Экологийн боловсрол: Байгальд ээлтэй хүүхэд


Байгаль орчин маань нүдэнд үзэгдэж харагдахуйцаар маш хурдтай өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтийн үндсэн хэсэг нь хүмүүний үйл ажиллагаанаас шалтгаалж, улмаар цөлжих, хөрс эвдэрч хуурайших, ургамлын бүтэц өөрчлөгдөх, гол горхи, нуур цөөрөм хатаж ширгэх, мөнх цас хайлах, ургамал, амьтны төрөл зүйл цөөрөх, байгалийн онц аюултай үзэгдэл ихсэх, ган зуд, гал түймэр нүүрлэх зэрэг олон хэлбэрээр илэрч байна.

Хүний үйл ажиллагаанд хамгийн бага өртсөн гэж үздэг байсан Хөвсгөл нуурын сав газар нь уур амьсгалын өөрчлөлт болон газар ашиглалтын тогтворгүй үйл ажиллагаанаас болж хурдацтай хувирч, экологийн доройтолд өртөөд байна.

Хүмүүн бидний амьдралын хэвшлээ бүрмөсөн өөрчлөх шаардлага, улс орны оршин тогтнох асуудал хоёр шууд хамааралтай. Хүн бүр өөрийн экологийн ул мөр, амьдралынхаа чанарыг үнэлж, эх дэлхийдээ хир ээлтэй амьдарч буйгаа ухаарах цаг нэгэнт болжээ. Дэлхийн хүн бүр өнөөдрийн хэрэглээгээр амьдарна гэвэл хүн төрөлхтөнд 1.5 дэлхий хэрэгтэй болчхоод байна. Харамсалтай нь дэлхий маань ганц учир амьдралын хэв маяг, дадал зуршлаа өөрчлөхөөс өөр арга байхгүй. Энэ нь дэлхийн хүн бүхэнд хамаатай асуудал юм. Бүхий л хэрэглээгээ багасгах, юм бүхнийг хайрлан гамнах, хэмнэх, аль болох бага худалдан авах гэхчилэн экологийн ул мөрөө багасгаж, байгаль орчноо хайрлан хамгаалах замаар амьдралын чанараа сайжруулвал иргэн, эх орон аль аль нь сайн сайхан болохвий. Бид экологийн боловсролыг дээшлүүлж, эх оронч үзлийг төлөвшүүлэх замаар орон гэр маань болсон эх дэлхийгээ, эх орноо, унаган байгалиа үеийн үед хямгадан авч үлдэх боломжтой юм. Энэхүү боловсрол, төлөвшлийг олгох явдлыг чухамхүү ерөнхий боловсролын сургууль эрхэм зорилгоо болгох учиртай.

Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Байгаль хамгаалах сангаас хэрэгжүүлж буй Байгаль орчны боловсролыг дэмжих жилийн ажлын хүрээнд байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маяг хийгээд ногоон хөгжлийн үзэл баримтлалыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад төлөвшүүлэхэд чиглэсэн анхан шатны боловсрол олгох, ерөнхий боловсролын сургуулийн “Байгаль орчинд ээлтэй сургууль” болгоход  чиглэсэн  сургалт явуулахад энэхүү гарын авлагыг удирдлага болгож байна.

[номын PDF хувилбарыг үзэх]



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(18 өдрийн өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(1 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(4 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ НИРВААН. МЯНГАНЫ ШАСТИР - БОТЬ Ⅵ ДАРМА. ҮНЭН ЁС - БОТЬ Ⅴ