ЭХ ОРОН

Элж одсон бүхний өмнө сөхөрье, эх орон минь

Эдгэрч аньсан үлий, ширгэсэн шалбааг

Эзэнтэй байсан бүхэн миний эх орон,

Элэнц маань дээлээ гандааж, удмаа үлдээж

Эр бор харцгаа мориноосоо аялсан миний эх орон,

Элээний өд, янгирын эвэр, элсний ширхэг

Эзэнтэй бүхэн эх орон минь,

Ирж буцсан сүнс, заларсан бүх бурхад

Эцгийн хөлсний дусал миний эх орон,

Уртын дууны шуранхай газраас тасарч

Унтаа үрс эхийн бүүвэйнд сөөм торнидог эх орон минь,

Уяанд морь шилгээж, шүлэг задгай цалгиж

Умрын салхи буурын зогдортой ноцолдох эх орон минь,

Эзэн Чингис бууж мордсон, захиж үлдээсэн

Эрлэг шохоорхож, чөтгөр гуйж хоргодох миний эх орон,

Эмээл дээр зүүрмэглэн үйлийн үрийг хазаарлаж

Эгээрсэн сүнс зүйргүй баясах эх орон минь,

Буцах нарны хооронд зүгээр л оршиж

Бүртийх мөргүй амьдарсан дээдсийн минь эх орон,

Бууж мордох заяанд сэтгэлээ цэнэж аргадсаар

Буурал насны халилаас унаж шингэх эх орон минь. 

 

2014.3.20


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


НАРАН ДЭЭР БОЛЖ БУЙ ҮЗЭГДЭЛ НАРАН ДЭЭР БОЛЖ БУЙ ҮЗЭГДЭЛ
Нарны соронзон орон нурж, плазм гадагшилж буй нь мэргэжилтнүүдийг цочирдуулж байна.
(20 цагийн өмнө)
ЕРТӨНЦИЙН ХЯМРАЛ ЕРТӨНЦИЙН ХЯМРАЛ
Гарагийн цөмийн шилжилт нь дэлхийн гүн дэх магмын хөдөлгөөнд нөлөөлж байна.
(1 өдрийн өмнө)
ЦӨВҮҮН ЦАГ ЦӨВҮҮН ЦАГ
Сансар нирваан бүгд сэтгэлийн чанараас үл давна.
(8 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЦЭЦЭГ ТОССОН БҮСГҮЙ КАРМА - УЧИР ШАЛТГААН, ҮЙЛ ҮРИЙН НОМ Ⅳ БОТЬ ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР

Хуанли