ЗҮРХ


Амьдралын зүрх, мөнхийн зүрх

Адилхан хоёр зүрх одоо надад цохилж байна

Насны хөдөлгүүр амьдралын дагуул

Намайг ертөнцтэй, хүн зонтой холбож

Агшинхан лугшинхан цурам ч саатах эрхгүй

Амьдралын туж амийг минь тэтгэж явна

Би амьд явахын мөн болсон бэртэгчин биш ээ

Би аз туршиж сүүдэр дагуулсан дүрсхэн биш ээ

Зүрхнээсээ би гал шиг монгол найраг асаасан

Зүрхэндээ би хөх эрийн сөөм ухаан дээдэлсэн

Би, Ажлын аагийг аадрын хур шиг зүрхнээсээ мэдэрсэн

Би, Атрын цэцэг шиг хувь заяаг зүрхнээсээ ургуулсан

Би, Энэ зууныг авч ирсэн, эрх чөлөөг амталж мэдэрсэн

Эрин цагийг хөлөглөж, энх тайвнаар амьсгалж төрсөн

Харин би ганц зүрхээр мөнхөрч чадахгүй

Хар амиа хаацайлах насны зүрхэнд найдахгүй

Галба юүлэвч үлдэх мөнхийн зүрх надад бий

Газар дээр би тийм баян төрсөн хүн!

Эх орон та  мөнх цохилох зүрх!

Эгэл түмэн минь миний үүрд амьдрах зүрх!

 

1981он Москва


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


33 ТЭРБУМ ТОНН ЖИНТЭЙ ГАРАГ ХООРОНДЫН 3I/ATLAS 33 ТЭРБУМ ТОНН ЖИНТЭЙ ГАРАГ ХООРОНДЫН 3I/ATLAS
3I/ATLAS хоёр салж, нөгөө хагас нь сансрын хүчит дурангууд харсаар байтал үзэгдэхгүй болов.
(19 цагийн өмнө)
3I/АТЛАС ХЭМЭЭХ ӨӨР ЕРТӨНЦИЙН НИСДЭГ БИЕТ 89 ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ 11 МИНУТЫН ДОТОР УСТГАЖЭЭ. 3I/АТЛАС ХЭМЭЭХ ӨӨР ЕРТӨНЦИЙН НИСДЭГ БИЕТ 89 ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ 11 МИНУТЫН ДОТОР УСТГАЖЭЭ.
3I/Атлас гэх сансрын биетийн тухайд судлаачид урьд өмнө үзэгдээгүй олон асуудалтай тулгараад байна.
(19 цагийн өмнө)
ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ТЕКТОНИК ХАВТАНГИЙН ШИЛЖИЛТ ЯВАГДАЖ БАЙНА ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ТЕКТОНИК ХАВТАНГИЙН ШИЛЖИЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Хэдэн мянган километр үргэлжилсэн тектоник хавтанд хуримтлагдсан даралтыг гэнэт суллахад юу болох вэ
(4 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ

Хуанли