ДАРВИНЫ БИЧНЭЭС ЭНЕРГИЙН ОНОЛ ХҮРТЭЛХ ХҮМҮҮНИЙ ХУВЬСАЛ


Номын зүүлт

Бурханы авралаар хүн зон Дарвин, түүний залгамжлагчдын 150 гаруй жил тулган хүлээлгэсэн сармагчин өвгийн төөрөгдүүлэлтээс ангижирч байна. Одоо бид хүн-сармагчин биш, “сул дорой, мөнх бус” гэж Дэлхийн түүх номонд тэмдэглэсэн (Адам Харт-Девис, 2009) буюу хүний тухай бүх мэдлэгт яг ингэж үздэг шиг огт биш, харин ч эсрэгээрээ та бид энергийн гарал үүсэлтэй, агуу хийгээд мөнх юм.

Махан бодь хэмээх эс, удамшлын үүсэл маань хүн хэмээх ойлголтын сайндаа л 41 хүртэл хувь (Х.Сүхбаатар, 2006)-ийг эзэлж байхад иймхэн оролцоо нь хүнийг тодорхойлж, тэгэх тусмаа хөгжүүлэх ямар боломжгүйг одоо бид мэдэх боллоо.Ингэж чадахгүйн жишээг бид Дарвинаас хойших 150 жил, Декартаас тоолвол 400 гаруй жилийн хүний түүхээс бэлхнээ мэдэх билээ.

Энэ олон жил хүн Дарвины “шинжлэх ухаан” гээчийн туршилт, золиос болсон хэрэг.

Энерги биеэсээ салсан хүмүүн бээр тахир дутуу болсон гэсэн үг.

Одоо хүмүүн бид ийм нэгэн харгис онол, харгислалаас салж байгаа ба ийм гамшгийн гунигт үр дагавар нь төсөөлөхийн аргагүй болсон байна.

Хүн сармагчнаас үүсээгүй, ахин хэзээ ч сармагчин болохгүй.

Хүнийг танигдахын аргагүй болгосон олон хүчин зүйл бий болсноос эн түрүүнд хүний тухай буруу онол, дарвинизмын хүрээнд гацчихсан гарцгүй байдал, цаашилвал хүн хэмээх бодьгал, түүний хөгжлийн асуудалд байгалийн шинжлэх ухаан (физик, механик, термодинамик, хими)-ы болон энергийн хуулийг хэрэглэх учрыг олоогүй зэргийг хэлж болох юм.

Дарвины хүн-сармагчны онолыг адгийн гамшиг гэвэл зохих бөгөөд  учир нь хүмүүнд нэг амьдрах нас гээчийг тулгаснаар үхлээр бүх юм, түүний дотор хүн өөрөө дуусах номлолыг бүтээжээ.

Үүгээр хүний тухай шинжлэх ухаан бүрмөсөн сохроод зогсохгүй өөр ямар ч үзэл ойлголтыг хүлээн авахгүй болтлоо дүлийрчээ.

Хүнийг буруу төсөөлсөн, байгалийн шинжлэх ухааны хуулиудыг биологийн систем болох хүмүүнд хамаатуулан хэрэглэх учрыг ухаж үзэлгүй эс, генийн хүрээнд эргэлдээд гацчихсан, хүн гээч автомат систем, мөн гайхамшигтай бодгалын мөн чанарыг таньж мэдээгүй гээд өөрийгээ танихааргүй болоход олон л юм шалтагласан шиг байна.

Харамсаад баршгүй нь гэвэл энэ бүгдийг онол номлолд чихээд өнгөрөх боломжгүй, хар толгойгоороо л хариуцаж өр төлбөрийг барагдуулах ёстой, нэг амьдрах насны хуулиар тонгочсон нүглээ сүмд очоод, ламд айлтгаад, ном тавиулаад засчих аргагүйд л байна. Хүмүүн бидний "өвчин" хүндэрч, зовлон даамжиржээ. Хүн болохоос өөр аргаар энэ өвчин эмчилгээгүй. Энэ зовлон шаналан дуусашгүй.

Тэгэхээр хүн болчихвол амь аврагдах нь. Зовлонгоос ангижрах нь.

Энэ ном танд жинхэнэ бүрэн бүтэн хүн болоход тусална гэж найдаж байна.

