ТЭР ЖИЛИИН НААДАМ


Сийлэнбөөрийн аянаас сэрүү татан салхилж

Шинэхэн тэрлэг гандаан нар аахилсан наадам

Жилдээ ганцхан алаглах наадмын өнгө булааж

Зүүдний сайхан Дүүриймаа зүрхэнд дэлбээлсэн наадам

Дэнж бүрхсэн майхан зүүд юм шиг дэрвэж

Тэнзэн ташууртай ах нар дуу шиг номхорсон наадам

Дэлхийг эзлээд ирсийм шиг дээл хөөргөсөн эрс

Талимаа сайхан харцанд чинь талцаж согтсон наадам

Дэвж гарах бөхчүүл тэнхээндээ аархан

Дэлгэрхэн чиний өмнө бяр амтагдсан наадам

Дэл намираа хүлэг уяа битүү гийнгоолж

Дэлхий багадсан хурдны тоосонд нар жижгэрсэн наадам

Инээхэд чиний шүд энэ нарны цаанаас яралзаж харагдан

Инээхэд чиний дуу энэ тэнгэрийн гүнээс цуурайлж сонсдон

Насны найраг намайг чамтай хамт бүүвэйлж

Намрын сувдан шүүдэр бөнжийж үлдсэн наадам

Сийлэнбөөрийн аянаас сэрүү татан салхилж

Шинэхэн тэрлэг гандаан нар аахилсан наадам

Жилдээ ганцхан алаглах наадмын өнгө булааж

Зуүдний сайхан Дүүриймаа зүрхэнд дэлбээлсэн наадам


1998.7.16


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(27 өдрийн өмнө)
ХҮНИЙГ ГҮНЗГИЙ СУДАЛСАН ШИНЖЛЭХ УХААН БУДДИЗМААС ӨӨР АЛГА ХҮНИЙГ ГҮНЗГИЙ СУДАЛСАН ШИНЖЛЭХ УХААН БУДДИЗМААС ӨӨР АЛГА
Хүний нийт геномын олдоогүй байгаа гуравны хоёр нь энергийн мэдээлэл
(6 сарын өмнө)
DER BUDDHISMUS IST EINZIGE WISSENSCHAFT, DIE DEN MENSCHEN  VOLLSTÄNDIG STUDIERTE   DER BUDDHISMUS IST EINZIGE WISSENSCHAFT, DIE DEN MENSCHEN VOLLSTÄNDIG STUDIERTE
(Vom Interview von Prof. Doktor –Ing.habil. Gurragchaa LCHAGVAA für "Daily News" eine von drei g
(6 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ НИРВААН. МЯНГАНЫ ШАСТИР - БОТЬ Ⅵ ДАРМА. ҮНЭН ЁС - БОТЬ Ⅴ

Хуанли