М.АМБАГА


Монгол улсын Төрийн соёрхолт, анагаахын шинжлэх гранд доктор /D.Sc./, профессор Миеэгомбын Амбага 1976 онд Анагаах ухааны дээд сургуулийг “хүний их эмчийн мэргэжлээр төгссөн. 1984 онд Москва хотын Анагаах ухааны нэгдүгээр дээд сургуульд “Туршилтын амьтдад үүсгэгдсэн зүрхний булчингийн тэжээлийн дутагдлын үед антиоксидант, бетта-блокатор эмийн хамгаалах үйлдлийг судалсан нь” бүтээлээр  доктор/Ph.D/, 1994 онд Анагаах ухааны дээд сургуульд “Хий, шар, бадганы онол ба мембрант байгууламж” бүтээлээр анагаахын шинжлэх ухааны доктор /D.Sc./,  2004 онд Москва хотноо төвтэй Европын Холбооны Мэдээлэл зүйн академид “Уламжлалт анагаах ухаан судлалын сүүлийн үеийн ололтууд” бүтээлээр Grand Doctor зэрэг хамгаалж Full Professor цол хүртсэн.

Бүтээл: 70 гаруй  ном, сурах бичиг, 90 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 180 гаруй тезис, үүнээс 30 гаруйг нь гадаадын хэвлэлд хэвлэн нийтлүүлсэн, 16 шинэ эм  бүтээсэн, 5 патент эзэмшдэг, 20 гаруй судлаачийн шинжлэх ухааны болон Ph.D. докторын  ажлыг удирдаж хамгаалуулсан.

АМБАГА ДОКТОР

Тархиндаа цөмийн цэнэгтэй Миеэгомбын хэдэн хүүхэд

Тарнийн номноос бусдад нь сүрхий гэгээрч

Тоосондоо гэрлийн хурдтай тэдний хэдэн моринд

Домогт Хэрлэнгийн ус өвс бузгай зохиж

Цэцэн хааны цөст хүрэн эрс сумаа ширээж цусаа огшоож

Цагтаа дэлхийд омгорхон мориноосоо гар хүрээд авч

Сүүлд харин ухаанаа билүүдэж дүүгүүрийн чулуу шиг тавьж

Шинжлэх ухаанд хоймроосоо халдаад авч

Хий Шар Бадган Мембран хэрээс хэтэрсэн ухаан

Дорнын мэргэд мандтугай

Хүмүүн заяатан мориноосоо машинаасаа дугуйнаасаа бууж

Хормой дэвсэн охь эрдэмд сөгдтүгэй !

Ухааны батерейд зургаан түмийг уячихсан цэнэглэнэ

Улалзаж, оч манасхийж түрүүчээсээ овоо амь орно

Хий Шар Бадган Мембран гэж хэлд орно

Хий Шар Бадган Мембран гэж хөлд орно

Газарт тэнгэрт, цасан дээр цухуйх "өвс"

Гарцаагүй дэлхийг бүрхэхийн цагт шинжлэх ухаанд галав юүлнэ

Шинэ цасан дээрх мөр гарч харцгаа

Шинэ хуучин бичиг ланз ханз бүгдээр нь уншицгаа

Салхи буруу эргэж салхилвал ч салхилтугай

Шамрага, далайн шуурга болтол түймэрдэн хөлстүгэй!



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