ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙ


Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хүмүүнлэгийн их үйлс

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай нь дэлхийд нэрд гарсан оюун санааны удирдагч, уран зураач, яруу найрагч, зохион бүтээгч,  дизайнер бөгөөд дэлхийн зон олонд хайр энэрлээ хүртээж, тусламжийн гараа сунгаж байдаг хүмүүнлэг үйлстэн билээ.

Тэрээр Вьетнам улсын өмнөд хэсэгт төрж, Англи, Франц, Герман улсад боловсрол эзэмшсэн ба ХБНГУ-д Улаан Загалмай нийгэмлэгт ажиллаж байжээ.

Зовлон зүдгүүр нь гараг дэлхийн хаа сайгүй байдгийг ухаарснаар түүнээс гэтлэн гарах арга замыг хайж олох нь Түүний амьдралын үнэнхүү зорилго болсон байна. Тэрбээр тухайн үед нэгэн герман эмч эрдэмтэнтэй гэр бүл болон аз жаргалтай амьдарч байлаа. Хэдийгээр тэдний хэн хэнд нь амаргүй байсан ч нөхрийнхээ зөвшөөрснөөр Тэр бээр гэгээрэлд хүрэх зам мөрийг нэгэн үзүүрт сэтгэлээр хайн олох амаргүй шийдвэрийг гаргаж, алсыг ганцаараа зорьсон байна. Улмаар Энэтхэгийн Гимлайн  ууланд даяанчлан бясалгаж, Их Багшаас дотоодын гэрэл, аялгууны бясалгалын авшиг хүртсэн ба хичээнгүйлэн бясалгасны үрээр Төгс Гэгээрэлд хүрчээ. Энэ бясалгалыг Аръяабалын бясалгал гэж нэрлэдэг.

Гимлайгаас бууж ирснийхээ дараа Үнэнийг эрэлхийлэгч хүмүүсийн чин хүсэлтээр бясалгалыг зааж сургаж эхэлсэн ба тэднийг дотоодын бурханлиг чанараа нээн олоход нь урамшуулан зоригжуулсан байна.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай: “Гагцхүү өөрийн бурханлиг дотоод чанарыг ойлгож ухаараг гэж л бидэнд хүмүүний амьдрал заяасан билээ. Үүнийг олоогүй нь хүн төрөлхтний зовлон гамшгийн цорын ганц шалтгаан, өөр шалтгаан байхгүй” гэж айлджээ.

Тэрээр дэлхийн олон оронд уригдаж ном тавьсан ба эдүгээ түүний цогцлоосон Аръяабалын бясалгалын төв болон төлөөлөл нь Африкийн 12 орны 19 хотод, Америк тивийн 15 орны 75 хотод, үүнээс АНУ-д 42, Азийн 21 орны 49 хотод, Европын 27 орны 45 хотод, Номхон далайн 2 орны 14 хотод ажиллаж, тэдгээрт янз бүрийн шашны олон зуун сая бясалгагч хамрагдаж байна.

Монголд 20-иод салбартай бясалгалын төв ажиллаж, 60000 хүн хамрагдаж байна.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн элбэрэл хайр нь зовж зүдэрсэн олонд түүний асрахуй сэтгэл, уйгагүй зүтгэлийн үр дүн болон дээрх бясалгалын төвүүд, Чин Хайн олон улсын нийгэмлэгээр  дамжин хүрч байдаг.

Их Багш Чин Хайн хүмүүнлэгийн тусламж болох олон арван сая гаруй ам.доллар эдүгээ 50 орны 101 байгууллагад хүрээд байна. Үүний дотор 2008-2009 онд Монголд болсон үерийн хохирлыг барагдуулахад 20 000 ам.доллар, Монголд мод тариалахад 20 000 ам.доллар, монголын  уран бүтээлчдийг дэмжихэд 350 000 ам.долларыг хандивлажээ.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай аливаа хэлбэрийн өргөл барьц, хандив авдаггүй, зөвхөн өөрийн үйл ажиллагааны хүрээнд бий болсон орлогыг хандив тусламж болгон түгээдэг юм.

Чин Хай Багшийн уран зургийн үзэсгэлэн АНУ, Япон, Европын зарим оронд гарсан ба тэрээр мөн хувцасны дизайн зохиож, гоёл чимэглэл зохион бүтээхийн дээр яруу найраг туурвиж, дуу зохиож, олон ном бичсэн үлэмж авъяастан юм. Эдгээр нь  Түүний хүмүүнлэгийн тусламжийн эх үүсвэрийг бүрдүүлдэг байна.

Дэлхийн улс орнууд болон байгуулагууд Их Багш Чин Хайд “Гусийн нэрэмжит энх тайвны шагнал”, “Дэлхийн оюун санааны удирдагч” өргөмжлөл, “Дэлхийн хүмүүнлиг иргэн”, “Олон улсын хүмүүнлигийн манлай шагнал” зэрэг олон шагнал хүртээжээ.

