ТОЛГОЙ НЬ ЭРГЭСЭН ШҮЛЭГ


Толгой нь эргэсэн яг амьдрал шиг шүлэг минь

Тоос дарсан сэтгэлээс хирийг арчиж өг

Тос нүнжиггүй нэгэнд өнгөр тогтоож өг

Тоотой хэдхэн насанд хүн шиг явуулж аль

Буруу харсан хатиг шиг шүлэг минь

Бугийг ч живүүлсэн үерийн буцлах бор ус шиг

Бурхан хилэгнэсэн тэнгэрийн гал ноцсон аянга шиг

Буруу харж буйлсан хатиг шиг шүлэг минь

Насаараа аварга загас шиг яваад нь буян хайрла

Намгийн мэлхий шиг зайлуулд сэтгэл хайрла

Нанчдын эргүү гараагүйд нь ухаан хайрла

Наждын лай үүрэгсдэд заяа хайрла

Бундын хатан шиг томоогүйхэн шүлэг минь

Бууж мордох амьдралд гэгээ хайрла, цэлмэж яваг

Буцаж үдлэх хоромд инээд хайрла, жаргаж яваг

Будилж эргэцэх эгшинд нулимс хайрла, хүн яваг

Бундын хатан шиг томоогүйхэн шүлэг минь

 

1996.8.30


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн” ГҮРРАГЧААГИЙН ЛХАГВАА ДОКТОР “Онцлох хүн”
Дэлхийн People сэтгүүлийн жишгийн дагуу эх дэлхий, эх орон, ард түмэндээ эерэг сайн ажилласан
(3 сарын өмнө)
ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР ЯРУУ НАЙРГИЙН ТЭНГЭР ДОР
/Бидэн хоёр\
(4 сарын өмнө)
БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ БУРХАН БУДДА, ЧИНГИС ХААН, СУУТ ЭЙНШТЕЙН НАР НЭГ Л ХЭЛЭЭР, ОРШИХУЙН ХЭЛЭЭР ЯРЬДАГ
Оршихуйд байхгүй юм гэж нэгээхэн ч үгүй.Тэнд бүх юм байна.Бид л заримыг нь олж харахгүй байгаа хэрэг
(2 сарын өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


БУРХАН БУДДА - ШАШИН БА ШИНЖЛЭХ УХААНЫ НОЁН ОРГИЛ УЯХАН ЗАМБА ТИВИЙН НАРАН ДОР САМАДИ АГУУЛСАН ХУТАГТ БАГШ НАР  КВАНТ БОЛОВСРОЛ КВАНТ ЭМЧИЛГЭЭ ЧИНГИС ХААНЫ НУУЦ БА УХАМСРЫН ХҮН МОНГОЛЧУУД ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭ ЭХЭН Карма Ⅰ-Ⅱ боть аудио хэлбэрээр Mplus-д байршлаа. МОНГОЛЧУУД - ХООЛЗҮЙН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

Хуанли