ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН


ХҮНСНИЙ ИНЖЕНЕР, БИОТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН

Цас лавсаж эрдэнийн талст монголыг бүрхэн бууж байхад

Цаанаа л ихэмсэг цагаан лянхуа дэлхийд гайхуулан амилж байхад

Цав цагаан Эх орон бүртийх ч сэвхгүй, ямар гээч их үзэсгэлэн

Цацлын есөн шүүрээр гэв гэнэт алтан үсэг явгалан бууж

Цасан охид 2007 оны бүжиг дэглэхэд

Хүнс-биотехнологийн сургууль их олз тэврэн үдэж

Хүн бүхэн баярлан зургаан он улирч байна

Цагийн Тэргүүн бүсгүйчүүл ШУТИС-ийн шилдэг 4 багш

Титэм тэвэрч мэдэлсэн

Сайн цагийн Дар Эхүүд ХБТС-ийн шилдэг 4 багш

Сайшаал хормойлж өөдөлсөн

Хоёрын хоёр Зөвлөх инженер

Цол хүртэж тодорсон

Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөртэй

Монгол улсын 7 дахь сургууль

 Манай хамт олны бахархал

Мандах үйлсийн он улирч байна.

Эрдэмт багш нарын сургааль Алтан эрдэнэ

Энгүй олон шавь нар нь Мөнгөн эрдэнэ

Элдэж ноолсон ном сурах бичиг Оюу эрдэнэ

Эрдмийн өргөө хичээлийн танхим Танан эрдэнэ

Суу билэгт эрдэмтэн профессорууд Шүр эрдэнэ

Сургаж бэлдсэн инженер мэргэжилтнүүд Сувд эрдэнэ

Зах хязгааргүй амьдрал далай Номин эрдэнэ

Заавал хүрэх хүсэл тэмүүлэл Ган эрдэнэ

Мэдсэн сурсан, амжилт бүтээл маань Зэс эрдэнэ

Миний их сургууль есөн эрдэнийн билээ

Хүнс-биотехнологийн сургууль нь Монгол улсын сургалтын магадлан итгэмжлэгдсэн 8 хөтөлбөрийн 7 дахь нь, магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөртэй 7 сургуулийн 1 нь боллоо. Хүнс-биотехнологийн сургуулийн хамт олонд баяр хүргэе.

Хүнс-биотехнологийн сургуулийн захирал, Алтан гадас одонт, профессор Нансалмаа, Алтан гадас одонт, Монгол улсын зөвлөх инженер Отгонбаяр, Хөдөлмөрийн хүндэт медальт профессор Жадамбаа, Монгол улсын зөвлөх инженер Энхтайван, Санхүүгийн тэргүүний ажилтан Амарбаясгалан, Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан Энхтуул, Эрдэнэзаяа, Худалдаа-үйлдвэрийн тэргүүний ажилтан Оюундарь, Одбаяр, Техникийн ухааны доктор Сүрэн, ШУТИС-ийн шилдэг багш Энхтуул, Алтанцэцэг, Амарбаясгалан, Одбаяр, ХБТС-ийн шилдэг багш Амарбаясгалан, Одбаяр, Сэржмядаг, Өнгөт-Од, ШУТИС-ийн шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн тэргүүн шагналт, шинжлэх ухааны доктор Ц.Батсүх багш - Хүнс-биотехнологийн сургуулийн хамт олны амжилт бүтээл арвин байж, 2006 он хайр хишгээ харамгүй хайрлалаа. Баяр хүргэе. 2006 онд профессорын багууд 10-аад ном сурах бичиг хэвлүүлсэний дотор Хүн төрөлхтний энергийн хууль, Хүнсний үйлдвэрийн урсгал шугам, Хүнсний сав боодол, Хүнс үйлдврэлэлийн технологийн үндэс, Хүнсний ногоо, жимс нөөшлөх технологи, Лабораторийн шинжилгээний аргачлал, Хоолны газрын хөдөлмөр хамгааллын ном уншигчдын ширээнд залран байна. Мөн “Тэнгэр тэмээ минь” киног монгол, англи хэлээр бүтээлээ. 2006 онд Хүнс-биотехнологийн сургууль 40 орчим хичээлийг интернетэд тавьснаар электрон сургалтын эхлэлийг тавилаа

Хүнс-биотехнологийн сургууль 2006 онд “Ингэний сүү”, “Бодисын солилцоог сайжруулах цагаан идээ, цэвэр өсгөврийн хөрөнгө” шинжлэх ухаан-технологий төсөл, БНСУ-ын Сү Янг компаний 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламжаар нийслэлийн 58-р сургуульд “Сурагчийн хоол” төслийг сүүлийн үеийн техник-технологийн түвшинд хэрэгжүүлсэний дээр Гёте дунд сургуульд “Сурагчийн үдийн хоол” төсөл, клиникийн 1-р эмнэлэг болон Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн сувилалд Хоол боловсруулах замын өвчний эмчилгээний хоолны төслийг хэрэгжүүлж технологи дамжуулалт хийлээ.

Яруу найраг идээ шиг цэнгүүн

Яг ижил ариухан тансаг

Ааг амт нь жигдхэн бүрэлдсэн

Амьдралын хамгийн нандин олз

Амьдралыг найраг дуулдаг л юм бол

Араанд уусах идээний шим хүч нь байг!

Аз жаргалыг найраг дуулдаг л юм бол

Ач авралын ширхэг тариа сүлд нь байг! 

 

 

 



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