ДАРМА. ҮНЭН ЁС - БОТЬ Ⅴ


                                                                    

     Зохиогч: Г.Лхагваа

     Зөвлөгч: Л.Басбиш

     2021 он

 

                                                                                           

            Хүний ухамсрыг сэрээх дээд хүч чадлыг
                        Бурхан хэмээнэ.
               Дээд ухамсрыг сэрээхийн тулд сонгосон замыг
                         Ном хэмээнэ.
              Сэтгэлээ шинжиж, анхаарлаа төвлөрүүлэхийг
                        Ёс журам гэнэ.
              Эдгээр гурав нь хүн бүрийн ухамсарт оршиж буй.
                                                                              Будда
 

                                                                                 

                                                                

Гарчиг

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.

ДАРМА. ҮНЭМЛЭХҮЙ ХУУЛЬ – ЗАМ МӨР

Учиг үг – Ном залахуй

Дарма. Ном ёс – Зам мөр

 

 

 

 

                Номыг дагавал харанхуй өрөөнд

             бамбар асааж орсон хүнтэй адил буюу.

             Түнэр харанхуй сарнин замхарч

            эргэн тойрон гэрэл гэгээ түгэх бөлгөө.

                                                    Будда

 

ДАРМА. ҮНЭМЛЭХҮЙ ХУУЛЬ – ЗАМ МӨР

УЧИГ ҮГ - НОМ ЗАЛАХУЙ

 Хүн өөрөө, хүний амьдрал бол боломж бүхнийг агуулсан цагаан цаас мэт юм. Ариухан энэ цав цагаан цаасан дээр өөрийгөө гайхалтай сайхнаар зурж, амьдралыг хамгийн өөдрөгөөр таталган бичихийг хүн тэсгэлгүй хүсч байгаа. Энэ нь зөвхөн зөв сайн боловсролын ачаар бүтэж бүрэлдэнэ. Шинэхэн цасан дээр хүн өдөр бүр амьдралынхаа зам мөрийг дурайтал үлдээж байгаатай ижил юм. Үсгийн дүрмийн алдааг цаасыг ураад юмуу дээрхийг нь баллуурдаад өөрчилж болдог бол амьдралыг бүхэлд нь буулгаж, өөрийгөө бүтээгээд тамгаа дарчихсан тэрхүү “ цадиг түүх”-ийг баллаж устгаж чадахгүй. Учир нь үйл бүхэн өөрийнхөө энергийн мэдээллийг үлдээдэг, энерги устаж үгүй болохгүй, үүнийг үйлээрээ өөрийгөө бүтээх буюу үйлийн үр гэж буддизмд үздэг. Энэ нь хүн амьдралд алдаа хийх эрхгүй гэсэн үг. Хүн амьдралынхаа өмнө өндөр хариуцлага хүлээж байгаа хэрэг юм.

Ухамсарт амьдралд хүний хүлээх хариуцлагыг физикийн түүхэн дэх хамгийн агуу хүн болох Нобелийн шагналт А.Эйнштейн тодорхойлжээ: “Байгалийн шинжлэлийн хуулиудын зохицол нь бидэнд тун ч гайхалтай Ухамсрыг нээж өгч байна. Үүнтэй (ухамсартай) харьцуулвал системтэй гэгдэх ямар ч сэтгэлгээ болон хүмүүний оршин ахуйн үйл, бүгд өчүүхэн дуураймал юм”.

Ухамсартай харьцуулахад бусад бүх юм өчүүхэн дуураймал гэжээ. Энэ нь ухамсарын болон хариуцлагын үнэ цэнийг хэлж байна.

