Альберт Эйнштейнтэй хөөрөлдөх нь


Альберт Эйнштейнтэй хөөрөлдсөн нь

 

XX зууны манлай эрдэмтэн А.Эйнштейн та “Би Бурханы хүслийг л мэдмээр байна. Бусад нь жижиг сажиг зүйл” гэсэн суут үгийг хэлсэн хүн. Хүн мэдэхгүй юмнаасаа айж дөлдөг байхад та харин тэгсэнгүй. Та үнэхээр суут хүн юм. Бурханыг та таньжээ. Тийм ээ, бусад нь үнэхээр жижиг сажиг зүйл. Бурхан гэж хэн бэ. Та өөрөө ч анзаараагүй байх л даа. Таны Харьцангуйн онол Бурханыг гэрчилнэ.  Массыг c2 хурдтайгаар энерги, гэрэл болгон хувиргаж болох нь ээ. Таны хуулийг би бээр Хүний хөгжлийн хууль гэж нэмж тодорхойлмоор байна. Тэр үед одоогийнхтой нэг адил хүний тухай, хүний хөгжлийн тухай зөв ойлголт байгаагүй болохоор та агуу нээлтээ дутуу харчхаад өөртөө асуулт тавиад өнгөрч л дээ. Бидний олж мэдсэнээр хүний хөгжил бол өнөөгийн үзэж байгаачилан уураг тархины хөгжил биш, уураг тархи бол зөвхөн физик бие буюу махбодийн нэг хэсэг, компьютерийн хэсэг нь юм. Харин ухамсрын хөгжлийн тусгал нь уураг тархи хийгээд махбодид ногдоно. Хүн гэдэг ойлголт 400 гаруй жил будлиад сүүлд Дарвиных дээр нэг юм тогтознож 150 жил болж буй махбодь буюу сармагчин биш байна. Махбодь гээч эс, генийн холбогдолтой зүйл хүний ердөө 30-41% гэвэл хүмүүн бид олон зуун жил жолоочгүй машин шиг явжээ. Үлдэх 60-70% нь хүний үндсэн бүх шинж чанарыг бүрдүүлж буй энерги бие, оюун ухаан буюу ухамсар юм. Энергийн утгад хамаарах мөнх чанартай энэхүү оюун ухаан хүн бүрд байгаа учраас бүх хүн хөгжих, гэгээрэх, бурханы зэрэгт бүгд хүрэх боломжтой юм. Ухамсар бол хүмүүний бурханлиг чанар нь юм. Хүмүүний хязгааргүй хөгжүүлж болох тэр хэсэг нь юм. Тархийг нь мэдлэгээр цэнэглээд бүх хүнийг агуу болгох боломжгүйг зуун зууны сургалтын систем харуулсан. Харин таны хуулиар ухамсрыг нь хөгжүүлчихвэл бүх хүн агуу болох юм. “Шинжлэх ухаанч шашин гэж бий бол тэр нь буддизм” гэж та бас тэр бүр эрдэмтний гадарлаж мэдэхгүйг хэлсэн дээ. Энэхүү хэтийдсэн шинжлэх ухаанд үздэгчилэн хутагт бодьсадын хөгжлийн 10 дэс бий гэх ба 1-д хүрсэн нэг нь 100 хувилж, 100 өөр бясалгалыг зэрэг үйлдэж, 100 өөр өөр номыг хамаг амьтанд номлох, 100 орноо зэрэг зорчих увдистай байдаг бол 9 дэх дэсийн хутагт 1 000 000 x 3000 x 100 ертөнцийн хумхийн тоосны сацуу эрдмийг, 10 дахь дэсийн хутагт бурханы хутгийг