НААДМЫН МАРГААШ


Наран холдох тэртээ нэл өнгөөр цайвалзаж

Наадмын өдрийн маргааш намар наашаа дөтөлнө

Хурдан хээр уяанаас ижилдээ очиж нийлэхүй

Хур таргатай хэд нь бардамнан тойрч үнэрлэнэ

Цулбуур өгсөн хүлэг огторгуйгаас буусийм шиг

Цуглаж шохоорхох адгуус үнэрээр танин ижилсэнэ

Зуслангаас ирсэн адуу үсээ гээх хүртэл

Зун намрын хооронд үлэмжхэн зай хоргодно

 

1979 Дрезден


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Үе үеийн ахмадууд энэ эх орныг авч үлдсэнийг, авч явсныг, авч явааг мартах аргагүй.
(16 цагийн өмнө)
ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР
Зэн буддизм бол сонголт үгүй ухамсар юм.
(13 өдрийн өмнө)
ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН
“Зууны мэдээ” сонин 2020.10.19 № 201 Ярилцсан сэтгүүлч Д.Оюунсүрэн
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ

Хуанли