АМЬДРАЛД АГСАМНАХ ШҮЛЭГ


Орчлонгийн тоостой гуйлгачин сүүлчийн нулимс залгилж

Ой хүрээгүй үрээ хүрдэнд даатган орхихуй

Орвонгоороо газар хөрвөж, тэнгэр заадсаараа салж

Оноосон хоёр од нь дэлхийн гүн уруу харвана

Шорвог хувь заяа цөхрөлийн шалбааг гатчин

Сохор зоосны эрэлд согтуу сүүдэр өшигчин

Өдөр шөнийг ээлжилж хөдрөн морин улаа шиг ганхуулж

Үхэж амрахгүй гэхдээ зовлонгоор цөхрөлгүй хооллоно

Халуун зунаар зулгий нь эргүүлсэн эсгий гутал шиг

Хатуу зөөлөн харшилдаж эвлэрэх янзгүй

Бурхан амьдрал хоёуланг тоодгүй хэнэггүй зүүд шиг

Бусарган бузар булай чихэлдэж орох газаргүй

Гуйгаагүй байхад алганд цэврүү хайрладаг

Гудиггүй хувь заяа руу чулуу шидээд юу хийнэ

Гутлын ээтэн хоншоор шиг ямбатайхан шомбойж,эсвэл

Гусран дөнжний дэлэн шиг шалчийж яваад ч юу хийнэ

Амьдрал чамайг үзэн ядахгүй ээ, гэхдээ өмөөрөхгүй

Архины тачаал, шулмын хорлол шүглэхвий гэж л

Гэрэл сүүдрийн хугарал дээр аргацаж тогтох амьдрал чамд

Гэрэвших нялх үрийн жишүү харц бэлэглэхсэн

Мянган цэргийн хөлс бас шивэр ханхлан

Мэнэрч нойрсох танхим жаргал гэдэг нүдгүй

Мянган хонины шивтэр бас шавхай ханхлах

Манант хүүдэн өвөлжөө жаргал гэдэг хязгааргүй

Мөнхөрч үлдэхээр хуйвалдаж бурхантай үгсэж тохироогүй хойно

Мөрийтэй тоглоом шиг амьдралд өөрийнхээрээ л дуулах минь

Мөс шиг жиндээх хахирган өвлийн сарыг гээчхээгүй хойно

Мөхөөлдөхөөс нь өмнө амьдралыг чөтгөрөөс өрсөж түйвээх минь!

 

1993.9.23


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ. ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЬЕ.
Эхийн хайрыг зүйрлэвэл үрдээ хир халдаахгүй гэж нүд цавчилгүй энхрийлэх нь загасны тод мэлмий мэт.
(14 өдрийн өмнө)
БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ II БОТЬ БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ II БОТЬ
Будда бээр шашингүй шашныг үндэслэн хөгжүүлсэн нь Зэн буддизм буюу /квант механик - физик\ юм.
(15 өдрийн өмнө)
ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЬСОГО ТААЛЦАХ НЬ: ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЬСОГО ТААЛЦАХ НЬ:
Буддизм ба байгалийн шинжлэх ухааны интеграц. Хүн, энерги, гэрэл, хоосон чанар, квант, самади:
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ

Хуанли