Энэ амьдрал гээчээс, хүний тухай онол номлол гээчээс та юу хожив доо. Эрүү өвдөг нь тулчхаагүй 100 нас уу? Гайхалтай эрүүл мэнд үү? Хязгааргүй аз жаргал уу? Огтхон ч түвэггүй амьдрал уу? Дээдийн сэтгэл ханамж уу? Харж байгаа биз. Өнөөгийн мэдлэгээс танд нялзаж хоцорсон юу ч алга. Мөрөөдөж найдсаар л дуусах юм биз.

Энэ цагийн хүн төвтэй шинжлэх ухааны мэдлэг чинь түүнийг нээж олсон эзэндээ ч хэрэг болоогүй юм шүү дээ.

Бүх юм программын л асуудал ажээ. Яг одоо өөртөө “Би бол махан бие (одоогийн номлоод байгаа “хүн” гээч), энерги бие, сүнслиг бие” гэсэн шинэ программ суулгаарай. Ингээд та жинхэнэ хүн, бүрэн бүтэн хүн болно. Энэ программын ачаар та өнөөг хүртэлх дэлхийн мэдлэг болох “сармагчин өвөг чинь”, “хүн та сул дорой, мөнх бус”, “нэг амьдрах нас гэж тунхаглаж үнэхээр сармагчин болгосон программыг арчиж хаяап оронд нь  “сармагчин миний өвөг биш”, би сул дорой бус агуу”, “би  мөнх“миний энерги ба сүнслиг бие устаж алга болохгүй учир би мөнх, олон настгэсэн программ өгөөрэй.

Хүн таны 60 гаруй хувийг эзлэх энерги биеийн хүчээр та мөнх юм. Энэхүү энергийн биеүд нь хүмүүнийг төлөөлөх  бүрэн боломжтой ба энерги нь термодинамикийн нэгдүгээр хууль ёсоор устаж үгүй болохгүй учир та ч бас устахгүй мөнх юм.

Цаг нь ирэхэд зөвхөн махан биеэ хувцас шиг сольж, хүсвэл шинэ бие авах, эс хүсвэл сүнслиг биеэрээ мөнхрөх юм.

Энэ үндэслэлээр хүмүүний Үндсэн хууль нь энергийн хууль, физик, термодинамик, механикийн хууль бөгөөд харин эс, удамшлын хууль биш. Удамшлын хуулиар хүний ердөө 41 хүртэл хувь нь тодорхойлогдоно.

Бидний судлаачид хүний онолыг олсноор сармагчин өвөгийн онол физик биед л хамаарах төдий зүйл болж, харин энергийн онол нь хүмүүний Үндсэн хууль болохоор байна. Хүнийг сармагчин болгосон онолын тарьсан гай гамшиг нь дэлхийг хүнгүй болгоход хүргэсэн гэвэл дэлхийн дайн, байгалийн гамшиг, хэлмэгдүүлэлт энэ тэр бол бүр ярих ч хэрэггүй жол юм болж таарах нь.

Буруу онол номлол нь хүнийг сармагчин болгоод зогсохгүй устгах арга болдог гэдгийг анзаарсан хойно ямар сайхан сэтгэгдэл төрөх билээ дээ. Харин ийн анзаарах аз таарсанд Бурханд баярлах минь.

Хүн төрөлхтний аз гийж шинжлэх ухааны шинэ мэдлэг бий болж байгаа нь хүн зоны олон зууны цангааг тайлах юм. Хүмүүнд хүртээлтэй  шинэ содон мэдлэгийн талаар номын дараагийн бүлгүүдэд яригдах болно.

Ийнхүү хүн төрөлхтний түүхэнд анхалж:

1. Хүн ба хүний хөгжлийн тухай шинэ мэдлэг, хүний тухай шинжлэх ухаанд эргэлт

2. Хүн ба хүний үүсэл, оршил, хөгжлийн шинэ үзэл баримтлал

  • хүн сармагчнаас бус энергээс үүссэн;
  • хүний хөгжил нь А.Эйнштейний Энергийн хуулиар зохицно;
  • хүний хөгжил нь ухамсар ба энергийн хөгжил болохоос тархины хөгжил бус;
  • хүний хөгжил нь сэтгэлийг удирдах, боловсруулах болохоос махан биеийн хөгжил биш;

3. Энергийн шинж чанараар зохицох хүний шинэ ангилал

  • дэлхийн хүн энергийнхээ шинж чанараар 7 бүлэгт ангилагдана;

