СУНАЖ МӨРГӨСӨН ЭЖИЙ

Өглөөгүүр хээр хоносон сар, бас нар

Өө, яасан их унтаа вэ

Үйлийн үрийг сүлжиж хөвөрдөж

Өчнөөн насыг яажшуу туулаа вэ

Туулж бараагүй шавар шалбааг

Туучуур шиг хичнээн хог хамаа вэ

Шон дээр шомбойх бээцэн болжмор

Шорвог шүү, амьдрал шорвог

Цагаас өмнө үхүүлчхээгүй юмсан

Сохор зоосны тусыг мартаж яахин чадах

Сайн цагаас намайгаа төөрүүлээгүй юмсан

Сайхь хоёр эрдэнийнхээ ачийг яахин мартах

Зургаан сарын бороо наранд гандах орчлонд

Зугаа наргианд автаж нэг нас дуусах

Зүйрлэшгүй Вансэмбэрүү ч гундаж үгүйрэх хорвоод

Зүүдний саарал зэрэглээг гүйцэж яахин чадах

Арван зүгийн Их Бурханы эзгүйд Замбуулин самуурч

Алтан загасны эмгэн дэлхийн дүрийг бүтээв

Чулуужсан өвгөдөө төнхөж ясыг нь өндөлзүүлж

Цөлмөгчдөөс өрсөж дээдэс минь дээш морилж амирлав

Гурван цагийн Их Бурханы эзгүйд толгой бүтэн эргэж

Гуйланч, тонуулч, яргач олз булаалдан тэмцэв

Алтаар яаж тордовч авсанд дуусаж, нүүрээ барж

Албин чөтгөрүүд амилж дэлхийг буртаглав

Оройн дээд Их Бурхан эзгүй хойгуур

Олон зуун буруу салхилж орвонгоороо эргэв

Зовлонгоо даалгүй хөрстийн хэвлий цөмөрч

Зовиураа даамгүй далай хар салхинд хөөгдөв

Хөөсөрсөн тэнгис шиг хүсэл шунал нэрвэж

Хөглөрсөн энэ орчлонг засах арга мухардав

Суу залийн ертөнцөд ов мэх уралдаж

Сунаж мөргөсөн муу ижий минь ганц үнэн үлдэв

Хилэнцэт бор амьдрал эзэддээ хорлогдоход

Хувирч мэдэхгүй ганц хүн эх минь үлдэв

Оройг алгасаагүй судар тэвэрсэн гороотой

Өдөр өнжөөгүй цай дээжилсэн цацалтай

Бум буман монгол эх зуун зуунаар гуйсийм хойно

Бурхан нэг л өдөр Замбуулингийн хаалга татлаа

Сиймхий умбар гэрт минь үүр хаяарч

Сэгсгэр муу эхэд минь Бурхан бараалхаж байна

Хээр хоносон сар нартай үүрээр учирч

Хөрст даяараа гүн нойроос сэрж байна

 

2007.10.23

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

Хуанли