“ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВАРЦГААЯ" ОЛОН УЛСЫН ТЕЛЕКОНФЕРЕНЦ


  • Дэлхийн болон хүн төрөлхтний тулгамдсан асуудлаар болсон энэхүү теле бага хурлын ажиллагаанд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай интернет холбоогоор оролцож, “Суприм Мастер”телевиз АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотоос 14 хиймэл дагуул, 77 кабелийн телевиз болон IPTV сүлжээгээр дэлхийн 60 гаруй оронд 40 гаруй хэлний хадмал орчуулгатайгаар дамжуулсан болно.
  • Сүүлийн жилүүдэд дэлхий дээрх гамшиг 6 дахин ихэсч, газар дээр болон дор бүх процесс эрчимжсэний дотор дэлхий дулаарч, Гренландын мөсөн бүрхүүлийн хайлалт 3 дахин, далайн хар салхины хүч 2 дахин өсчээ.
  • Хүн төрөлхтөн, түүний дотор монголчууд бид нүүрсхүчлийн хийнээс 70 дахин хүчтэй дулааруулдаг метан хийний 36%, 300 дахин их дулааруулдаг азотын дутуу ислийн 65%-ийг гаргадаг мал аж ахуйтай улайран зууралдсаар эх дэлхийгээ дулааруулж, халааж, сөнөөж байна.21-р зуунд амьдрах өөр арга олоогүй л байна.
    • Монгол орны сүүлийн 30 жилийн дулаарал нь дэлхийн 70 жилийн дулаарлаас 1.8 дахин их болж, 2004 оны судалгаагаар Монгол орны нутгийн 77.2% нь цөлжиж, бэлчээрийн 87% нь талхлагдсан байна.
    • 25 сая малын зүлэг ширэг зонхилсон бэлчээрийн даацыг хэд дахин хэтрүүлж, шарилж лууль болгож бүрэн талхалсан нөхцөлд 43 сая мал адгуулж байгаагийн 44% нь ямаа байна.  
    • Монгол орны ургамал, амьтны аймгийн биологи, экологийн судалгааг 1972-2008 онд Монгол Улсын ШУА-ийн 11 хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн 4 хүрээлэн оролцож хийсэн байна. Энэ судалгаагаар дэлхийн дулаарлын нөлөө ба малын тоо толгойн хэт өсөлт, олон арван жилээр бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглаж ирсэнтэй шууд холбоотойгоор Монгол орны үндсэн экосистемүүдэд био-бүтээмжийн үлэмж доройтол явагдаж, цөлжилтөд хэдийнээ нэрвэгдсэн гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
    • Ургамлын бүлгэмдэлд ширэгжилтийн 50% нь малын хөлөөр талхагдаж, нөхөн сэргэхгүй болсон байна. Ургамлын бүлгэмдлийн доройтлыг илэрхийлдэг зээргэнэ, бор шаваг, агь, лууль, шарилж олширч, 250-300 хавтгай дөрвөлжин километр нутаг орчныг хамран ургаж байна.
    • Монгол орны ойн 42% нь устаад байна.
    • 13718.5 га газрыг сэндийлж ухаад нөхөн сэргээлгүй орхижээ.
  • Хойд туйлын дулаарал дэлхийн сүүлийн 50 жилийнхээс 2 дахин их байгаа ба энэхүү дулаарлын 50% нь туйлаас өөрөөс нь бий болж байна (Dr.Sommerkorn Senior Advisor WWF Arctic Project, 2010).
  • АНУ-ын Сансар судлалын хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Жей Зволлын 2007 онд нийтлүүлсэн мэдээгээр 2012 оны зун гэхэд бараг мөсгүй болох магадлалтай байна. Хойд мөсөн далай хайлснаар шатамхай хий болох 500 тэрбум тонн метан хий агаарт ялгарах тооцоо байна.
  • Манай орны 2007 онд явуулсан улсын усны тооллогоор нийт 5565 гол горхи тоологдсоноос 887 нь буюу 16% нь ширгэсэн нь 2003 оныхоос 3.8% нэмэгдсэн, 9600 булаг, шандын 2096 нь буюу 21.8% нь ширгэсэн нь 2003 оныхоос 6.3% нэмэгдсэн, 4193 нуур, тойрмоос 1166 нь буюу 28.0% нь ширгэсэн  нь 2003 оныхоос 10% нэмэгдсэн байна.

     
Bookmark and Share

Сүүлд нэмэгдсэн


ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ  (Хөрөг нийтлэл) ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ СУМА ЧИН ХАЙ (Хөрөг нийтлэл)
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн хөрөг нийтлэл
(1 жилийн өмнө)
ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН СУРГААЛИЙН ТОВЧ ТОЛЬ ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙН СУРГААЛИЙН ТОВЧ ТОЛЬ
Авшиг хүртэнэ гэдэг бол агуу их сүнсээ танин ухаарах агшныг илэрхийлж байгаа юм. Авшиг хүртэх нь зө
(1 жилийн өмнө)
БУРХАН БАГШИЙН СУРГААЛ, ОШО БОГДЫН ТАЙЛБАР БУРХАН БАГШИЙН СУРГААЛ, ОШО БОГДЫН ТАЙЛБАР
АЗ ЖАРГАЛ: Ямар ч болзол үгүй зүгээр л таашаан баясахаас өөр аз жаргалд хүрэх зам үгүй.
(1 жилийн өмнө)

Онцлох шүлэг


Ном, бүтээлүүд


ДАРВИНЫ БИЧНЭЭС ЭНЕРГИЙН ОНОЛ ХҮРТЭЛХ ХҮМҮҮНИЙ ХУВЬСАЛ Экологийн боловсрол: Байгальд ээлтэй хүүхэд БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙ ШИНЭ БА ШИНЭЧИЛСЭН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА Байгаль орчны шинэ хуулиудаас Хайрын ханасан уусмал Хөтөлгөө морьтой эцэг Мөнхрөхүй ухаан Цэцэг тоссон бүсгүй

Хуанли