүй, дотоодод тань байсаар байгаа. Будда танд ухамсартай амьдрахыг зааж өгч байна. Ухамсар танд эд зүйл өгөхгүй, аливаа зорилтоо биелүүлэх арга хэрэгсэл болохгүй, зөвхөн тэдгээрийн хэрэгцээ шаардлагыг үгүй болгодог. Энэ бол ухамсрын бодит үнэ цэн юм. Таны “би” хэмээх хүртэхүй болон “өөрөө” гэсэн мэдрэхүй үгүй болж, юу ч таныг тодорхойлохоо больж, оронд нь цэвэр ухамсар, эцэс төгсгөлгүй, юунд ч хоргодохгүй хоосон чанар гарч ирдэг. Нирваан гэдэг нь лааг үлээж унтраах гэсэн үг. Хэрэв хүсэл тачаал байхгүй болвол лаа бас алга болно. Будда “та алга болоход таны 'өөрөө, би' хүртэхүйг хэн ч олж харахгүй” гэжээ. Аливаа хувь хүнийг тодорхойлогч, түүнд хамаарагч шинж чанараа бүрэн гээж, та ердөө төрөл бүрийн элементүүдийн бүрдэл байж байгаад тэдгээр бүрдүүлэгч элемент, эд, эс бүр өөр өөрийн эх сурвалж буюу ундаргадаа буцаж, таны 'би' бутран алга болж, хувь хүн гэсэн хүртэн мэдрэхүй үгүй болж, цаашид огторгуй болон орших болно.

Би үзлээс ангижирсан цагт орчил цувирал зогсож, та ууршиж арилна. Энэ бол Нирваан. Бясалгал бол бодлоос ангижрахуй. Бодол замхарвал бүх юм тодорхой болно. Бодлоос тусдаа бодогч гэж байхгүй. Алхаж байхад алхаа л байна, алхагч байхгүй. Унтаж байхад нойр л байна, нойрсогч байхгүй. Амьдрахуйд амьдрал л байна, амьдрагч байхгүй. Үхэхэд үхэл л (үхэл гээч үйл явц) байна, үхэгч (m) байхгүй. Чи өөрөө бол цэвэр хоосон орон зай юм.

“Бурхан Багш” кинонд гарч буйгаар өөрийн бүх хөрөнгийг ядууст тарааж энгийн амьдралаар бусдын адил амьдарсан ховорхон нэгнийг үхэхийнх нь өмнө Будда гэрт нь заларч анхаарлыг нь төвлөрүүлээд ийн айлдаж байна: “Би бол нүд биш. Би бол чих биш. Би бол хэл биш. Би бол бие биш. Би ухамсар биш.

Миний үзэхүй би биш. Миний сонсохуй би биш. Миний үнэрлэхүй би биш. Би өдгөө төрж буй амт, сэтгэл, хүрэлцэхүйн аль нь ч биш. Би дүрс биш. Би дуу биш. Би үнэр биш. Би сэтгэл, ухамсрын аль нь ч биш. Би энэ шороо, ус, огторгуй махбодь биш. Ямар ч махбодь надад нөлөөлөхгүй. Төрөхүй, үхэхүй надад нөлөөлөхгүй. Би төрөөгүй, тиймээс үхэхгүй. Амьдрал намайг төрүүлээгүй. Иймээс амийг минь булаахгүй. Би төрөхүй, үхэхүйд дулдуйдахгүй. Хэзээ ч үгүй”.

Энэ бол юмсын мөн чанар хийгээд хүний гайхамшигт чанарыг илтгэх ханьцашгүй үнэний номлол юм. Үүнийг энгийн оюун ухаанаар тайлшгүй билээ.

Эйнштейний Энергийн хуулийн тайллыг авч үзье.

Сэтгэлээс бодлыг чинь салгачихвал чи алга болно.

Сэрэл мэдрэмжийг чинь салгачихвал чи алга болно.

Бие, хэл, сэтгэлийн үйлийг зогсоочихвол чи алга болно.

Чи байгаа боловч үнэндээ бол байхгүй.

Хоосонд уусч хоосорно. Хил хязгаар үгүй хоосон.

Тэгээд хамгаар дүүрнэ.

Чи үхнэ, тэгээд Бурхан болно.

Чи арилна, тэгээд Бүхэл болно.

Чи хоосон, бүх юм хоосон.

Одоо бүх юмны ялгаа арилна.

Чамайг арилахад хамаг амьтан ч арилна.

Би, чи-гийн ялгаа үгүй нэгэн бүхэл болно.

Бурхан ч үгүй, багш гэх, шавь гэх хэн нэгэн байхгүй.

Тэгэхээр хэн хэндээ заах вэ?

Учир нь эзэмших юмуу заах ном өчүүхэн төдий ч үгүй.

Тиймийн тулд түүнийг Тэнсэлгүй бодь хутаг гэдэг.

“Би” арилсан цагт бүх юмс арилна.

Үнэмлэхүй төвшинд нэг ч үгүй, хоёр ч үгүй, гурав ч үгүй.

Тэг буюу хоосон чанар. Энэ бол цэвэр хоосон огторгуй.

 

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ. БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ

ГУРАВДУГААР БҮЛЭГ. БҮТЭЭГЧ БА АВАТАР

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ЗЭН БУДДИЗМ - БУДДЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ОРГИЛ

Зэн Буддизм – Буддын шинжлэх ухааны ноён оргил

Зэн - Харцанд агуулагдах Богдсын ном

Их Багшийн хүч ба Зэнгийн Авшиг

Авшигийн үнэ цэн

Зэнгийн үл мэрийх, үл чармайх номын цогц

Зэн бясалгал – Аръяабалын номын цогц

Гэрэл ба Аялгууны бясалгал

Буддаг дурсах бясалгал

Зэн бясалгалын шинжлэх ухааны үндэс

Гэгээрэл

Зэн буддизмын эш онол

Төгс Гэгээрсэн Их Багшийн хөрөг нийтлэл

Их Багшийн яруу найргаас

 

ТАВДУГААР БҮЛЭГ. БЯСАЛГАЛ БА ХҮНИЙ ХӨГЖИЛ

 

НОМЫН ЗҮҮЛТ

НОМЗҮЙ

ЛАВЛАХ

ХАЙЛТ

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