ГАЗРЫН ОД

Гал хилэгнэж агсамнана

Гарт таарснаа багалзуурдана

Ганц хүн улаан дөлөн дунд сүүтэгнэнэ

Гал онгичиж дотроос нь хүн хайна

Гангаар дархалж хийсэн зүрхтэй

Гантигаар шахаж цутгасан арьстай

Үзтэл энгийн биш нэгэн

Үхэл дунд үхэл, амьдрал зэрэг хайна

Надад оногдсон зүрхээ яаж ч аргадаад

Нанчид сархад юугаар ч тордоод

Гал нэгжих зориг алга аа!

Гартаа өлгийтэй хүүхэд тэвэрсээр

Гал эзэгнэгч ирж явна

Тал нь шатсан өөрийгээ гэмгүйд бодон

Талаас ургах нар шиг айсуй явна

Гал үмхээд Та тургиж чаднаа

Гартаа дөл атгаад наадаж чаднаа

Галзуу барс арваараа дайрсан ч айдасгүй

Газрын Од гэвэл Та л байх!

1998 он Берлин


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. АХМАДЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
Үе үеийн ахмадууд энэ эх орныг авч үлдсэнийг, авч явсныг, авч явааг мартах аргагүй.
(17 өдрийн өмнө)
ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР
Зэн буддизм бол сонголт үгүй ухамсар юм.
(29 өдрийн өмнө)
ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН ДЭЛХИЙД ДУУЛДАХААР ҮГЭЭ ХЭЛСЭН МОНГОЛ ЭРДЭМТЭН
“Зууны мэдээ” сонин 2020.10.19 № 201 Ярилцсан сэтгүүлч Д.Оюунсүрэн
(3 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЗЭН БА КВАНТ ФИЗИКИЙН ҮНДСЭН АСУУДАЛ: ХООСОН ЧАНАР БА УХАМСАР БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ II БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦИЙН ЗАРИМ АСУУДАЛ БОТЬ I ЗЭН ЯРУУ НАЙРАГ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ

Хуанли