ДУРЛАЛЫН ВАЛЬС

Үсэргээ морьдын тоостой солонго хөлөглөн бууж

Үдшийн од дайвтал бүжиж цас унаж байхад

Үүлс уулс талцуулан найргийн хурим хийж

Үлгэр шиг жаргал эрхлүүлэн сэтгэлийн дарс залгилж байхад

Үзэг бийр шиг гоо биесээр амьдралыг таталган бичиж

Үүр өглөөг булаалдан хоёул тоглож байхад

Хөл хүнд хань минь зэрэглээнд хөвөх мэт

Хөг яруу айзамд жингүйдэн бүжихэд

Уулга томоогүй сэтгэл борооны дусалтай найрч

Уран зургийн бүх өнгөөр сүлэлдэнхэн байдаг аа

Сүүмэн зэрэглээ хөхөж цадсан хавар

Сүрэглэн ирэх шувуудын дуун бүүвэйнд зайлагдан

Хөлчүү хөлчүү уулсыг дайвуулан зүүдлэх мэт

Хөл нийлж навчис товшлохуй тогоруу цам харайдаг аа

Дурлалын вальс зохиож цуурай нөмрөн бүжихэд

Дуниар мөнгөн сар үүл зайчилж шохоорхдог оо

Догонцож гүйх салхин уулс сэлгэн бүжиж

Дорнын цэнхэр аялгуу уулс сандайлан сонсдог оо

 

1999.1.4

 


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


Дууны сайхан Дууны сайхан
Дууны сайхан
(3 өдрийн өмнө)
ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(1 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(3 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ НИРВААН. МЯНГАНЫ ШАСТИР - БОТЬ Ⅵ

Хуанли