олохоосоо өмнө гэхэд л сэтгэшгүй тооны бурханы орны сэтгэшгүй тооны 12 эрдэм (ид хүч)-ийг үзүүлэх увдистай болдог байна. Энэчилэн цааш өөрийгөө хөгжүүлж бурханы зэрэгт хүрнэ гэдэг нь тоолшгүй олон амьтныг нэгээхэн ч бээр хоцроолгүй таалалдаа болгоон, бүхнийг мэдэгч төгс төгөлдөр билэг билгүүнийг эрхшээсэн хүний хөгжлийн өндөр түвшин юм. Мил Богдын бодит түүх үүнийг гэрчилдэг. Тэрээр бясалгасаар өдрийн турш биеэ хүссэн зоргоор урвуулах, агаарт нисэх зэрэг зүйрлэшгүй ид хүчийг олж, мөн үзэгдэх хийгээд үл үзэгдэх ертөнцийн оронд биеэ түг түмээр хувилган нэгэн зэрэг зорчиж, тоо томшгүй бурхадын авшгийг нэг дор хүртэж, цаглашгүй олон амьтанд номын өглөг хүртээн, биеэ гал болгон асааж, ус болгон унтрааж байжээ. Гэвч тэрээр гэгээрлийн мөрийг хөөхөд садаа болох энэ мэт өчүүхэн хөгжлийг тоолгүй хаяад цааш явсаар төгс гэгээрэл буюу Бурханы хутагт хүрсэн байна. Тэгэхээр Бурхан хэмээгч нь өөрийгөө агуу болгож хөгжүүлсэн хүн, Бурхан өөрөө хүмүүний хөгжлийн дээд түвшин болж байна. Бурхан Багш, Исүс Христ, Нагаржуна, Зонхов Богд, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай гээд үе үеийн мянга мянган гэгээрсэн хүний хүрсэн хөгжлийн түвшин. Харин эдгээр хүмүүсийн тухайд таны томъёоны  хурд олон дахин их байж болохыг дээрх жишээ харуулж байна. Одоо таны асуултын хариу тодорхой болох нь. Бурханы хүсэл бол хүн бүрийг хөгжлийн дээд түвшинд хүргэх явдал юм. Наанадаж доод 3 ертөнцийн 6 төрлийн гаслант амьтдыг сансрын хүлээснээс чөлөөлж мөнхийн  амар жаргаланг эдлүүлэх нь Бурхадын хүсэл юм. Сансрын хүрднээс хэн нэгнийг чөлөөлөх нь  дэлхийн бүх номыг зэрэг уншаад ч боломжгүй хүчир зүйл, тиймдээ ч зөвхөн хүн гэхэд л дэлхий дээр 7 тэрбумаараа шамбааралдаад дээш явах аргаа мэдэхгүй байцгаана биш үү. Бурхадын энэ 2 хүслийг биелүүлэх үндсэн арга нь бясалгал юм байна. Бясалгалын талаар ч та бас мэдэж байгаа. Намтарт тань хаана байсан нь мэдэгдэхгүй тэр 2 жилд таны хайсан, магадгүй олсон тэр зүйл. Цагаан хоол гэж сэтгэх ч аргагүй тэр цаг үед ийм хоолтон байсан нь таныг томхон юманд тулгагдсаныг харуулдаг. Энэ бол дээд бясалгал байх магадлалтай. Зөвхөн бясалгалд орж ирэх юмуу их зөн совингоор зүүдэндээ олж болох хоёрхон магадлалтай зүйл бол таны гаргалгаа хийлгүй бичсэн Энергийн хууль шүү дээ. 

