СЭТГЭЛ

Сэтгэл биенээс уяатай

Сэтэрхий ч гэсэн оёостой

Биений баруунд ч хайгаад эс олдох

Махны зүүнд ч эрээд эс олдох

Тэгсэн атлаа хүмүүний мөнхийн боол

Тэнгэрээс буусан үүрдийн ноён

Асуугаад үзвэл би сүүдэр нь үү?

Ангижруулаад үзвэл сэтгэл сүүдэр нь үү?

Хэзээ нэгэн цагт би түүнийг үүрээд алхана

Хэний ч бяцхан ноёрхолд тэх нэамайг тэврээд гүйнэ

Хагацъя ч хагацаж үл чадах

Хайрлая ч хайрлаж эс сурах

Туршлага суусан уу? Энэ хүн

Томоожиж ухаарсан уу? Энэ сэтгэл

Хоёрхон зүйлээс тогтоотой бие сэтгэл

Хоромд санаа нийлэн эвлэрдэг мөртөө

Хагацаж уурлах нь түргэн нь юун

Ойлгохыг хүссэн ч эрхгүй мунхаг

Нэвтрэхийг санаархсан ч үнэмлэх нь үгүй

Цоожтой хаалгыг цохиод ордог нь агуу эзэн

Зүүний сүвэгчээр багтаад ордог нь багшийн шавь

Мунхаглан хоцордог нь чөтгөрийн хүү

Сүнсийг ч хөдөлгөх аугаа сэтгэл

Биеийг ч үл давах өчүүхэн сэтгэл

 

2012 он (Н.Номин-Эрдэнэ 11 настай)


     
Bookmark and Share


Сүүлд нэмэгдсэн


ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ  (Хөрөг нийтлэл) ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ (Хөрөг нийтлэл)
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хөрөг нийтлэл
(1 жилийн өмнө)
ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН СУРГААЛИЙН ТОВЧ ТОЛЬ ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН СУРГААЛИЙН ТОВЧ ТОЛЬ
Авшиг хүртэнэ гэдэг бол агуу их сүнсээ танин ухаарах агшныг илэрхийлж байгаа юм. Авшиг хүртэх нь зө
(1 жилийн өмнө)
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ, ОШО БОГДЫН ТАЙЛБАР БУРХАН БАГШИЙН СУРГААЛ, ОШО БОГДЫН ТАЙЛБАР
АЗ ЖАРГАЛ: Ямар ч болзол үгүй зүгээр л таашаан баясахаас өөр аз жаргалд хүрэх зам үгүй.
(1 жилийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ДАРВИНЫ БИЧНЭЭС ЭНЕРГИЙН ОНОЛ ХҮРТЭЛХ ХҮМҮҮНИЙ ХУВЬСАЛ Экологийн боловсрол: Байгальд ээлтэй хүүхэд БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙ ШИНЭ БА ШИНЭЧИЛСЭН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Байгаль орчны шинэ хуулиудаас Хайрын ханасан уусмал Хөтөлгөө морьтой эцэг Мөнхрөхүй ухаан Цэцэг тоссон бүсгүй

Хуанли