КАРМА БОТЬ Ⅲ - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ


                                                                                

        Зохиогч: Г.Лхагваа

        Зөвлөгч: Л.Басбиш

        Сайжруулсан 2 дахь хэвлэл

         2022 он

 

 

                                                                                                   Орчин цагийн шинжлэх ухааны шаардлагатай

                                                                                                нийцэхүйц шашин бий бол тэр нь Буддизм мөн.

                                                                                                       Альберт Эйнштейн (Нобелийн шагналт)

 

                                                                                              “Бурхан нь шашинд бүх танин мэдэхүйн хамгийн

                                                                                                  эхэнд тавигддаг бол байгалийн шинжлэлд

                                                                                                     хамгийн сүүлд нь тавигддаг.

                                                                                                   Нэгэнд нь Бурхан суурь болж өгч байхад

                                                                                                        нөгөө заримд нь ертөнцийг үзэх үзлийн

                                                                                                         бүхий л зарчмуудын оргил болдог”.

                                                                                                              Макс Планк (Нобелийн шагналт)

 

ХООСОН ЧАНАР

 Хоосон чанар бол буддын гүн ухааны гол үзэл баримтлал юм. Буддизмд үнэмлэхүй ба харьцангуй үнэнийг авч үздэг. Үнэмлэхүй үнэний талаас авч үзвэл юмс үзэгдэлд бие даасан тусгаар чанар байхгүй, юмс үзэгдлийн үнэмлэхүй буй чанар нь хоосон. Бүх юм хоосон чанартай. Энэ ертөнцөд үнэмлэхүй үнэн байхгүй, харин харьцангуй үнэн оршин байдаг. Энэ нь эндэхийн ямар ч үнэн нь өөр зүйлээс хамаардаг гэсэн үг.

Бурхан Будда: “Юмсын мөн чанар хаанаас ч ирэхгүй тул үүсэхгүй. Юмсын мөн чанар хаашаа ч буцахгүй тул устахгүй” гэж номложээ. Энэ нь Энерги хадгалагдах хуулиар юу ч үүсээгүй, юу ч устаагүй учир “орчлонгийн бүрэн энерги тэгтэй тэнцүү, дахин бүтээгдэж бий болохгүй” юм. Буддизмд үздэгээр оюун ухаан бол бүх бодит байдлын төв юм. Оюун ухаан нь бидний үзлийн ертөнцийг бүтээдэг. Дорно дахинд үүнийг орчлон ертөнцийн оршин буй тухай буруу үзэл тусгал, оюун ухаанаар бүтээгдсэн ертөнц гэж үздэг. Хүн, ертөнц, бүх юм хүний бодол санааны тусгал. Үнэн хэрэгтээ энэ бүхэн зөвхөн оюун ухаан л юм.

Энэ үнэнийг Буддагаас 2500 жилийн хойно квант механикийг үндэслэгчид ойлгож эхэлжээ.

Квант механикийг үндэслэгч, Нобелийн шагналт Макс Планк: “Бүх юм бодол санаа. Бүх бодис нь хүчний ачаар л үүсч бас оршдог. Энэхүү хүчний цаана ухамсар, ухамсарт оюун ухаан байх ба энэ л ухамсарт оюун ухаан нь аливаа материйн эх загвар болдог” гэжээ. Нобелийн шагналт Вернер Карл Гейзенберг электроны байршил ба хурдыг нэг зэрэг тогтоох боломжгүй гэж үзсэн. Электроны байршлыг тодорхой тогтоосон байлаа ч хурдыг нь хэлэх боломжгүй, мөн эсрэгээрээ. Үүнийг В.К.Гейзенберг Тодорхойгүйн зарчим гэж нэрлэжээ.Энэхүү томъёоллын буддын гүн ухааны хувилбар нь “Ухамсар олон газар нэгэн зэрэг илэрдэг” гэх үзэл юм. Энэ бол магадгүй Тодорхой байдлын зарчим ч байж мэдэх юм.

В. К. Гейзенберг: “Бидний харж байгаа зүйл бол яг тухайн орчин өөрөө биш, харин бидний аргад харгалзсан тэр л орчин юм. Энэ нь бидний ойлгоц хязгаарлагдмал юмуу багаж болхи гэсэн үг биш, харин ухамсартай ажиглалт нь ажиглаж буй зүйлтэй холбогдож, үнэн хэрэгтээ тэрхүү зүйлийн орон зайн байршлыг тогтоочихдогт байна. Бодит байдал гээчийг ийнхүү ажиглаж буй оюун ухаан бий болгодог” гэсэн нь “Сэтгэл бол бүх юм мөн” хэмээсэн Бурхан Буддагийн онолтой тохирч байна. Нөгөө талаас Планк, Гейзенберг нарын тодорхойлолт нь Хоосон чанарын онолтой тохирч байна. Хоосон чанарын онол ёсоор Үнэмлэхүй үнэний талаасаа юмс үзэгдэлд бие даасан тусгаар чанар байхгүй, юмс үзэгдлийн үнэмлэхүй буй чанар нь хоосон. Бүх юм хоосон чанартай. Энэ ертөнцөд үнэмлэхүй үнэн байхгүй, харин харьцангуй үнэн оршин байдаг. Энэ нь эндэхийн ямар ч үнэн нь өөр зүйлээс хамаардаг гэсэн үг. Тухайлвал, Гейзенбергийнхээр ажиглалтын үнэн нь зөвхөн ажиглагчийн бодлоос хамаарч байна.