Нөгөө талаасаа бол цагаан хоолтон та магадгүй амьтны амийг явцуу эрх ашгийнхаа төлөө хөнөөгчидтэй зам нийлээгүй, “өөрсдийгээ бүү амьтны оршуулгын газар болго” гэсэн ариун сургаалыг ухаарсан  их энэрэн нигүүсэгч байсан биз ээ.

Хайр энэрэл бол Бурханы мөн чанар юм. Хайр бол орчлонгийн дээд хууль юм. Цагаан хоолтон байх нь бид энэрэл хайраа амьтан хийгээд бусад бүх төрөл зүйл хүртэл тэлж байгаа хэрэг.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай: “Хайр юм бүхнийг угаан ариусгаж, эвдэн нурааж, хил хязгаар бүгдийг уусган ариусгадаг. Энэ агуу их дотоод хүчийг яагаад хайр гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл энэ хайр хамаг нүгэл хилэнцийг маань уучлан өршөөж, угаан ариусгадаг юм. Урьд өмнө ямар муу үйл хийсэн нь хамаагүй. Хайранд нүгэл хилэнц, зааг хязгаар, өнгөрч улирсан гэж үгүй, зөвхөн одоо л гэж бий” гэж айлджээ.

Тэгэхээр та хоол талаасаа бол бурханлиг зам мөртэй нэгэн байна.

Бясалгал бол таны мэдэх зүйл яах аргагүй мөн.

Чин Хай Багшийн тодорхойлсноор бясалгалын минут бүр нь нэгэн амьдралтай тэнцэхүйц ба 2,5 цаг бол мянга мянган жил, олон галав эриний дайтай хувьсал хөгжил юм. Дэлхийд хийж буй бясалгал нь уг чанартаа ухамсрыг тэлж хөгжүүлэхийн хирээр үйл явц нь олон хэмжээст дээд ертөнцүүдэд өрнөж байгаа хэрэг юм.

Амьддаа Бурханы хутгийг олох аргын зарчмыг дараах байдлаар авч үзэж болох юм. Юмс үзэгдэл хоёр талтай. Хүмүүний тухайд нэг нь хоосон чанар, нөгөө нь шүтэн барилдлага. Дээр дурдсанчилан бурханы 2 хүслийг хангах арга замуудын нэг нь бүх юмс үзэгдэл хоосон чанартай, юу ч мөн чанараараа оршдоггүй гэх суут гүн ухаан юм. Төрсөн бол үхэх, ханилсан бол хагацах, учирсан бол салах, бүтсэн бол устах, хураасан бол барагдах энгийн үнэнийг ухаардаггүй мунхаг сэтгэл, мөн үйл үрийн хуулийг ухаараагүй мунхаглал хоёроос бүх зовлон үүдэлтэй. Тэгэхээр бурханы хүслийг биелүүлэхийн тулд зовлонгийн шалтгаанаас хагацах хэрэгтэй. Бидний бие, хэл, сэтгэлийн үйл нь буян ба нүглийн аль нэгтэй шүтэн барилдана. Та сайн үйл, сайн үг яриа, сайн санаа бодлоор буяныг бүтээнэ, эсрэгээр бол нүглийг хураана гэсэн үг. Энэ бол эергүү ба сөргүү энергийн хуулийн үйлчлэл гэж томъёолж болно. Хиргүй ариун, мунхаг үгүй, уур хилэн үгүй, шунал тачаал, атаа жөтөө үгүй үйл сэтгэлээр амар жаргаланг бүтээдэг бол сөрөг муу үйл, сэтгэлээр гаслан зовлонг өөртөө бий болгодог. Биднийхээр сэтгэл нь махбодь хэмээх физик биеийн генератор бөгөөд сэтгэлийн эергүү, сөргүү, саармаг хэлбэр нь энергийн мөн тийм хэлбэртэй тохирно. Үүнийг үйлийн үрийн хууль гэдэг. Нэлээд түрүүний статистикаар мөнгө олсон 100 бизнесмений 96 нь дампуурдаг бол одоо дэлхийд банк, компани, хот, бүр улс хүртэл дампуурч, эх дэлхий гамшгийн эрмэгт тулах хүртэл хүн төрөлхтний үйлдсэн нүгэл хилэнц нь Хайрын хууль, Хоосон чанарын болон Үйлийн үрийн хуулийг ойлгоогүйтэй холбоотой. Танаас хойш хүн бид муу үйлийн үрээ зузаалснаас өөр юмгүй дээ. Амьтны амь таслах сахилыг бүр тавиад туучихсан. Жилд дэлхийн хүмүүс 424 тэрбум мал, гахай, шувуу, туулай, загасны хөнөөн хооллож, дээр нь ан амьтан, бүр царцааг ч амар заяа үзүүлэхээ больсон. Дайн самуун гээд хүний амь үнэгүйдсэн 21-р зуун. Хулгай хийх буюу авилга, мөнгө зувчуулах, угаах, мөн худал хэлэх, садарлаж самуурах, архидан согтуурах гээд 5 сахилын нөгөө дөрвийг нь ч бас л улс орны удирдагч нар тэргүүлэх болсон доо. Өнөөгийн хүмүүн бидний стандарт нэг иймэрхүү. Хэлэх ч үг олдох юм биш, Бурхан минь. Эх дэлхий маань тамаас ч долоон дор болсон шүү дээ.

Шүтэн барилдлагын нэг хэсэг болох биеийн ба хэлний үйлийн тухайд бол та бид бүгдийг нь хяналтандаа авч эергүү болгон хувиргаж чадна. Тухайлбал, хийж буй үйлдээ бүрэн уусч чадвал энэ нь амьдралаар бясалгах гээч дияан болох юм. Нэг л мэдэхэд хоолоо, өвчнөө ч мартчихсан, нартай бороотой ямар өдөр өнгөрснийг ч эс санаж ажилдаа улайрсаар өглөөгүүр ирээд шөнө болчихсон байдаг даа. Энэ бясалгалын явцад эзэн та өөрөө үгүй болж, зөвхөн ажил л үлдэж байгаа биз. Энэ үедээ та ярихаа ч мартаж бүх юм одоо цаг дээр оршиж, дотогш төвлөрсөн байна. Дуугаа хураамагц гадагш чиглэсэн сэтгэл дотогш хураагдана. Та нэг насаараа л энэ бясалгалыг хийгээ дээ. Харин сэтгэл буюу миниймсрэгч “Би” их ярвигтай зүйл юм байна. Ямар сайндаа л гэгээрэгсэд сэтгэлээс долоон дор бохир заваан юм гэж үгүй гэхэв дээ. Сэтгэл л асуудал, өөр асуудал гэхээр юм үнэндээ байхгүй гэж тэд хэлдэг. Сэтгэлээр бид буян, нүглийн аль алийг нь үйлдэж байдаг. Бие, хэл, сэтгэлийн үйлээ дадуулсаар нүглээ цэвэрлэж буянаа арвитгавал дараа төрөл тань одоогийнхоосоо хавьгүй дээрдэх боловч та төрлөөс төрөлд шилжсээр, сансрын хүлээсэнд уягдсаар байх тул үүнээс илүү гаслан зовлон гэж үгүй юм. Тийм болохоор дараа төрлийг өөгшүүлэх нь их том нүгэл юм. Иймд сансрын хүлээснээс чөлөөлж өгөхийг Бурханд, ялангуяа бидний дунд амьд сэрүүн хамт байгаа Их Багшид гуйж даатгах ганц олдох боломж бүрдсэн энэ үеийнхэн үнэхээр азтай юм даа.   

Буддизм гээч шинжлэх ухаанд сэтгэлийг номхотгоод зогсохгүй бүр үгүй хийх арга байдаг байна. Чин Хай Багшийн айлдварт бурхантай өөрийгээ холбон нэгтгэснээр Би (сэтгэл) гэх юм аяндаа үгүй болно гэсэн байдаг. Аръяабалын бясалгалд гэрэл, аялгууны хоёр төрлийн бясалгал байдаг. Та дотоодын гэрэл ба дуу аялгууг олж авснаар бурхантай холбогдох юм. Бурхан байгаа газарт буг галзуурч чадахгүй гэсэн айлдварын утга нь та нэгэнт өөрийн гэрэл, аялгуу хэмээх мөн чанартайгаа нэгдсэн л бол завсраар нь сэтгэл шагалзаж, “Би” хэмээгч өндөлзөх аргагүй гэсэн үг юм. Мөн зугаа цэнгэл, эд баялаг, алдар нэр, зэрэг дэв, магтаал сайшаал тэргүүтэн миниймсрэл дөвийлтийн элдэв шунамхайрлыг салхинд хийсгэж  чадвал нь хүн төрөлхтнийг бүхэлд нь хамарч хамгийн хүнд хэлбэрээр өвчлүүлсэн “Би” хэмээх энэ хөнөөлөөс салах нэг ерөндөг энэ юм.

Ингээд сэтгэл үгүй болоход буян ч үгүй, нүгэл ч үгүй болно. Махбодь, “Би” бас үгүй болж та үйл үрийг давж аливаа юмны нөгөө тал болох хоосон чанартай нүүр тулна. Угтаа ухамсар буюу сүнс тань үлдэхдээ өөрийн уг гарвал төрх чанараар илэрнэ гэсэн үг. Энэ бол та бүхий л оршихуйтай, бурхантай нэгдэж буй үйл явц юм. Та огторгуй мэт, далай мэт зах хязгааргүй өргөсөн тэлнэ гэсэн үг. Гайхамшиг ингэж бүтдэг байна.Та тэр чигээрээ хайр болж хувирна.

Таны Энергийн хуулийн биелэл энэ. Бид хязгааргүй их энерги \гэрэл\, хурд болж хувирна. Хязгааргүй!!! Бидний дотор Бурхан буйг харж байгаа биз.

Сансрын гаслан зовлонгоос чөлөөлөгдөж Бурханы өөр нэг хүслийг биелүүлэх 3 боломжийг Чин Хай Багш номлосон.

  1. Гэгээнтнүүдийн аль нэгэнд итгэн сүсэглэж, хорвоог орхих үед тань гэтэлгэж өгөхийг гуйх.
  2. Их Багшаас авшиг хүртэх. Энэ нь зөвхөн өөрийгээ төдийгүй хамаг амьтан хийгээд гэр бүл, үр удмаа хэдэн үеэр нь аварч чадах хамгийн эрхэм зам.
  3. Авшиг хүртсэн хүний садан юмуу найз байх. Энэ тохиолдолд та нас нөгчсөн байх нь хамаагүй. Бүр тамд уначихсан байсан ч хамаагүй. Ач, гуч, дөч тань Их Багшаас авшиг хүртэх юм бол эсвэл авшиг хүртсэн хүний найз нөхөр бол Багшийн тусыг хүртэнэ.

Чин Хай Багшийн олон зуун сая шавийн бүгдийнх нь танил болохоор та одоо дөрөв дэх ертөнцөд сууж байна гэсэн үг. Баяр хүргэе. Харин та бурханы хутгийг л олж чадахгүй нь дээ, уучлаарай. Таны байгаа наад ертөнцөд тань хэзээ нэгэн цагт Их Багш заларч, та авшиг хүртэж, цааш сурч дэвших боломж олдоосой гэж хүлээх л болж дээ. Тэгэхдээ та дөрөв дэх ертөнцдөө дээдийн амар жаргаланг мөнхөд хүртэж суух болно.

Наад газраасаа хүмүүн бидэнд юу хэлэхсэн бол гэвэл нь та шууд л “Үхэцгээгээд шалавхан ирцгээ. Зовлонгийн газрыг даруй орхи. Энд ирж жарга. Миний бие энд 10000 нартай тэнцэхүйц их гэрэл, амар жаргалангийн оронд заларч байна” гэнэ дээ.

Энэ чинь Бурханы хоёр дахь хүсэл шүү дээ. Чөлөөлөлт. Та өөрөө л хүсэхгүй бол нь, ардаа уяа хүлээс татлаа түтлээ үгүй бол, Их Багш нарыг дэлхийд заларч буй үед ирж авшиг хүртэж бясалгаад Бурхан болъё гэхгүй л бол та хэзээ ч дахин төрөл авч бууж ирэхгүй, мөнхийн жаргалд умбах тань энэ.  Даанч таны үгэнд орох хүн энэ зөрүүд дэлхийд олдохгүй биз дээ. Тэгвэл нь дэлхийнхэнд та нар тэндээ ядаж ганц удаа ч болов “амьдраад үзчих” гээрэй. Тийм дээ, хүмүүн бид амьдарч үзэлгүй өнгөрдөг. Өөрийгээ олохгүй төөрсөн хойно аргагүй шүү дээ. “Хүмүүс амьдрал дундуур туучаад өнгөрдөг. Гэхдээ харамсалтай нь цөм ухаангүй байдаг” гэж Ошо гэгээнтэн айлджээ. Ертөнц хүнийг дотогш нь өнгийлгэхгүй зөвхөн гадагш илбэдэж ховсддог. Ингээд л бид амьдрал гээч хөөс зэрэглээтэй дуустлаа хөөцөлдөх нь тэр. Амьдрал гээч жүжгийн нэг нэг гол дүр олж авчхаад түүнээ амилуулах гэсээр ядарч туйлдчихна. Ийм хүмүүс яаж наана чинь хүрэх вэ дээ.  Хар захын хашаан дотор төөрсөн амьтад л гэсэн үг. Ухаангүй яваа хүн яаж амьдарч үзэх билээ дээ. Өөрийгээ олчихвол сүмийн хашаан доторхи шиг амар амгалан явахсан.  Дотоодоосоо өөрийгээ олсон цагтаа л хүн “амьдарч үзнэ”. Энэ ч бас Бурханы хүсэл шүү дээ, Альберт минь.

 

 

 

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