Хүн төрөлхтөний энергийн хууль


2006 онд хэвлэгдсэн, 362 хуудас бүтээл.

Оршил

Судалгааны үр дүнд юуны өмнө монголчуудын тухай ойлголтонд шинэ таамаглал дэвшигдэхэд хүрч байна. Монголчууд нь өөрийн бий болгосон шинжлэх ухааны баримтлалыг  амьдралд хэрэгжүүлснээр өөрийгээ хүн  төрөлхтнөөс түрүүлж хөгжүүлэх боломжийг лавтай мянгаад жилийн өмнө   
бүрдүүлчихсэн байжээ.

Монголчууд хоолны хатуу дэгээрээ дамжуулан бие махбодийнхоо дотоод энергийг дайчлах ухааныг олсоноороо өөрийнхээ туулах чадварыг наанадаж унасан мориноосоо давуу, хөтөлгөө морины хэмжээнд хүртэл хөгжүүлсэн гэж үзэж  болох бөгөөд гайхамшигтай нь оюун санаагаар хооллох ухааныг хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хэмжээгээр амьдралдаа ягштал хэрэгжүүлсэн явдал юм. Бүх ард түмэн зуун зуунаар оюун санааны хоолтой байна гэдэг бол ер бусын  гайхамшигт үзэгдэл юм.

Хүний ухамсрыг амтанд (хоолонд) уусгаж алга хийхээс зайлсхийх их ухааныг олж хэрэгжүүлсэн магадгүй цорын ганц ард түмэн байж чадсан нь ухамсарт хүний агуу их ялалт мөн бөгөөд энэ чанараараа "үндэсний гэх гал тогоогүй" үлдсэн үндэсний бахархалтай орон байжээ.

Монголчууд дорно дахины ард түмний нэг адил сүнсээ буюу энергээ эрхэмлэх ухааныг олсон нь хувь хүний хөгжлийн нэн чухал ололт байсан гэж дүгнэж болох юм.

Эдгээр нь бүхэлдээ монголчуудаас хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд оруулсан шинжлэх ухааны үнэлж баршгүй хувь нэмэр юм.

Хүнзүй, хоолзүй, анагаах ухааны салбарт хийсэн эрдэм судлалын ажлын дүнд бид юуны өмнө хүний талаар өнөөг хүртэл баримталж ирсэн төсөөллийг өөрчилж, мөн хүн төрөлхтний хоолзүйн онолын баримтлалыг шинэчлэх оролдлого хийсний  дээр анагаах ухааны салбарт эмчилгээний  технологийг шинээр бий болгоход чиглэсэн үр дүнтэй ажлын эхлэл бий болсон билээ.

Хүнийг зөв томъёолсон нөхцөлд хүн төвтэй шинжлэх ухааны нэлээд салбарт одоогийн мэдлэгийг хянаж үзэх шаардлагатай юмуу даа гэсэн судлаачийн сэтгэгдлийг энэ номонд өгүүлэх болно.



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


БУДДИЗМ БА СЭТГЭЛИЙН ЕРТӨНЦ БУДДИЗМ БА СЭТГЭЛИЙН ЕРТӨНЦ
The International conference on"Traditional medicine for global Well-Being:Science,Policy&Practice"
(5 өдрийн өмнө)
БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦ.  ХҮН, ГЭРЭЛ, ЭНЕРГИ, УХАМСАР, ХООСОН ЧАНАР, КВАНТ, САМАДИ: БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИНТЕГРАЦ. ХҮН, ГЭРЭЛ, ЭНЕРГИ, УХАМСАР, ХООСОН ЧАНАР, КВАНТ, САМАДИ:
Шинжлэх ухааны оньсого таалцах нь: Гэгээрлийн шинжлэх ухааны үндэс.
(7 өдрийн өмнө)
1. ЭР ЦЭРГИЙН ДУУЛЬ     2. ТАЛХ   3. БҮСЛЭЛТИЙН ТАЛХ 1. ЭР ЦЭРГИЙН ДУУЛЬ 2. ТАЛХ 3. БҮСЛЭЛТИЙН ТАЛХ
Гал атгаж цэрэг төрдөггүй Ган ширээж цэрэг болдоггүй Эх оронтой бүхэн Элгэн хайраараа цэрэг болдгийм
(12 өдрийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР БИЛГҮҮНИЙ ОХЬ - БУДДЫН БА БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДАВХЦАЛ НУУЦЫН НУУЦ БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД