МӨНХРӨХҮЙН УВДИС


/”Ариусахуй, бясалгахуй, Хооллохуй урлаг цуврал №5, 2004”/

 

Сурв: Таныг хооллох эрдмийн талаар маш сонин санаа дэвшүүлж ярьдаг тухай би сонссон юм байна. Олон ч уншигч тантай ярилцаач гэсэн санал над тавьсан юм л даа?

Г.Л: Хүмүүн бидний өнөөдрийн хоолны тухай ойлголт үндсээрээ буруу байна гэж би хэлдэг юм. Хүн их идэж ууснаараа хүчтэй тэнхээтэй болж, урт удаан насалж байгаагүй. Жишээ нь, бөхчүүдийг хонь, үхэр иддэг гайхамшигтай хүчтэй гэж ярьдаг бол ташаарал. Барилдах заяанд төрсөн тэр хүмүүс бол угаасаа л дотоод энергийн хуримтлал ихтэй байдаг. Цаанаасаа их идэх боломжгүй зохицсон хэрэг. Их иддэж байгаа бол нь зориудаар ходоодоо хэлбэж сунгажээ гэж ойлгох хэрэгтэй. Айраг их уудаг нутгийхны ходоод сунасан, энэ чиглэлийн өвчин их байдаг тухай нэг их эмч хуучилж байсан. Иймэрхүү л хэрэг.

Сурв: Сумо бөхчүүд гэж хийлчихсэн махан бөмбөг шиг хүмүүс ид хаваа гайхуулаад л байна шүү дээ ?

Г.Л: Хүн гэдэг талаасаа бол бизнес тоглоом болж байгаа нь энэ. Сонгож авсан тэр бөхчүүдээ заавал бордож байвал сайн барилдана гэдэг нь маш хортой ойлголт. Дээр үеийн монгол бөхчүүд эрмэг догшин морьд хантайрч эр хар суран дээр унтаж явсан, чимхэх сул махгүй тийм л хүмүүс байсан шүү дээ.

Сурв: Идэж л байвал “сайн” гэсэн ойлголт бидний бие сэтгэлд үнэхээр амь бөхтэй шингэж дээ?

Г.Л: Хүн төрөлхтөн өнөөдөр бордооны хоолны онолоор явж байна. Үнэндээ бол түрүү үеийн монголчууд “хязгаартай, махбодийн онцлогтой, цаг улирлын онцлогтой” гэсэн 3 янз хоолтой байсан байна. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлаад “Хий, шар, бадган-эсийн мембрант байгууламж” гэсэн хүн төрлөхтний үнэнхүү амин чухал хоолзүйн онолыг гаргасан хүн бол Европын холбооны анагаахын шинжлэх ухааны гранд доктор, профессор, Монголын болон ОХУ-ын анагаахын  шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага байгаа юм. Энэ хүнд хүн төрөлхтөн талархах ёстой. Миний хувьд бол энэ онолыг үндэслэн бүтээлээ туурвисан хэрэг.

Сурв: Та, “Мөнхрөхүйн  ухаан” гэсэн  ном бичсэн гэж би сонссон юм байна. Хүн үнэхээр мөнхрөх боломжтой юу?

 

Г.Л: Хүн бол харьцангуй утгаараа мөнхөрч болох юм байна. Тэхдээ хүнтэй холбоотой шинжлэх ухааны хэд хэдэн ойлголтыг шинээр авч үзэх учиртай. Юуны өмнө хүн гэдгийг огт мэдэхгүйгээс үүдэлтэй сэтгэл судлал, хүн судлал, анагаах ухаан, хоолзүйн онол бүгд будилж төөрснийг хэлэх хэрэгтэй. Нэг үгээр хүнийхээ төлөө бус бизнесийн төлөөх шинжлэх ухаан давамгайлжээ. Хүн гэдэг бол олон живаа эсийн үйл ажиллагааг зохицуулж, төчнөөн их нүсэр үйлдвэрлэл явуулж байдаг бичил бодгал юм. Энэ бичил үйлдвэрийг яавал урт удаан наслуулж болох вэ? Юуны өмнө өвчний тухай онолыг өөрчлөх ёстой. Өвчин яагаад үүсдэг юм гэхээр эсийг буруу мэдээллээр удирдсаны уршиг юм байна. Хүний тархи  гэхэд 16-17 тэрбум эсээс бүрдэнэ гэж ойролцоогоор тогтоосон байдагчилан хүн өөрөө хэдэн живаа /триллон/ эсээс бүрдэн бүтдэг байна. Нэг эс гэдэг нь нэг үйлдвэр гэсэн үг. Тэр эсийг мэдээллээр удирдана, хамгийн ноцтой мэдээлэл нь хоол унд юм. Яагаад гэвэл хүн өдөрт хамгийн багаар гурав түүнээс дээш хооллож байна. Өөрөөр хэлбэл өдөрт 3 удаа мэдээллээ өөрчилж байна. Бордооны хоолны онолтой бид чинь эсийг үргэлж ингэж л сөргүү мэдээллээр  удирдаж байна.

Мэдээлэл гэж юу юм бэ? гэвэл эергүү, сөргүү, саармаг энерги юм. Сөрөг мэдээллийг эсэд хэчнээн л их өгөөд, удирдаад байх тусам төчнөөн их өвчин зовлон үүсч бий болдог байна. 

Сурв: Өдөрт 3 удаа хоол идэх гэдэг чинь жирийн юм биш гэж үү? Яагаад та сөрөг мэдээлэл гэж үзэж байгаа юм бэ?

 

Г.Л: Хоол гэдэг бол хамгийн том мэдээлэл. Буруу хооллох, тэрчилэн хичнээн их идээд байвал эсийг сөргүү энергээр удирдаад байна  гэсэн үг. Тэрхүү сөргүү энергийн цаана зөвхөн өвчин эмгэг л байгаа. Хүн хичнээн л бага хооллох тусам сөрөг мэдээлэл төдийчинээ багасгах учиртай.

Сурв:Тэхээр огт хоол идэхгүй байвал хүн яаж амьд явж чадах юм бэ?

Г.Л: Бүх хүн ингэж боддогт, ингэж махбодио буруу энергээр удирддагт л гол учир байгаа юм. Би хоолгүй яанаа, үхэх нь гэсэн тэр бодлын хэмжээгээр сөргүү энергээр өөрийгөө цэнэглээд өвчин дуудаад л байна гэсэн үг. Бага зөв хоол хэрэглээд: “Миний бие хөнгөн байна. Би зөв хооллож байна” гэж ойлгож, бодож, чадаж л байх юм бол аяндаа зөв мэдээлэл таны эсийг удирддаж, хоолны оронд  хоол болж, багахан хоолтой чинь хамт эсэд жинхэнэ хоол болж шингэнэ. Тэгвэл эс тань эрүүл байна. Тиймээс хоолоо бага талд нь ухамсраараа зөв зохицуулаад улирлын тохирсон хувцастай байсан цагт хүн өвчин гэдэг юмнаас их хол байж болох нь ээ. Хэрэв хувцсаа зөв тохируулж өмсөж чадахгүй юм бол  маш том мэдээллийн зөрчил болно. Ахиад л эсийг буруу мэдээллээр удирдаж байгаа хэрэг. Өнөөдрийн мэдээллийн байдлыг харъя л даа. Хүн гэдгээ огтоос мэдэхгүй учраас телевиз, радио, сонинууд ямар байна вэ? Алаан хядаан бичиж, үзүүлж, эсвэл хүнийг доромжлон гутааж гүтгэж байна. Энэ бол өвчин эмгэг цацаж түгээж байгаа том нүгэл. Өчнөөн хүнийг сөргүү энерги буюу мэдээллээр хордуулснаараа тэр эсийг, төчнөөн хүнийг өвчин эмгэгтэй болгож байгаа юм. Харин  танай сонин “хүн гэж хэн бэ?” гэдгийг мэдүүлэх таниулах үүднээс тун зөв мэдээлэл өгч байгаагаараа буян хийж байна гэж би боддог юм.

Сурв: “Хүн анх рид хувилгааны шидтэй, гэрлээрээ харанхуйг арилгаж, баясгаланг идээн болгож  бус идээн хэрэгсэхгүй, нас нь цаглашгүй  байв. Буурахын ёроор газрын шим амтат шар идээ  идээд Шидбуу хэмээгч хүн эс шингэх өвчин болов. Түүнээ буцалсан усаар эмнүүлж эдгэв. Түүнээс өвчтний эх нь Шидбуу, эмийн эх буцалсан ус хэмээсэн буй” гэж Билгийн зул сударт  бичсэн бий. Таны яриа үүнийг эрхгүй санагдуулчихлаа?

 

Г.Л: Тийм ээ. Эмчийн анхдагч Цамба, эмийн анхдагч ширгээсэн ус, өвчтний анхдагч Шидбуу, өвчний анхдагч эс шингэх гэж Эмийн хөх сударТ заасныг дуулсан. Энергийн чадавхаа хөгжүүлж нөөцийг нь зөв зохицуулсан нөхцөлд хүмүүст хоол унд зайлшгүй хэрэгтэй зүйл биш гэсэн дүгнэлтэнд бид хүрсэн юм. Хүн гэдэг маань энерги, ухамсар, тэрний үйлдвэрлэсэн энерги хийгээд физик бие гэсэн гурван биеэс бүтдэг байна. Одоогийн хүн нь эхний 2 чухал биеийг тэглэчхээд араг ясан дээр янз бүрийн онол тохчихсон учраас хүн маань угшлаасаа гажуудаж л дээ. Ер нь уг чанартаа буддын шашны шинжлэх ухааны мэдлэгийг авч хэрэглэх хэрэгтэй болж байгаа юм. Эмчилгээний технологи гэхэд л махбодийн автомат системийг ажиллуулж чадвал хүн өөрөө өөрийгөө эрүүлжүүлж чадна гэдгийг буддын шашны бясалгах эрдэм батлаад байгаа шүү дээ. Бид ч өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх онолыг бий болгосон. Өвчин чинь сөргүү энергийн үр дагавар юм бол тэрнийг эергүү энергээр саармагжуулах нь эмчилгээний эхний боломж юм. Ингэснээрээ бид өөрийгөө эрүүлжүүлэх технологийг шинээр төсөөлж хирийн өвчинд эмнэлэг үрүү гүйгээд байхааргүй болж байгаа юм. Эерэг мэдээллээр өөрийгөө эмчилнэ гэдэг маань спорт гимнастик, бясалгал, зөв хооллолт, салхинд явж зугаалах, хөгжим сонсох, концерт үзэх, сайхан үг хэлцэж сайн сайхнаар бодох гээд олон хувилбар байна. Сайн урлаг нь тэр чигээрээ эергүү энерги шүү дээ. Тэхээр хүний эрүүл мэнд өөрөөс нь хамаарах болж байгаа биз?  Бид сайн сайхан юм үзэж, сайн сайхан юм сонсож, сайхан юм уншиж байх хэрэгтэй болох нь. Та бүхний сурталчлаад байгаа бясалгал гэдэг чинь сайн энергээр эрч хүчээ нэмэгдүүлэх хамгийн чанартай аминдэм болж байгаа юм. Махбодийн энергийн хуулиар бол хүний энерги хөгждөг учиртай. Чухам хүний хөгжил гэж тэрнийг л хэлнэ. Зөв мэдээлэл буюу эергүү энергээр хөгжүүлнэ. Өдгөөн яриад байгаа “хүний хөгжлийн хөтөлбөр”-өөр сүртэй хөгжихгүй. Хүний хөгжил гэдэг бол энергийн хөгжил юм. Хэрэв хүн эерэг энергээ хадгалж чадахгүй сөрөг энергээр устгаад байвал тэр хүний энерги нь буурай,  ядуу дорой амьтан болно. Би  хөгжих үү, эсвэл доройтох уу гэдэг тэгэхээр бидний гарт байна. Мөнхрөхүйн ухааны онол ийм юм.