Японы физикч Мичио Каку “Бурханы бодлыг унших үед бид үнэндээ тэр бодолд нь таарсан нэр дэвшигчид болж хувирдаг” гэсэн нь бодол санааны тухайд дээрх онолуудтай ойролцоо утга агуулж байна.

Гэрлийн мөн чанарын судалгаа квант физикт болон бодит байдлыг үзэх шинжлэх ухааны үзэлд нэгэн зэрэг хувьсгал хийсэн билээ. Нүүрстөрөгч 80-ын молекулын хэмжээтэй хэсгүүдийг хоёр давхар ханаар нэвтрүүлээд физикчид алмайрчээ. Өнөөг хүртэл материаллаг биет гэж үзэж байсан бөөмс яг Бурхан шиг аашилж, тэдний биеэ авч явах байдал нь тэднийг харж ажиглаж буй эсэхээс шууд хамаарч байж. Тэднийг ажиглаагүй тохиолд бөөмсийн аяг ааш хамгийн дээд эрэмбэд харгалзаж байсан бол ажиглангуут тэд гадаргуугийн хэсэгт бөөгнөрч байжээ. Ажиглахгүй гэдэг нь ажиглагчийн талаас тэдний талаар ямар нэг бодол үүсгэлгүй дураар нь орхисон үйлдэл, ажиглах гэдэг нь ажиглагчийн талаас бодол санаа оролцсон үйлдэл юм.

Хүзүүвчээр нэвтэрч буй бейсболын бөмбөгийг ажиглалгүй нэвтрүүлэхэд нэвтрэлт маш оновчтой байсан бол бөмбөгийг ажиглаж нэвтрүүлэхэд интерференц үзэгдэл үүсч бөмбөг саадтай нэвтэрч байжээ. Долгион юмуу бөөмийн хоёр цогц хооронд интерференц хэмээх үзэгдэл үүсдэг нь үүний нотолгоо. Өөрөөр хэлвэл нэг долгионы нуруу нөгөөгийнхөө хотгортой давхцаж болно. Энэ үед хоёр долгион нь бидний боддогчилон арай хүчтэй долгион болж нэмэгдэхийн оронд бие биенээ сулруулдаг байна. Ажиглалт хийх үеийн бодол ийм нөлөө үзүүлснээс бөмбөг саадтай нэвтэрч байжээ. Ингэж зарим тохиолд бөөм долгион шиг, долгион бөөм шиг аашилдаг байна. Бодолгүй ажигласан тохиолдолд бейсболын бөмбөг долгион шиг аашилж, хоёр хүзүүвчээр зэрэг нэвтэрч байжээ. Бидний оюун ухаан, ухамсар оролцоогүй, хаа явааг нь тогтоох гэж оролдоогүй тохиолд бөмбөг огторгуйн байршил эзэлж байж. Энэ нь оюун ухаан оролцоогүй тохиолд ямар нэгэн бодит байдал байгаагүй гэсэн үг. Оюун санаа оролцоогүй тохиолд бодит байдал нь ердөө хязгааргүй боломжийн хэлбэрээр орших юмсанж. Оюун ухаан юмыг биежүүлж, боломжийг хязгаарладаг тухай буддын мэдлэг ч энэ туршилтаас ил болж байна.

Энэхүү туршилтыг мянга мянган удаа давтаж хийхэд үр дүн нь ижил байжээ.

Ийнхүү физикчид “бодит байдал гэдэг нь ердөө оюун ухааны тусгал” гэсэн 2500 жилийн өмнөх буддын томъёололтой тулгараад байна. Оюун ухааны тусгал гэдэг Буддизмд үздэгээр бодит үнэнийг гуйвуулдаг нөлөөтэй толины тусгал юм.

Юмс сэтгэлээр бодитжих үзэгдлийг дорно дахинд хуурмаг ертөнц гэж үзсээр ирсэн байна. Макс Планк: “Аливаа юмс зөвхөн хүчний оролцоотой оршдог. Энэхүү хүчний ар талд ухамсар, оюун санаа нуугдаж байдаг гэж үзэх ёстой” гэжээ. М.Планк ухамсар, оюун санааг хүч гэж тодорхойлсон байна.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ. ОРШИХУЙН ТҮГЭЭМЭЛ ХУУЛИУД

1. Хоосон чанар

    3.1 Хоосон чанарын хууль

    3.2 Хоосон чанарын 1-р дүрэм

    3.3 Хоосон чанарын 2-р дүрэм

    3.5 Хоосон чанарын 3-р дүрэм

    3.5 Хоосон чанарын 4-р дүрэм

2. Хайрын хууль

3. Учир шалтгаан – Үйл үрийн хууль Кармын хууль

4. Их хууль

5. Эсрэг хүчний хууль

6. Бүтээлийн хууль

7. Хүлцэхүйн хууль

8. Өсөлт хөгжлийн хууль

9. Өгөх, авахуйн хууль

10. Талархлын хууль

11. Хариуцлагын хууль

12. Агшны хууль

13. Хувирлын хууль

14. Хичээл зүтгэл ба адислалын хууль

15. Йогийн оюун санааны 7 хууль

Ном зүй

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. ОРЧЛОН ЕРТӨНЦ

4.1 Мөнх ба мөнх бус ертөнцийн онол

4.2 Ертөнцийн түүх ба Бурхан

4.3 Сансрын ертөнцүүд

4.4 Дорнын гүн ухаан ба ертөнц

4.5 Эртний соёл иргэншлийн хүн

4.6 Эртний соёл иргэншлүүдийн хөгжил дэвшил

4.7 Чинагуух ертөнц

4.8 Хүн ба Ертөнцийн хамаарал

4.9 Бурхан ба физик

Ном зүй

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