Мөн АНУ-д жил бүрийн 2-р сарын 22 болон 10-р сарын 25-ныг Чин Хайн өдөр болгосон байна.

2010 оны 9-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг хүртээжээ.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн номын ертөнц

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн оюуны өв сангаас хүртэх их хувь завшаан хүн төрөлхтөнд нэгэнт тохиож, 20-иод жилийн тэртээгээс Түүний номын хур эх дэлхийд бууж, хүн зоныг ухаарал, гэгээрэлд хөтөлж байна.

Их Багш Чин Хайн НҮБ-аас эхлээд улс орнуудад тавьсан лекц, айлдварын эмхэтгэл болох олон зуун ном, видео хуурцаг нь   дэлхийн олон оронд хэвлэгдэн нийтийн хүртээл болж байгаагийн дээр Түүний бие, сэтгэлээ чилээн байж туурвисан хосгүй бүтээлүүд болох “Шувууд миний амьдралд”,  “Ноход миний амьдралд”, “Эрхэмсэг амьтан, ургамал” номууд нь түмэн бодис хийгээд амьтан, ерөөс ертөнцийг аврах арга нь энэрэл нигүүсэл болохыг  дэлгэн харуулсан чухамхүү “Хайрын далай” гэж нэрлүүштэй гайхалтай бүтээлүүд юм. Тиймдээ ч хэвлэгдсэн даруйдаа “Дэлхийн 2008, 2009 оны шилдэг борлуулалтай ном”- оор шалгарч, орон орны хүмүүсийн сэтгэлд хүрч, уншигчдын ширээний ном болсон байна.

Их Багшийн амьдралын утга учир төгс шингэсэн энэрэл хайрын эдгээр ном нь хүмүүст амьд бүхний үнэ цэнийг мэдрүүлж, амьтны амийг тэвчин нигүүсэхийн ухаарал хайрласаар байна.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн  “Хайрын далай” номуудын заримыг эх хэлээрээ орчуулан залах боломж монголчуудад тохиосон билээ.

Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай иргэн, олон нийтийн байгууллагын зүгээс дэлхий дахинд сайн сайхныг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хийж буй үйл хэрэг, үлгэр дууриалыг урамшуулахын тулд “Эх Дэлхийн Гарамгай удирдагч” шагналыг 2006 оны 3 дугаар сард санаанчилсан байна. Мөн “Эх Дэлхийн Гарамгай Энэрэнгүй Үйлстэн”,  “Эх Дэлхийн Гарамгай Баатарлаг Үйлстэн”, “Эх Дэлхийн Гарамгай Үнэнч Шударга Сэтгэлтэн”, “Эх Дэлхийгээ Гарамгай Хамгаалагч”, “Эх Дэлхийн Гарамгай Оюун Ухаантан”, “Эх Дэлхийн Гарамгай Зохион бүтээгч” зэрэг нэр хүнд бүхий шагналуудыг тус тус санаачилсан байна. 

Нэр хүндтэй эдгээр шагналыг үлгэр дуурайл бүхий ажил үйлсээрээ энэ дэлхийд эв нэгдэл, тогтвортой ирээдүй, гоо сайханд дорвитой хувь нэмэр оруулж байгаа хувь хүмүүс, улс үндэстэн болон байгууллагуудад олгодог юм. Тухайлбал, Словен улсын хоёр дахь ерөнхийлөгч доктор Жанез Дрновчек, доктор Жейн Гуудол, Английн хүүхдийг ивээх сан зэрэг олон нэрт зүтгэлтэн болон олон байгуулагууд дээрх шагналуудыг хүртээжээ.

 Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудал

 Дэлхийн нэрт хүмүүнлэг үйлстэн, оюун санааны их удирдагч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай нь эх дэлхийгээ аврах үйлсэд хувь нэмрээ оруулахыг 20-иод жилийн өмнөөс хүн төрөлхтөнд уриалан ажиллаж байгаа юм.

Хүн төрөлхтөнд тулгараад байгаа орших, эс орших асуудал буюу дэлхийн дулааралд олон нийтийн анхаарлыг хандуулах, гарц, арга замыг таниулж ухааруулан сэнхрүүлэх талаар Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хийж байгаа томоохон ажлын нэг бол түүний  4 жилийн өмнөөс үүсгэн байгуулсан “Суприм Мастер” олон улсын телевиз юм.

“Суприм Мастер” телевиз нь хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг дагнан нэтрүүлдэг дэлхий дээрх ганц суваг юм.

Тус телевиз 2006 оноос АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотоос 14 хиймэл дагуул, 77 кабелийн телевиз болон IPTV сүлжээгээр дэлхийн 60 гаруй оронд 40 гаруй хэлний хадмал орчуулгатайгаар 24 цагийн турш өндөр нарийвчлал бүхий хөтөлбөрийг үнэ төлбөргүй дамжуулж хүн төрөлхтөнд үйлчилж байна.

