ДҮҮРИЙМАА

Хойд Тэрхийн ай сав

                    хараагаараа зүүрмэглэхэд

Хархираа, Түргэний нуруунаас

                    тасарч ирсэн уул аа

Хан Бүргэдэйн хөвүүн

                   сарны зүүд зүүдлэхэд

Хархираа, Түргэний голоос

                   цалгиж ирсэн ус аа

Салхи гүйцэмгүй хурдны

                   туурайн галнаас цахилж

Саван Хад1 доргион

                   манайд буусан аз аа

Сансар бүтэн туулсан

                   одтой хамт харваж

Савтай сүү цалгиан

                   надад ирсэн хайр аа

Найрын ирмэг шуранхайнаас

                   найман шаргатай алдуурч

Намрын цэнхэр салхитай

                   дэгдэж ирсэн түрлэг ээ

Нар сар хурайлж

                   дэлхийг хөлд оруулахад

Намайг л гэж бүрэлдсэн

                   хувь заяаны төөрөг өө


1998.1.2

1Саван Хад – намаржааны маань их хадан уул


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


Дууны сайхан Дууны сайхан
Дууны сайхан
(3 өдрийн өмнө)
ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(1 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(3 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ НИРВААН. МЯНГАНЫ ШАСТИР - БОТЬ Ⅵ

Хуанли