4.  Хүн төрөлхтний шинэ Үндсэн хууль

  • хүмүүний Үндсэн хууль нь энергийн хууль, физик, термодинамик, химийн хуулиуд мөн ба эс, удамшлын хууль биш;

5.  Анагаах ухаанд бий болж буй эргэлт

6.  Өвчин хийгээд эмчилгээний шинэ хандлага

  • өвчин нь сөргүү мэдээлэл буюу сөргүү энергийн функц мөн;
  • эмчилгээ нь сөргүү мэдээллийг саармагжуулах хийгээд сөргүү энергийг эерэг утгад хувиргах үйл мөн;
  • системийн онолын хүрээнд өвчнийг α (альфа), β (бетта), γ (гамма) гэж ангилна;
  • олонх өвчний шалтгаан нь энергийн зогсолт (зовиур үүсэх гм),шилжилт (тархи доргих гм),хямрал (нойргүйдэл гм) ;

7.  Эмчилгээний аливаа механик арга (эм, тариа, зүү төөнүүр, шарлага, иллэг гм) хэрэглэхгүйгээр өөрийгээ эрүүлжүүлж илааршуулах аргазүй, технологи

  • өөрийгээ илааршуулах нь энергийг ажилд хувиргах физикийн хуульд үндэслэх ба  ажилд хувиргах гэдэг энэ тохиолдолд өвчнийг эмчлэх гэж ойлгогдоно;
  • өөрийгээ энергээр эм тариа хэрэглэхгүй эмчлэх аргаар үндсэндээ аливаа өвчин хэдэн минутаас цаад тал нь хоёр долоо хоногийн хугацаанд илааршина;

8.  Эмчилгээнд баталгаа өгөх

  • эмчилгээний түүхэнд анх удаа өвчтөнд эдгэрлийн баталгаа өгөх боломжтой;

9.  Хүний биед өндөр температур үүсэх үзэгдэл

  • өвчтөн вирусын гаралтай аливаа өвчин (сүрьеэ, ходоодны шарх, вируст гепатит гм)-ийг биед үүсэх өндөр температурын хүчээр богино хугацаанд (3-10 эмчилгээ) эм тариа хэрэглэлгүй илааршуулах юм. Энэ технологи нь бие, эд, эрхтэнд молекулын хөдөлгөөнийг ихэсгэж кинетик энергийг нэмэгдүүлэхэд үндэслэнэ;

10. Хоолзүйн шинжлэх ухаанд бий болж буй эргэлт

11. Хүнсний зохицуулагч үйлчлэлд үндэслэсэн функционал хооллолтын үзэл баримтлал

  • хоол хүнсний зохицуулагч (функционал) үйлчлэлийн шинэ баримтлал, мөн хүн, өвчин, эмчилгээ, хооллолтын тухай онолын үндэслэл зэрэгт түшиглэн “зүй зохистой” болон хооллолтын өнөөгийн  бусад онол номлолуудыг функционал хооллолтын үзэл баримтлалаар залруулах боломж;

12.  Илчлэгийн тухай шинэ үзэл баримтлал

  • хүний нас, хүйс, хөдөлмөрийн онцлог, биеийн идэвх зэрэгт үндэслэсэн өнөөгийн хоолзүйн онол нь шинжлэх ухааны үндэслэлгүй гэж үзсэний үндсэн дээр хүнийг шинэ ангиллын дагуу энергийн шинж чанараар нь хооллох зарчим үйлчилнэ (цаашид илчлэг гэж яригдахгүй);

13.   Махбодийн энергийн хуулиуд

  • хүнзүйн ангиллыг үндэслэн махбодийн энергийн хуулиуд болох энергийн хууль, энергийн тевшний хууль, энергийн хангамжийн хууль, бодисын солилцооны эрчмийн хууль, энерги зарцуулалтын хууль, наслалтын хуулийг томъёолсон;

14. Хоолзүйн шинэ баримтлалд суурилсан эмчилгээний хийгээд урьдчилан сэргийлэх хоол хүнсний              шинэ баримтлал

  • эсийн мембраныг хоолоор эмчлэх;
  • альфа, бетта, гамма өвчнийг хоолоор эмчлэх;
  • махбодийн онцлогоор хооллох;