Сурв: Нэг үгээр хэлбэл бид ухамсраа өөрчлөх нь хамгаас чухал болох нь ээ дээ?

Г.Л: Тэгэлгүй яахав. Хүн чинь ерөөсөө өөрийнхөө энергээр хооллож ундалж, түүгээрээ өөрөө хөгжиж байхаар заяагдсан систем байж. Гэтэл гаднаас хооллож ундалдаг ийм олдмол шинж чанартай болгочхож. Тамхи татдаг, хоол иддэг чинь хүний саваагүй зангийнх байх нь. Архийг эхлээд амсдаг байснаа уудаг болж сүүлдээ лонх хувингаар гудардаг болдогтой адил. Хоол ч мөн ийм л жишиг хандлагаар явж.

Сурв: Заавал авах ёстой аминдэм энэ тэр гээд шахаад байгааг та юу гэхсэн бол?

Г.Л: 21-р зууны нэг чиглэл бол микро организмыг үржүүлээд түүгээрээ тэжээлийн бодис гаргаж авах асуудал болж байна. Хүн  гэдэснийхээ бичил амь бүтцийг хөгжүүлээд тэжээлийн бодис үйлдвэрлэдэг болгож болно гэсэн үг. Одоо чинь гаднаас  органик бус юм оруулчхаад түүнийг нь органик болгож хувиргах гээд энэ махбоди чинь хамаг энергээ зарцуулж байна шүү дээ. Тэхээр хүн зөв хоолны зарчмыг барьж бага хоолловол махбодийнхоо ачааллыг бууруулж чадна. Тэгснээрээ урт наслах бүрэн боломж бий.

Сурв: Хүний бие махбодийн  70 хувь нь ус гэдэг болохоор ус бас чухал л байх даа?

Г.Л: Эмийн эх ширгээсэн ус гэдэг хойно чухал байлгүй яахав. Гэхдээ “ширгээсэн” гэсэн үгэнд учир байнаа. Ус боловсруулах технологийг эндээс хайх ёстой байх. Усыг давтамжинд хичнээн л их оруулах тусам ус улам үнэт чанартай болдог юм байна гэсэн дүгнэлт бид хийгээд байгаа.  Шагж докторын ус гаргаж байсан тэр арга нь их зөв. Бид мэдэхгүйгээсээ болоод тэр хүнийг гутаасан шүү дээ.  Эрдэмтэй номтой хүний үгийг ул суурьтай  сонсож, ухаантай хандах ёстой. Булаг, харзны усыг ширгээгээд уувал тэрнээс сайн сайхан зүйл үгүй. Харин ингэж боловсруулалт хийгээгүй, эсвэл цэвэршүүлж шүүгээгүй уснаас хол явах учиртай болж байна.

Сурв: Махны талаар та юу хэлэх вэ.