Хийж бүтээж буй үйл бүр маань хувь заяаны зураг мөн юм бол тэрхүү зураг биднийг бүтээж, бас өөрчилж буй нь үнэнхүү хариуцлагатай үйл хэрэг гэдэг нь гарцаагүй. Хүмүүн бид үйлээрээ өөрийнхөө өмнө, хувь заяаныхаа өмнө, ирээдүйнхээ өмнө асар том хариуцлага хүлээж байгаа билээ. Хазгай гишигсэн мөр бүрээр өөрийгөө буруу бүтээж, хальтирч хэлсэн болчимгүй үг бүр хувь заяанд маань сүүдэр тусгаж байгааг ухаарвал хариуцлага гээч үг орой руу орж ирэх буй за.

Хүн зүүдэндээ амьдардаг гэж мэргэд айлддаг. Үнэнээс төөрч явааг маань хэлжээ. Үнэнийг төдөлгүй цийх энэ хоёр нүдээр биш билгийн мэлмийгээр таних юмсанж. Хачирхалтай ийм ухааныг хэн нь бодож олдог байнаа гэмээр. Ажлаа хийж амьдралаа зохиогоод, жаргахдаа жаргаж, зовохдоо зовоод, өнгөт орчлонг хааяахан согтуу хөлөөр догонцуулж, хазгай хэлээр агсамнасан шиг хэдэн насыг элээвэл болоод явчих бус уу. Гэтэл хаанаас ч юм хэн нэг нь гарч ирээд чи буруу байна гэх. Харсаар байтал эрүүл ухаантай, их бага ажилтай, инээгээд гүйж явахад унтаж байна, сэрээч гэх. Тэнэг хүн л ийм юм ярьдаг байх гэмээр. Сайн бодоод үзвэл нээрээ ч хүслээ биелүүлсэн гээд хэн жаргав? Улам их хүсэл шунал зовооно. Хүсэл бол галт түлштэй адил юм. Бензин гэсэн үг. “За боллоо” гээд зогсчихдог юм биш. Сэтгэл ханахаа, бодол зогсохоо мэдэхгүй. Элдэв бодлоос хуурмаг үзэл, төөрөгдөл үүсч, сэтгэлийн эрхээр хүмүүс талцаж эвдрэлцэнэ. Хүсэл нь хүнийг захирна. Уур, омог, төөрөгдөл, харам, айдас зэрэг нь мунхагийн үр дагавар. Энэ бүгд бол хуурмаг хоосон, зүгээр л сэрүүн зүүд юм.

Юуг ч баттай эзэмшиж болохгүй түрхэн зуурын амьдралд хүслийн боол, шуналын төлөөс болж яваагаа ухаарвал зүүд нойроос сэрнэ. Нойроос сэрэх нь үнэнийг олж таньж буй хэрэг юм. Оюун ухаанаар үнэнийг таних боломжгүйдээ бид зүүдэндээ амьдардаг. Билгүүн ухаан гэдэг өөрийгөө танихыг хэлнэ. Энэ мөчдөө амьдарвал өнгөрсөн, ирээдүй хоёрт савчсан сэтгэлээс үүсдэг зовлонгоос сая салж өөрийгөө олно. Дотоод ухамсраа сэрээж байж л энэ нойроос сэрнэ.

Нэгэн хүн ийн ухаарчээ: “Зуурдхан амьдралд бие биеэ ингэж хэмлэж байгаа юм чинь хэрвээ мөнх настай байсан бол ямар аймаар байхсан бол. Үхэл тэгэхээр бэлэг юм” гэжээ. Энэ хүн сэрээгүй байна. Өөрийгөө ухаарч ойлгохыг сэрэх гэнэ. Өөрийгөө олох нь өөрийн мөнх зүйлийг олж авахыг хэлнэ. Үхсэнээр юуг ч өөрчилж чадахгүй. Бахь байдгаараа үлдэнэ. Бүр дордож дараа төрөлд хувирна.

Та энергийн биет учраас Энерги хадгалагдах хуулиар ч, Буддын Оршихуйн хуулиар ч устаж үгүй болохгүй, үхэхгүй, мөнх билээ.

