Бүтээлч сэхээтэн - монголын бахархал


БҮТЭЭЛЧ СЭХЭЭТЭН - МОНГОЛЫН БАХАРХАЛ

Бид их эзэн Чингис хаанаараа бахархдаг нь юутай сайн хэрэг билээ. Цагаан сарын битүүнд өргөөндөө ганцаараа адууны толгой мөлжөөд сууж байсан эгэлхэн хаан маань тухайн үедээ Бурхан гэгдэж өргөмжлөгдсөн өндөр настай Чан Чун Бумбыг өөрийн нь урилгаар талдаа 2 жил мориор зүтгүүлсээр морилон ирэхэд нь ууц, ул боов таваглаж  хөөрцөглөх  нь бүүхэл айрагнаас өөр хоолгүй угтсан тийм даруухан мөртөө дэлхийд энх тайван тогтоох аргыг өөрийнхээрээ бодож олж, цэргийн стратеги, тактик төдийгүй дэлхийг удирдах менежментийн шилдэг хувилбарыг бий болгосон тийм нэгэн үнэн оюунлиг хүнийг бахархал, үлгэр дууриалаа болгодог хүмүүн бээр өөрөө агуу юм.

Улс орны бахархал болсон орчин цагийн олон хүний нэг техникийн шинжлэх ухааны доктор, профессор, академич, Монгол улсын төрийн шагналт Дарийн Содномдорж байгаагүйсэн бол эх орон маань ямар их юмаар дутах байсныг бодоход айдас төрж байна.

Нэг сэдэвт зохиол 10, ном, сурах бичиг 6, гарын авлага 13-ыг хэн туурвиж, 20 ном зохиолыг хэн хянан тохиолдуулж, эрдэм шинжилгээний 38 ажлыг дуусгаж, 35 төслийг хэн хэрэгжүүлж, эрдэм судлалын 160-аад өгүүллийг хэн бичиж нийтлүүлэх байсан бол?

Хичнээн олон эрдэмтэн, судлаач, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх нөр их ажлын нэгээхэн хэсгийг нуруун дээрээ үүрэхдээ халшраагүй харин ч улайран зүтгэж байсны нь ачаар монголын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл өнөөдөр хүний гар царай харахгүй айлын дайтай байгаа.

Түүний судалгааны нэлээд нь цахилгааны шугам сүлжээн дэх эрчмийн алдагдлыг бууруулах цогц арга, математик загваруудыг бий болгоход чиглэгдэж, шинжлэх ухааны эдгээр мэдлэг нь өөрөө үйлдвэрлэх хүч, үйлдвэрлэлийн удирдлагыг төгөлдөржүүлэх арга хэрэгсэл болж хувирахыг хөгжил дэвшил гэвээс эрдэмтэн маань ийм үлгэр дуурайлтай ажилласнаараа туурвигчаас бүтээгч эрдэмтэн болж чадсан хэрэг. Энэ бол эрдэмтэй бүхэнд тохиодоггүй онцгой сайн үйлс, эрдэмтэн гэгдэхийн гавъяа юм. Тиймдээ ч Монгол улсын төрийн шагнал хүртсэн их бүтээлийн эзэн болжээ. Ийм эрхэм эрдэмтнээрээ бахархахгүй юм бол өөр хэнээрээ бид чинь бахархах билээ.

Эрдэм ном, бүтээл туурвилыг нэгэн биеийн жаргалаа болгогсодын өмнөөс, энэхүү агуу хэргийн төлөө өөрийгээ золиослогсдын өмнөөс, шинжлэх ухаан гээч дэндүү хүчир хөдөлмөрийн зовлонг жаргалтай нь гадарлах нэгний хувиар таны бүтэээж туурвисан бүхний тань төлөө түмэнтээ талархан бахархахыг минь зөвшөөрнө үү.

Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваа



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