Г.Л: Хамгийн дээд буян бол цагаан хоол мөн гэж монголчууд эртнээс шүтэж ирсэн сайхан заншилтай улс. Гэтэл манайхан ул боов тавьж, ууц таваглахыг цагаан сар гэнэ. Энийг монгол заншил мөн гэж хэлүүлэх гээд шахаад шаардаад байдаг. Тэгдэггүй юм гээд наян хэдэн онд хэлчихсэн чинь бөөн юм болж байлаа. Энэ мэт худал юмыг мянга ярьсаар үнэн болгож байгаа юм. Чингис хааны байлдан дагуулалтын амжилт нь цэргийн зохион байгуулалт тактикийн давуу чадвартай холбоотой гэдгээсээ илүүтэйгээр эр цэрэг бүрийн сэтгэлийн хат, төгөлдөр тэсвэр, асар өндөр туулах чадвар ялалт авчирчээ гэдгийг хэн ч тооцоогүй юмшиг санагддаг. Маш бага хоолоор бие махбодийн хэрэгцээг хангаад түүнээсээ бүрэн таашаал авч сэтгэл ханадаг ийм л хооллох дэгтэй байж. Марко Поло: “Монголчууд удаан хугацаагаар алс холын аян дайнд мордохдоо сүү унд хийх хоёр арьсан тулам, мах чанах шавар савнаас өөр зүйл үл авч явна. Бэрх үед морьдынхоо судсыг ханаж цусаар ундлан өл залгасаар 10 хоног ч буулгүйгээр довтолгох нь бий” гэж бичсэн байдаг. Өвөлдөө оройд ганц аяга махан хоол иддэг байсан тухай 132р зуунд манай оронд ирж байсан гадаадынхан тэмдэглэж үлдээсэн байдаг.  Тэгэхээр махны хэрэглээ маш бага байсан байна.

Сурв: Та өөрөө махыг хир их хэрэглэдэг вэ?

Г.Л: Энэ зүйл миний хэрэглээнээс хасагдсан. Хэзээ нэг цагт “сайн найзууд” явсан тухай л дурсамж үлдсэн. Цагаан хоолтой хүмүүс зөндөө байнаа. Уушги нээснийх, нөгөө нэг асуудал бол өнөөдөр сэтгэлгээний онолын шинжлэх ухаан буюу буддын шашныг шинжлэх ухааны үүднээс судлах хэрэгтэй болж байна. Бясалгал гэхэд бүхэл бүтэн том шинжлэх ухаан байна шүү дээ. Мах, сүү гээд бидний хэрэглэдэг хоёр хүнсэнд ямар энерги  шингэснийг ямар ч багажаар мэдэх аргагүй. Тайван байж байгаад  хөхөө дундарсанд баярлан  амирлаж байгаа үнээний сүү гэдэг  тэр чигээрээ байгалын сайхан энерги. Тэгвэл зовж шаналсан энерги, ченжүүд, худалдаачдын олзны энерги шингэсэн мах ямар байх нь  тодорхой шүү дээ.

Сурв: Амсах хүртэх гэдэг үгийг эдүгээ хэрэглэхээ больжээ гэж та хэлэв үү?

Г.Л: Эцэг өвгөдийнхөө хооллолтын байдлыг үг илэрхийллээр нь мэдэж болно. Түрүү үед амсах, хүртэх гэх юмуу чимх, атга гэж л хэмжиж хэрэглэдэг байж. Идэх уух гэдэг бидний өнөөгийн хэллэг бол лонх, данх, хамгийн багаар далбин  шаазангийн хэмжээ шүү дээ.

Одоогийн сэтгэлгээнд айхтар суучихсан хэрэглээний хэмжүүр ийм юм. Өөрөөр сэтгэж чадахаа байчхаж. Архи гэхээр лонх  лонхоор, гурил будаа гэхээр уут шуудайгаар, цай бол данх тогоогоор гээд сэтгээд сурчихсан. Чухам энэ сэтгэлгээ хэрэглээнд нөлөөлж байдаг нь хууль шүү дээ. Харин ардчиллын ганц том ололт бол пиво баар гэж би боддог. Архичинтай тэмцэнэ гээд архийг хураагаад ч юмуу хааж хамхиад нэмэргүй. Түүний оронд хүний сэтгэлийг цатгах аргыг бодох учиртай. Бас зөв хэрэглээнд сургах нь чухал. Энэ талаас нь би пивоны баарыг дэмжиж хэлж байна.



Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(1 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