Үхэл бол амьдралын өөр нэг тал, цаг хугацааг ухрааж байгаа үйл, амьдралыг урвуу дарааллаар дахин эхлүүлж буй үйл явц юм. Үхэл, төрөлт бол амьдралын тойрог үргэлжилж буй хэрэг, нэг зэрэг цаг хугацааг ухраасан, нэгэн зэрэг цаг хугацааг эхлүүлж буй хэрэг. Энэ бол Цаг хугацаа буцах хууль – Үйлийн үр эргэж учрах хууль – Юу тарьснаа эргэж хураах хууль – Үйлдсэн бүхэнтэйгээ эргэж учрах хууль – Оршихуйд болон бусдад юу өгснөө буцааж авах тухай хуулиудын биелэл юм. Үхсэнээр зовлонгоос ангижирч чадахгүйг ойлговол сэрэх юм. Амьдрал, үхлийн тойргоос гарах л хамгаас чухал. Зовлонгоос гэтэлж амар амгаланг олох нь авралын зам юм.

Хүн хийсэн үйлийнхээ үрээс шалтгаалж там, бирд, адгуус, хүн, асур, тэнгэрийн оронд ээлжлэн мянга мянган төрөлд хувьсан төрсөөр байдаг. Төрөл бол зовлон юм. Энэ зогсолтгүй эргэх зовлонгийн хүрднээс чөлөөлөгдөх боломж бол гэгээрлийн зам мөр гэж мэргэд сургажээ.

Шинжлэх ухаан үзэгдэлтэй ноцолдож, үзэгдэлтэй зууралдаж байгаа цагт амжилт биднээс хол байсаар байх болно. Энэ дэлхийн бүх юмс үзэгдэл, үзэгдэл бүхэн хоосон чанартай гэсэн буддын сургаалыг ухаарахаас нааш гацаанаас гарч чадахгүй. Нобелийн шагналт физикч В.К.Гейзенберг, М.Планк, Э.Шредингер нар буддын энэхүү сургаалыг мэдэхгүй хирнээ туршилтаар бүрэн баталсан билээ. А.Эйнштейн буддизмыг анхаарч үздэг нь тэрээр “үнэнийг таньсан шинжлэх ухаан” гэж хүлээн зөвшөөрсөнтэй нь холбоотой.

Шалтгаантай нь зууралдвал юмс үзэгдлийг өөрчилж болно. Үзэгдэлтэй хөөцөлдөх нь солонготой, зэрэглээтэй адил тул үнэнийг ийм аргаар таних боломжгүй юм. Илбийн хорвоогоос хэтийдсэн цагт үнэнийг танина.

Эйнштейн: ”Шашин, шинжлэх ухаан хоёр харилцан хамааралтай бөгөөд үнэнийг эрэлхийлэх нь тэдний нийтлэг зорилго юм” гэж хэлсэн магадгүй анхны эрдэмтэн бөгөөд буддын шашин үнэнийг нэгэнт танин мэдсэнийг тэрээр анзаарчээ.

Үнэн үзэл буюу үнэмлэхүй ном хүн бүхний ухамсарт оршиж байдаг. Дундад зам мөр бол зовлон, жаргалаас ангид байх мөр. Амар амгалан л ашид оршино. Амар амгалан оршихуй дор үхэх ба төрөх, үүсэх ба мөхөх, өсөх ба буурах гэж байхгүй.

Энэ бол мэргэдийн айлдвар.

Дээдийн ном бол төөрөгдлөөс салж үнэнийг таних зам юм. Дарма нь үнэн ном, үнэмлэхүй хууль, зам мөр юм. Замаа мэдвэл зорилгоо ч мэднэ.

Учир нь зорилго замын төгсгөлд байдаггүй. Замаа дагаад мөч бүрд, алхам бүрд байж байдаг. Зам дээрээ байгаа л бол зорилгодоо байж байна гэсэн үг.

