ТРЕПТОВЫН ЦЭЦЭРЛЭГ

Эх газрын хэвлий-Трептовын цэцэрлэгт

Эгэл орос цэрэг

Буун дуутай нойрсжээ

Гамшиг чирсэн хилэнц-Дайны хорыг ариулан

Галт мэстэй хамтдаа

Газар дор шингэжээ

*              *              *

Үзээгүйдээ үхье гээгүй

Өр зүрхтэй хүн л байсан

Үйлийн лайд сөхрөөгүй

Үүрэгтээ үнэнч орос хүн байсан

Бусад шигээ хуягт сөрөн

Бууны сум цээжээрээ халхлан

Үхлийн өмнө хэлэх л үг нь

"Үнэн", "Ялалт" хоёр байсан

Харь нутагт ясаа тавихад

Харамсах юм тэдэнд байгаагүй

Нөхрийн төлөө амиа золиход

Нүгэл буяны ялгаа байгаагүй

Эх орон-Зөвлөлт гүрэн

Эхнэр хүүхэд-гал голомт

Амар энхийг олж байвал

Айх юм тэдэнд байгаагүй

Амиа тэгэвч зөнд нь орхиж

Аз туршиж гарзанд хаяагүй

Үхлийг заавал үнэ хүргээд

Өөртөө гомдолгүй нар шиг жаргажээ

Хар дайнд цайз болж

Харгис дайсанд эрлэг болж

Хар фашизмын яллагч болж

Харин өөрөө нар болж

Тэр жилийн аюулыг өвдөглөн

Трептовт орос цэрэг мөнхөрчээ

Залуухан улаан цэрэг

Трептовын цэцэрлэгт

Жанжин тугаа далавчлан

Жигүүр дор нь бөхийжээ

Эрсэдсэн амь халуунаараа

Ялалтын хөшөөнд хувилж

Эр цэргийн дурсгалд

Байгаль өөрөө бөхийжээ

 

1978.6.25 Берлин-Дрезден


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ХҮН, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ ХҮН, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШИНЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Хүмүүний нууц бол сэтгэл. Сэтгэлээ ажиж явбал нууц өөрт бийг мэдэх болно.
(3 өдрийн өмнө)
БУДДИЗМ БА СЭТГЭЛИЙН ЕРТӨНЦ БУДДИЗМ БА СЭТГЭЛИЙН ЕРТӨНЦ
The International conference on"Traditional medicine for global Well-Being:Science,Policy&Practice"
(1 сарын өмнө)
БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦ.  ХҮН, ГЭРЭЛ, ЭНЕРГИ, УХАМСАР, ХООСОН ЧАНАР, КВАНТ, САМАДИ: БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦ. ХҮН, ГЭРЭЛ, ЭНЕРГИ, УХАМСАР, ХООСОН ЧАНАР, КВАНТ, САМАДИ:
Шинжлэх ухааны оньсого таалцах нь: Гэгээрлийн шинжлэх ухааны үндэс.
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД

Хуанли