ҮНЭНИЙ ХАР СУРАН БУГУИЛ


Үнэний хар суран бугуйл

Өөдөө тэнгэр доошоо газар самардана

Үргэсэн хангалын самсаа богширч

Үйлээс мултарч ядан

Үнэнээс дайжиж ядан хуухирна

Адгуусны толгой онохгүй гэж

Аав илт голно

Өвсөн толгой шүүрч алдан

Үзтэл цойлж нисэхэд бэлэн

Хүчит хангал сүргээс дайжин

Хөөрсөн зүрхээ дарж ядан

Эр бярын дэвжээн дээр

Хүнтэй зодоглох эгшин болгоож

Элээний сүүдрээс займчин шуудрана

Эзний гараас мултран шуугина

Салхи бугуйлдсан миний цэц

Сайхан хээрийг гурав л өршөөв

Үнэний хар суран бугуйл

Үхлээс наахнуур ял оноож

Хүний гарт лавхан нухалж

Хүзүүний мах баран чивчрав

Хүслээр болдгүй амьдралын жам уруу

Хүлгийн хүү аажим эргэв

Хөөрхий эхээ дуудан чирлаж

Хүний аяыг хүчээр дагав

Үнэний хар суран бугуйл

Өөдөө тэнгэр доошоо газар самардана

Тэг дундуур нь бай шоволзоно

Тээглүүр шиг, жинлүүрийн хэл шиг шоволзоно

 

1993.8.19


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ӨНДӨР ТӨРИЙН ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Буцах нарны хооронд зүгээр л оршиж Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон
(8 өдрийн өмнө)
СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА СЕРГЕЙ КАРАГАНОВЫН ЯРИЛЦЛАГА
Норвегийн улс төрч, профессор Глеен Дийсений профессор Сергей Карагановтой хийсэн ярилцлагаас
(12 өдрийн өмнө)
ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ ДЖЕФФРИ САКСЫН ЕВРОПАРЛАМЕНТЭД ХЭЛСЭН ҮГ
Америкийн эдийн засагч, Колумбын ба Харвардын их сургуулийн профессор
(12 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ

Хуанли