Буддизмд зорилго, Бурхан, нирваан, гэгээрлийн тухай ярьдаггүй, зам мөрийг л эрхэмлэдэг. Ардаа мөр үлдээдэггүй тэр зам.

Буддизм замыг мөртэй нь хамт авч үздэг.

Энэ зам яг шувуу шиг, замаар замнах атлаа ардаа мөр үлдээдэггүй зам. Хэн нэгний зам нөгөөд нь таарахгүй. Өөрийн замыг явж байж, амьдарч байж олно. Дармагийн ижил утга нь Дао – чинад гарах гэсэн санаа. Бүхий л хоёрдмол чанар, бүхий л эсрэг тэсрэг байдал, бүхий л туйлшралын чинад гаралт. Хоёрдмолын төгс нийлэмж. Тэр цагт хүн өөрөө ном болж, оршихуйд мөр үгүй нэгдэх ажээ.

Бие, хэл, сэтгэлийн гадагш, дотогш урсгалын чиглэл тэхий дунд зогсоход амар амгалантай учирна. Амар амгаланд дур сонирхол байхгүй учир хөдөлгөөн байхгүй. Дотоод гадаад дөл анивчихгүй тул тэнд явах чиглэл байхгүй, гүйцээх зорилго байхгүй.

Тэр үед хүн эр эм хүйс зэрэг эсрэг тэсрэгийн цаана гарна.

Бүгдийг анзааралгүй ая зөнгөөр нь орхих нь арга биш арга. Энэ бол үнэмлэхүй ном, мөр үгүй зам юм.

 

       

ХОЁРДУГААР БҮЛЭГ. АМЬДРАХУЙН НУУЦ 

Амьдрахуйн нууц 

    (2.1) Үйлийн үрийн теорем 

    (2.2) Учир шалтгааны хууль 

    (2.3) Үйлийн үрийн үйлчлэх хүрээ 

Амьдралын нууц

Хүн, амьтан, хамаг юмсын мөнх чанарын онол

    (2.4) Эерэг мэдээллийн хууль – хөгжил дэвшлийн хууль 

    (2.5) Сөрөг мэдээллийн хууль – бууралт доройтлын хууль

Үйлийн өөд татагч хүч

Үйлийн сүйтгэгч хүч

    (2.6) Мэдээллийн хууль 

Хүмүүний экологийн ул мөр 

Амьдрахуйн нууц 

Хувьслын тухай буддын хууль

    (2.7) Хариуцлагын хууль

    (2.8) Зовлонгийн тодорхойлолт

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН

Шинжлэх ухааны шинэ эхэн

Физик бие буюу генийн хүн – шинжлэх ухааны хүн

Хүний үүсэл, хөгжил, хувьслын тухай мөрдлөгүүд (0 - 36)

Ухамсар буюу бодгаль хүн

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. БУДДЫН БА ОРЧИН ҮЕИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН АСУУДАЛ

Буддын ба орчин үеийн шинжлэх ухааны интеграцийн асуудал ба

шинжлэх ухааны инноваци 

Шинжлэх ухаан ба Буддын гүн ухааны нэгдмэл талыг авч үзэх нь 

Хүн ба юмсын энергийн мөн чанарын тухай Буддын онол ба

Энерги хадгалагдах хуулийн зарчим

Юмсын үүслийн тухай Буддын ба шинжлэх ухааны онол баримтлал 

 

ТАВДУГААР БҮЛЭГ. БУДДЫН ЯЗГУУР БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО БА БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ

Буддын язгуур боловсролын тогтолцоо ба боловсролын шинэчлэл

Хүний талаарх шинжлэх ухаан ба буддын гүн ухааны хандлага

    (5.1) Хувьслын тухай буддын хууль

    (5.2) Хүнийг болон юмсыг үзэхүйн Буддын хууль

    (5.3) Бурхан Буддагийн Оршихуйн хууль буюу Юмсын үнэний хууль

    (5.4) Буддагийн Оршихуйн хууль буюу Юмсын үнэний хууль

Сэтгэлийн тухай буддизмын зарчим

Сэтгэлийн тухай Чингис хааны сургаал

    (5.5) Сэтгэлийн боловсролын тухай буддын зарчим

    (5.6) Буддын боловсролын үндсэн арга

    (5.7) Бие, хэл, сэтгэлийн үйлийн тухай буддын онолын томъёолол

    (5.8) Бүтээлийн тухай буддын боловсролын хууль

Буддын язгуур боловсролын үндэс

Зөв хүний тухай буддын боловсролын зарчим

Өөрийгөө бүтээхүйн зарчим

    (5.9) Хариуцлагын тухай буддын боловсролын хууль.

    (5.10) Агшны хууль тухай буддын боловсролын хууль

Агшны хууль тухай буддын боловсролын хуулийн тунхаглал

    (5.11) Хувирлын тухай буддын боловсролын хууль

    (5.12) Үйлийн үрийн тухай буддын тодорхойлолт

Хувирч өөрчлөгдөх эхлэлийн нууц

    (5.13) Эсрэг хүчний тухай буддын боловсролын хууль

Эсрэг хүчний тухай буддын боловсролын хуулийн тунхаглал

    (5.14) Буддын боловсролын Их хууль

Буддын боловсролын Их хуулийн тунхаглал

    (5.15) Хүлцэхүйн тухай буддын боловсролын хууль

    (5.16) Өсөлт хөгжлийн тухай буддын боловсролын хууль

    (5.17) Талархлын тухай буддын боловсролын хууль

Шинжлэх ухааны болон буддын мэдлэгийн интеграцийн

хүрээнд боловсролын тогтолцоог авч үзэх нь

    (5.18) Бурхан ба хүмүүний чадавхи

    (5.19) Хотол оршихуй

    (5.20) Оршихуй

    (5.21) Бодгаль хүн

    (5.22) Хүмүүний үнэмлэхүй чанар ба үнэт зүйл

    (5.22) Хүмүүний баялаг

    (5.23) Нийгмийн үнэт зүйл ба нийгмийн баялаг

    (5.24) Нийгэм

    (5.25) Иргэншсэн нийгэм

    (5.26) Нийгмийн хөгжил

    (5.27) Хүмүүний хөгжил

    (5.28) Боловсрол

Боловсролын тогтолцооны пирамид

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ. БУДДИЗМ БА ХҮН (ЯРИЛЦЛАГА)

Хүн “Монголчууд” нэвтрүүлэг

Хүнийг гүнзгий судалсан шинжлэх ухаан буддизмаас өөр алга

 

Buddhism is only science which studied human deeply and comprehensive

Буддизм – это наука, которая глубока и всесторонне изучила человека

Der Buddhism ist einzige Wissenschaft, die den Menschen vollständig studierte

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ЖАРГАЛТАЙН ДЭЛГЭР ЖАРГАЛТАЙН ДЭЛГЭР
Дурсамж, дурдатгал
(2 сарын өмнө)
УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР
Ханийхаа мэндэлсний 70 насны ойд зориулав.
(9 сарын өмнө)
Монгол улсын хөдөлмөрийн баатар Паавангийн Дамдин агсны  мэндэлсний 90 насны ойд Монгол улсын хөдөлмөрийн баатар Паавангийн Дамдин агсны мэндэлсний 90 насны ойд
Паавангийн Дамдин ба Их бүтээн байгуулалтын он жилүүд (Хүнсний аж үйлдвэр)
(11 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ НИРВААН. МЯНГАНЫ ШАСТИР - БОТЬ Ⅵ ДАРМА. ҮНЭН ЁС - БОТЬ Ⅴ КАРМА БОТЬ Ⅳ - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ КАРМА БОТЬ Ⅲ - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ КАРМА БОТЬ Ⅱ - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