Суприм Мастер Телевизийн 4 жилийн ойг  2010 оны 9 дүгээр 7-нд тэмдэглэх үеэр тоглосон “Энх Тайвныг Бэлэглэхүй” концертыг америкийн одууд болох Жон Салли, Лиза Блүүм нар хөтөлж, Оскарт нэр дэвшсэн жүжигчин Эрик Робэртс, Эммигийн шагналын эзэн Линдсэй Вагнер, Спайс Виллиамс-Кросби, Трина-Паркс, Патрик Килпатрик, Иоги Камирон Алборциан, Брэнди Виллиамс нар оролцсон ба Эрик Робэртс хэлэхдээ:  “Бүх уран бүтээлчид болон тоглолтонд оролцогчдынхоо нэрийн өмнөөс нэмж хэлэхэд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн  зохиосон уянгалиг яруу шүлгүүдээр бид улам бүр онгодоо бадруулцгааж, энэ өдрөөс эхлэн тус тоглолтоороо олон олон үзэгчдийг цэнгүүлэх болсонд туйлийн баяртай байна. Их Багш Чин Хай бол ертөнцөд хайр энэрэл, агуу адислалаа түгээсээр байдаг гайхалтай, ер бусын хатагтай  билээ” гэжээ.

Уг концертод Оскарийн шагналт Ал Каша, Оскар болон Эммигийн шагналт,  хөгжмийн зохиолч Билл Конти Грэммигийн шагналт Билл Күнлайффэ,  Оскар болон Грэммигийн шагналт Дэвид Шийрэ зэрэг эдгээр нэрт зохиолч,  уран бүтээлчид оролцож, Ал Каша сэтгэгдлээ хэлэхдээ:  “ Их Багш Чин Хай бол хэт  гойд яруу найрагч юм. Түүний шүлгүүдэд ая зохиохдоо би нэг ч үг солиогүй билээ. Тэрээр маш уянгалиг найрагч бөгөөдуран бүтээлдээ  сэтгэл зүрхээ нэвт шингээж, далд ухамсрын оюуны чадамжаа гаргууд сайн ашигласан нь харагддаг. Үг бүр нь уран яруу өнгө аястай ба энэ л бүгдийн мэдвэл зохих хамгийн чухал мөн чанар гэж би боддог... Гэвч тэр үүнийг төрөлх унаган мөн чанараараа  л хийчихдэг, үнэндээ хэн нэгэн түүнд багшлаагүй гэдгийг та бүхэн бодоогүй л байгаа, гэвч гарцаагүй Бурхан л түүнд заасан. Бурхан түүнд энэхүү бэлгийг хайрлажээ” гэсэн байна.    

Концертод Дона Левис, Тонигийн шагналын эзэн Карен Зиймба, Грэммид нэр дэвшигч Кашийф, Лий Алерс, Эммигийн шагналт, Томигийн шагналд нэр дэвшигч Лиз Калави, Тонигийн шагналт Мелба Мооре, Грэммийн шагналт Мелиса Манчестер,  Вьетнамийн бүх үеийн шилдэг дуучин  Туан Кок, попын дагина Тран Тү Ха нар Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн гайхамшигт хөгжмийн бүтээлээс дуулж толилуулсан байна.

 Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай нь “Суприм Мастер” телевизийн бүх зардлыг өөрөө хариуцан ажиллуулж байгаа ганц жишээнээс үзэхэд  л тэрээр уг асуудалд хичнээн их санаа зовниж байгаа нь бэлхнээ харагдана.

2008-2009 онд АНУ, БНСУ, Монгол, Япон, Тайланд, Тайвань, Индонез, Мексик, Перу зэрэг 20 гаруй улстай хамтран олон удаагийн теле конференц хийж, дэлхийн дулаарлын тулгамдсан асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулсаар байна.

Хятадын Сичуань Юннань муж, Перу, Кашмир, Пакистан, Иран, Алжирт, Тайвань, Турк улсад болсон газар хөдлөлт, Мянмар, Умард Солонгос, Болгар, Аргентин, Канад, Чили, Венесуэл, Хятад, Вьетнам, Монголд болсон усны үер, Гайти, Доминикан, Куба, Мексик, Филиппин, Өмнөд Солонгос, Гондурас, Бангладеш, АНУ болсон далайн хар шуурга, Индонез, Өмнөт Азид болсон цунами, Камбожид болсон ган, Калифорни мужид болсон гал түймэр, Филиппины галт уулын дэлбэрэлт зэрэг байгалын гамшгийн хор уршгийг арилгахад олон сая америк долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


Дууны сайхан Дууны сайхан
Дууны сайхан
(2 өдрийн өмнө)
ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(1 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(3 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ НИРВААН. МЯНГАНЫ ШАСТИР - БОТЬ Ⅵ