15.  Тэжээлийн бодисын зохицуулагч үйлчлэл

  • олон ханаагүй тосны хүчил (ɑn+1 зохицуулагч үйлчлэл);
  • нэг ханаагүй тосны хүчил (α- зохицуулагч үйлчлэл);
  • ханасан тосны хүчил (β-зохицуулагч үйлчлэл);
  • нүүрс ус (β→βn+1- зохицуулагч үйлчлэл);
  • уураг белки (βn+1- зохицуулагч үйлчлэл);

16.  Хүнсний шинжлэх ухаан хийгээд хоол хүнс үйлдвэрлэлийн технологид бий болж буй эргэлт

17.  Тэжээлийн бодисын болон хүнсний зохицуулагч үйлчлэлийн шинэ баримтлал

  • үмх буюу ширхэг хүнс бүр бие даасан систем болохын хувьд өөрийн бодисын найрлагатай, энэхүү чанар нь хүний биеийн эсийн мембраны төлвийг өөрчлөх чадвартай;
  •  эсийн мембраны төлвийг өөрчлөх чадвар нь тэдний зохицуулагч үйлчлэл мөн;

18.  Хүнсний чиглэсэн үйлчлэлийн шинэ баримтлал

  • хүнсний шинжлэх ухааны олсон хийгээд судалж буй бүхэн хүнсний чиглэсэн үйлчлэлд хамаарна;
  • уураг, өөх тос, нүүрс ус нь зохицуулагч болон чиглэсэн үйлчлэл агуулах ба эрдэс, аминдэм нь зөвхөн чиглэсэн үйлчлэлтэй;

19.  Зохицуулагч үйлчлэлээр нь ангилсан хүнсний бүтээгдхүүний шинэ ангилал

  • хүнсний бүтээгдхүүнийг зохицуулагч үйлчлэлээр нь альфа и бетта хүнс гэж ангилсан;

20.  Хүнсийг зориулалтаар нь үйлдвэрлэх боломж

  • хүнсийг улирлын онцлог, өвчний болон хүний ангиллыг үндэслэн өвчнөөс урьдчилан сэргийлэх хийгээд эмчилгээний гм тодорхой зориулалтаар зохион бүтээх, төрөлжүүлэн үйлдвэрлэх цоо шинэ технологи, шинжлэх ухааны үндэслэл;

21.  Нийтийн хоол үйлдвэрлэлийн технологийн шинэчлэл

  • хоолыг улирлын онцлог, өвчний болон хүний ангиллыг үндэслэн тодорхой зориулалтаар хийж үйлдэх шинэ технологи, шинжлэх ухааны үндэслэл;
  • хоолзүй хийгээд хүнсний зохицуулагч үйлчлэлийн шинэ онол, баримлалын үндсэн дээр өвчнөөс урьдчилан сэргийлэх хийгээд эмчилгээний хоол зохион бүтээх, бэлтгэх шинэ технологи, шинжлэх ухааны үндэслэл;
  • махбодь хийгээд тухайн хүмүүнд тохирох хоолны комьпютерийн программ;


Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ  (Хөрөг нийтлэл) ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ (Хөрөг нийтлэл)
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хөрөг нийтлэл
(1 жилийн өмнө)
ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН СУРГААЛИЙН ТОВЧ ТОЛЬ ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН СУРГААЛИЙН ТОВЧ ТОЛЬ
Авшиг хүртэнэ гэдэг бол агуу их сүнсээ танин ухаарах агшныг илэрхийлж байгаа юм. Авшиг хүртэх нь зө
(1 жилийн өмнө)
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ, ОШО БОГДЫН ТАЙЛБАР БУРХАН БАГШИЙН СУРГААЛ, ОШО БОГДЫН ТАЙЛБАР
АЗ ЖАРГАЛ: Ямар ч болзол үгүй зүгээр л таашаан баясахаас өөр аз жаргалд хүрэх зам үгүй.
(1 жилийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ДАРВИНЫ БИЧНЭЭС ЭНЕРГИЙН ОНОЛ ХҮРТЭЛХ ХҮМҮҮНИЙ ХУВЬСАЛ Экологийн боловсрол: Байгальд ээлтэй хүүхэд БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙ ШИНЭ БА ШИНЭЧИЛСЭН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Байгаль орчны шинэ хуулиудаас Хайрын ханасан уусмал Хөтөлгөө морьтой эцэг Мөнхрөхүй ухаан Цэцэг тоссон бүсгүй